Германы Дюссельдорф хотноо өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Дюссельдорф Гран при-2017” тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, жагсаалтын тавдугаар байрт бичигдээд байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар алт, Д.Амартүвшин хүрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа мөнгөн медаль хүртээд байна.
Тус тэмцээнд 52 орны нийт 380 жүдоч оролцож байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (March 02, 2017 12:17:24 pm )
Medeelelee zuv oruulaach Sumiya hezee -48 kg barilddag bolchoov ve. Urantsetseg -48-t barilddag sh de
1 Comment