Хөвсгөл аймгийн хойд болон баруун хойд талын зарим сумдаар цас зуд ихтэй байгаа тул малын хорогдол өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм байна. Тухайлбал, тус аймгийн Цэцэрлэг сумын 4-р баг болох Уранхайрхан багийн Халзаны хөх толгойд өвөлжиж байгаа Д.Ёндонгийнх энэ өвөл 500 гаруй малаа зуданд хорогдуулжээ. Тэднийх нийт 700 гаруй бог малтай байсан ч одоогоор 200 малтай л үлдээд байгаа юм байна. Цаашид юу болох хэрхэн хаварыг туулах нь мөн хүнд асуудал. Энэ суманд цасны зузаан 1 метр гаруй байгаа учраас автомашин болон техник очих боломжгүй малчид өөрийн бэлтгэсэн өвс тэжээлээ дуусчихаад ийн хүнд байдалд оржээ. Цас ихтэй учир малнууд нь бэлчээртээ хүрч чадахгүй хотондоо өнжиж, малнууд бие биенийхээ үсийг зулгаан иддэг болжээ. Тиймээс яг энэ газарт л төр засгийн тусламж хэрэгтэй байгаа юм. Энэ өвөл салбарын яамнаас 50 хувийн хөнгөлттэй өвч борлуулснаас өөрөөр тус аймагт тусламж үзүүлээгүй юм билээ. Малчдад зориулагдсан хандив тусламж нь хэний ямар аймаг, аль тойрогт очоод байна бэ.
Г.Наран
Эх сурвалж: Zaluu.mn
Холбоотой мэдээ
-
zochin (February 24, 2017 1:35:49 pm )
mal chin chinii huviin horongo biz dee. Um l bol belen tuslamj husej baih um
-
Anonymous (February 24, 2017 3:13:09 pm )
З.Дорж зохиолчийн мал, хэл, хил 3 байхад хэн баян, монгол баян гэж мундаг үг шүү. энэ бол Монгол орон, соёл оршихуйн байхын үндэс юм даа.
-
зочин (February 24, 2017 3:15:01 pm )
З.Дорж зохиолчийн мал, хэл, хил 3 байхад хэн баян, монгол баян гэж мундаг үг шүү. энэ бол Монгол орон, соёл оршихуйн байхын үндэс юм даа.
-
123 (February 24, 2017 3:21:55 pm )
гэдсээ дааж ядсан баахан мянгатууд одоо нэгэндээ туслаач,мал чинь төрийн хамгаалалтанд болохоос хувийн чинь өмч,зунжингаа наадамлаж тэнэж явахаас чанаргүй хэдэн малаа авч үлдээд намар зарахыг нь зараад тэжээл юмаа бэлдэж байхад яадаг байн аа,хотод хувийн өмч гээд жижиг тэрэгтэй хүн дугуй халзан болчихлоо гээд төрөөс тусламж гээд гонгиноод хэвтээд байдаггүй л байх,таарсан газраа бааж,тасарсан газраа унтаж явдаг малчин нэртэй мануухайнаас дор амьтад байна аа
-
D.Yondon (February 24, 2017 8:25:50 pm )
Ungursun zun Huvsguld, ter tusmaa Halzanii huh tolgoid eruusuu uvs urgaagui, bur ogt urgaagui uchir hadlan avch chadaagui yumaa. Oilgov uu odoo?
-
zochin (February 25, 2017 7:48:29 am )
Малыг хувьд нь өгчихсөн шүү дээ.Арчаагүй юмнууд нь ингэж байгаа юм.Намар нь бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй шүү дээ.Арчаатай нь малаа үхүүлэлгүй өсгөөд ашиг шимийг нь хүртээд л ууцаа 150-450000д зараад л байгаа юм биш үү.Мөнгө олох болохоороо өөрийн амины юм болчихдог.Зуд болохоор улсын хөрөнгө болчихдог.Боль боль.Лангуу түрээслэгчид гүйлгээ байхгүй,зээлээ төлж чадахгүй байна.Улс нь адилхан туслах хэрэгтэй юм биш үү.
-
zochin (February 25, 2017 9:22:33 am )
Өнгөрсөн зун хаа сайгүй зуншлага сайхан байсан найрлаж наадаж налайж суухаар өвс тэжээлээ ахиу базааггаад өвөлдөө сайн бэлдсэн бол зүгээрсэн хотынхон ядарч байна гэнэ гээд махаа хямдруулж байхыг хараагүй юм байна
-
munh (March 03, 2017 5:02:23 pm )
tsas tim ih bhd hetsv ta nar chadalta yum bol chenjer damjulahgvi hymd mahaa awj chadahgvi bj biti malchidig engej helj bai mal bgagvi bol ta nar utaagaa uushiglaad hol ywndaaa mun
-
зочин (March 05, 2017 9:45:00 pm )
МУИС-ийн багш нар заримдаа их сонин зүйл ярих юм .1000 н малтан бүр бэлчээр муудахад нөлөөлж байгаа гээд .Мал гэдэг байгаль эх цаанаас нь зохицуулаад нэг л зуднаар байхгүй болдог эд шүү дээ.Үүний оронд замбараагүй газар ухаж уурхай эрхлэхээ зогсоох хэрэгтэй.Баялагаа ухаж гадагш зөөгөөд байгаагаас биш Эрдэнэтийн чинээ уурхай барьж чадаагүй .Байгаль орчноо бохирдуулж гүйцлээ.Сэрэмжлэх цаг нэгэнт болсон байна.
9 Comments