antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2017 6 comments

Ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно гэв

нийтлэсэн Admin

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсантай холбоотойгоор  үүссэн нөхцөл байдал болоод хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “2016 оны 10 дугаар сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн байсан. Учир нь дүүргийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй дүүргийн сонгуулийн хорооноос “Нийт 41 төлөөлөгчийн 35 нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 6 нь хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан” гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаад хэдхэн хоногийн өмнө 5 нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэр бүхий 5 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна ” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ-аас тогтоол гаргаж баталснаар тухайн дүүргийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөлөөгчдийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон. Нийслэлийн 9 дүүргээс Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонх болсон. Эдгээр дүүргүүдэд олонхийг бүрдүүлж байгаа дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон. Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно.” хэмээв.

Үүнээс гадна “Жагсаал цуглааны тухай” хуульд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, суулт зохион байгуулахыг хориглосон газрыг зааж өгсөн байдаг байна. Үүнд төрийн байгууллага гэж тодорхой тусгасан байдгийг хуулийнхан хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • АН-аас гарсан гишүүн асан (March 05, 2017 10:13:35 am )

    мөнгө тарааж сонгууль луйвардах нь зөв үү? Ардчилсан нохой бөөснүүд ээ? шүүхийн шийдвэрийг дага гэж та нар засагт байхдаа чарлаж батхүү зоригт нараа өвөрхангайд луйвраар гаргасан. одоо та нар шүүхийг яагаад эсэргүүцээд байна?

  • Зууны мэдээ (March 05, 2017 11:21:37 am )

    Ц,Нямдорж: БЗД-д АН олонхи болчихоод байхад МАНай намын хэдэн нөхөд ялалтыг нь хүчээр булаах гэж оролдож байна, Ард түмэн хүч түрэмгийлсэн үйлдэлд яснаасаа дургүй байдаг

  • Nam bus (March 05, 2017 1:02:24 pm )

    Ardchilsan namin zerleguud yaj ard tumniig hagralduulj hydaydaal gej arga haigaad bndaa ard tumen mini

  • зочин (March 05, 2017 1:28:01 pm )

    МАН Засаг барих дуртай бол ард түмнээсээ мандатаа гүйцэт авчихгүй яасан юм бэ? Хуулийг,ард түмний сонголтыг хүдэтгээч арчаагүй МАН

  • зочин (March 05, 2017 1:31:12 pm )

    Шүүхийн эцсийн шийдвэрийг хэнбугай ч зөрчих эрхгүй,МАН- нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгочихоод байхад АН ялсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ.МАН-р Баянзүрх дүүрэгт эрх бариулахыг ард түмэн хүсээгүй байна.Баянзүрхчүүдийн сонголт хэвээрээ үлджээ МАН зайлаач,ичээч маанагуудаа

  • Anonymous (March 06, 2017 6:27:32 am )

    Хэдэн хөлсний өлссөн дүр эсгэгчдийг улс төрийн өлсгөлөн гэж сүржин хоч өгөхөө больж үзээрэй. Энэ бузар булай мэдээ.мн нюьс.мн сайтууд өдрийн сонин ийгль телевиз гэх АН намын өмхий бөгснүүд хорт хий цацаж ард түмний уураг тархийг хордуулж байгаа гэмт хэргийг нь таслан зогсоох хэрэгтэй болжээ. АН нам Өвөрхангайд яаж балиартаж батхүү нараа яаж ялсан болгож хаа хамаагүй Хан Уулын шүүхээр шийдүүлж шившигээ тарьж байлаа.Баянзүрхэд мөнгө тараасан нь баримттайгаар нотлогдож шүүх шийдвэрээ гаргаж байхад АН-ы худалдагдсан сэтгүүлчид өмхий хийгээр утаад юу хийнээ.

antalya rent a car