antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2017 3 comments

Тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас  агнаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ

нийтлэсэн Admin

Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.

Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоожээ. Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.

Монгол хадран загас нь худалдаалах зорилгоор хууль бусаар агнах, гол хатаж ширгэсний улмаас жил тутам ховордож буй юм.

Мөн Заарт харх /ондатар/ Монгол орны Улаан номд бүртгэгдсэн, замбараагүй агналт, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтны зүйл. Заарт хархны тархац нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Иймд газраас санаачлан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэдгээ  тус цагдаагийн газраас мэдээлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 03, 2017 1:55:27 pm )

    Энэ мэдээг уншсан чинь төр засагт ой гутчихлаа. Тусгай хамгаалалттай л юм бол тэр хамгаалалт нь тэгээд хаана юу хийж байсан юм бол??? Шинэлээд алга болсон уу??? Загас барьсан хойно нь илрүүлэх биш барихаас нь өмнө илрүүлэн зогсоохыг тусгай хамгаалалт гэдэг байх гэж ойлгож байна.

  • gggg (March 03, 2017 3:52:54 pm )

    тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байцаагч нар ажил хийхгүй хүмүүс шүү эхлэд даргаасм арга хэмжээ авах хэрэгтэй

  • зочин (March 06, 2017 10:51:34 am )

    10 сая…Тэрбумаар идсэн дарга нарын тухай таг чиг шүү. Шударга ёс Гэж алга…

antalya rent a car