antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2017 1 comment

Ч.Санжаадамба аварга гурав дахиа түрүүллээ

нийтлэсэн Admin

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн  барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аймгийн арслан О.Хангай үзүүрлэв. Ч.Санжаадамба аварга ийнхүү сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Аймгийн арслан О.Хангайн тухайд сар шинийн барилдаанд хоёр дахиа үзүүрлэж байгаа юм. Их шөвөгт Б.Гончигдамба, Ц.Содномдорж нар шалгарсан юм.

Гал тахиа жилийг угтсан сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ц.Содномдорж, Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан цолтнуудаас П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарын  хүчит бөхчүүд зодоглолоо.

Эх сурвалж: Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bold bold (March 01, 2017 9:05:58 am )

    sanjaadamba avargaasaa ih amjiltiig husej baigaa shuu buhiin bosoo hiimori uuduu baigee hurai hurai hurai

antalya rent a car