antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2017 4 comments

Ким Жөн Намын цогцосноос маш хортой химийн бодис илэрчээ

нийтлэсэн Admin
КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/ өнөө өглөө мэдэгдлээ.
Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар мэдэгдэхдээ “Химийн зэвсгийн төв түүний  нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн. Одоо бусад хэсгээс авсан дээжийг /арчидас/ шинжилж байна” гэв.
“Ви-Экс” бол НҮБ-аас гаргасан үй олноор хөнөөх зэвсгийн жагсаалтад орсон химийн бодис юм.
Энэ нь амтгүй, үнэргүй бодис бөгөөд Химийн зэвсгийн конвенцид “үүнийг зөвхөн судалгаа, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор ашиглаж болно” гэж заасан байдаг аж.
Уг бодисыг шингэн эсвэл тосон хэлбэрээр үйлдвэрлэж болдог байна.
АНУ-ын Армийн хими-биологийн “Edgewood” төвийн мэдэгдсэнээр, уг бодисыг их тунгаар ашигласан тохиолдолд 15 минутын дотор үхэлд хүргэдэг бөгөөд “мэдрэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй химийн бодис” юм.
Ким Жөн Нам хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд Макао руу явах нислэгээ хүлээгээд байж байх үед нь хоёр эмэгтэй хүн түүний нүүрэнд хортой бодис түрхэн хордуулж хөнөөсөн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 24, 2017 5:37:01 pm )

    Дүү гэх бүдүүн гахай нь захиалж алсан. Хүний сайн нь түрүүлж явах юмдаа хөөрхий

    • Anonymous (February 24, 2017 7:50:13 pm )

      hunii sain ni ch geh shig chi ahiig ni yaj meddiin teneg sda ve kk

  • Anonymous (February 24, 2017 10:29:58 pm )

    Яг тулсан хүнд ч сайн хүн байсан юм хөөрхий

  • хуульч (February 25, 2017 2:27:40 pm )

    Дүү нь лав ахыгаа алг гэж хэлээгүй байх ??? түүний дэргэд байдаг бөгс долоогчид магадгүй ??? Ким ён нам тээр жил МОНГОЛ УЛСАД ирсэн гэж зарим хүмүүс цуурдаг юм билээ ??? ХЭН Ч МЭДЭХГҮЙ ???

antalya rent a car