antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 4 comments

Кёкүшюзан Д. Батбаяр хажуудахдаа хаялагтай шинэ цагийн түшээ

нийтлэсэн Admin

Төрийн алба хогийн сав биш. Бас хэн нэгэн албан тушаалтны гутлын улыг долоох шахам долигонож гүйснийхээ

урамшуулал болгон авдаг шагнал ч биш юм. Гэвч харамсалтай нь, манай төрийн алба өнөөдөр хогийн сав, шагналын талбар болсон. Энэ нь ч суүлдээ улайм цайм болж хэн нь дарга нарын өмнө өдөр шөнөгүй бөхөлзөж, цүнхийг нь барьж гүйсэн нь албан тушаал дэгээддэг хачин янзын моод дэлгэрчихлээ. Ердөө ганцхан жишээ дуулгая. Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал гарч Баянхонгор аймагт 2010 онд байгуулагдсан Барилгын цэргийн 339 дүгээр ангийн захирагч, хуранда Т.Батбаярыг өөрчлөн Ховдын угшилтай дэд хурандаа Ж.Баатарзориг гэдэг хүнийг томилжээ. Цэргийн алба гэдэг хатуу, дэг журам, ёс зуй, тэсвэр хатуужил гээд нэвтэрч ороход хүндхэн л салбар санагддаг юм  уг нь. Гэтэл энэ шалгуур өдгөө түүх болон үлдэж, дээр дурдсан шинэ янзын журам үйлчилдэг болсон бололтой. Үүнийг ч Барилгын цэргийн 339 дүгээр ангид хийсэн дээрх томилгоо тодорхой харуулж байна.

Уг нь шинээр томилогдсон хүн нь аль ч тапаараа онц сайн боловсон хүчин бол хэн ч түүнийг гайхаж нүд амаа орой дээрээ залахгүй. Гэтэл ангийн захирагчаар томилогдсон дэд хурандаа Ж.Баатарзориг урьд нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын даргаар ажиллаж байхдаа буу, сумны асуудалд холбогдож байсан. Тэр ч бүү хэл түүнийг энэ хэрэгт нь холбогдуулан хууль, хяналт байгууллагынхан шатгасан гээд товчхондоо бол асуудал ихтэй нөхөр юм байна. Бас очсон байгууллага, томилогдсон газар бүртээ хэл ам таталдаг, ер нь бол салбарынхан дундаа тийм ч сайн нэртэй нөхөр биш гэдгийг хамт ажиллагсад нь өгүүлж хэний буянаар энэ суудалд тухлаад амжив хэмээн сэмхэн тагнаад амжжээ. Гэтэл өнөөх Ж.Баатарзориг нь татаасны товчхондоо бол Ховд нутгийн гаралтай УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын “шахаа”-ны хүн болж таарсан байна. Энэ тухай эх сурвалж Ж.Баатарзориг 2008 оноос хойш эрхэм гишүүнээс салахаа байж, генерал Ц.Бямбажав руу үг дайлгасаар байгаад л тэнд очсон гэдгийг шуудхан хэлсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярыг  хажуудахдаа хаялгатай шинэ цагийн түшээгээр цоллож болохоор байгаа юм.

Өөр нэг асуудал нь дээрх жишээнзэс Зэвсэгт хүчний салбарт хүртэл улс төр гэгч зүйл гараа дүрээд амжсаныг харж болохоор байгаа биз. Энэ салбарт улстөрчид гар хөлөө тун эртнээс дүрсэн. УИХ-ын гишүүн Лу.Болдыг сайд байх үед улам бүр эрчимжсэн гэдгийг мөн л Баянхонгор аймагт болсон үйл явддын баримтаас жишээ авч болно. Баянхонгор аймагт байгуулагдсан барилгын цэргийн анги хоёр жилийнхээ нүүрийг л үзэж буй. Гэвч энэ хугацаанд гурав дахь ангийн захирагчтайгаа золгож байгаа. Мөн ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Баярмагнайг Дарханд баталсаны захирагч байхад нь Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдын иргэний зөвлөх Ц.Ганболд “Би түүнтэй нэг нутаг, Дундговийнх юм аа гэж сайддаа зөвлөсөөр байж түүнийг генерал болгосон гэдэг. Түүнээс хойш энэ салбарт намын харьяалал, нутаг ус гээд элдэв “шахаа”-ны томилгоо газар аваад байгаа гэнэ.

Магадгүй энэ нь хүний нөөцийн зохистой боддого гээч нь Зэвсэгт хүчинд алдагдсаны жишээ ч байж болох. Мөн Зэвсэгт хүчний офицеруудын дотор аль нэг намыг дагаж өндөр албан тушаал, цолонд хүрч болдгийн сонгодог жишээг хошууч генерал Б.Баярмагнайг гэж ярьдаг бөгөөд шинээр томилогдсон сайд нь салбартаа бугшсан идээ бээрийг зоригтой шахах байх гэж найдья. Эцэст нь хэлэхэд, Зэвсэгт хүчнийхэн ойрд асуудал ихтэй байгаа. Хэдхэн хоногийн өмнө тус штабынхан Онцгой байдлын үед төрийн тэргүүнүүдийн хоргодох байрыг шинэчлэн засварлах үеэрээ үнс болгож, улсын төсвийн 400-гаад сая төгрөгийг салхинд хийсгэж орхисон. Гэтэл энэ бүхний буруутан мөн л шахааны хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй болж таарсан. Тэгэхээр энэ салбарыг, ганц энэ салбарыг гэлтгүй төрийн албыг улстөрчид болоод шахааны хүмүүсээс ангид байлгая, тэгэх үү манайхаан.

Л. Оюунгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 09, 2012 10:39:33 am )

    ene bumbugtei neg taarah umsan nydiign bylt tsohimoor bna

  • Anonymous (February 09, 2012 11:50:02 am )

    IIM YMNUUDAD BITGII SANALAA UGUUREI

  • Anonymous (February 09, 2012 7:18:27 pm )

    Nvgel nvdeeree garna yaxab xaraj l baiya.

  • Anonymous (February 10, 2012 9:42:27 am )

    batbayraa baysgalan shaaltsahdaa neeh sonin ginshej eolj bgaa biz teriig chini Hishgee ah shorond shaaj bhad tegej dugaraad bsan gaihaltai sonin dugarch bsan shvv.Tanitai shaaltsah daa bas tegej dugardaguu?

antalya rent a car