ОУВС-аас тусламж авахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах насыг уртасгахаар болж буй нь шүүмж дагуулж буй. Ер нь манайд нийгмийн даатгалын тогтолцоо хийгээд, тэнд ажиллагсдын ёс зүйн асуудал анхаарал татаж буй билээ. Насаараа шимтгэл төлсөн настан тэтгэвэр тогтоолгоод хэдэн жил мөнгө авч байгаад тэнгэрт халилаа гэхэд түүний нэрээр тэтгэвэрийн мөнгийг нь завшиж байсан явдал хэдэн мянгаар тогтохгүй гэж буй. Энэ бол маш харамсалтай явдал билээ. Тиймээс ч нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж, нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдгийг өмнө нь бичиж байсан билээ. Гол нь нийгмийн даатгалынхантай холбоотой уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байсан бол эргээд шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Шалгах ч ёстой асуудал гэж үзэж байна.
Тодруулбал, нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байсан юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.
Мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ байсан. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байсныг эргэн сануулъя.
Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт сайд асан С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?
Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг. Тэгвэл С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (February 24, 2017 11:26:20 am )
Ингэж хүний мууд дурлаж хүний ул шагайхаа болиочээ монгол хүн чинь нэгийгээ алдаа хийхэд заслаг болохоос алах гэж гүйдэггүй юм шүү
-
Anonymous (February 24, 2017 11:48:41 am )
Хуцдаг аалз вэ чи чинь
-
-
Anonymous (February 24, 2017 11:32:22 am )
ДЭНДҮҮ ЮМАА. ХУГАЦАА НЬ ӨНГӨРСӨН ГЭЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ГЭДЭГ БОЛ ЁСТОЙ УТГАГҮЙ.ЭНЭ ТАЛААРХ ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧ ЭЭ.ХУГАЦАА НЬ Л ӨНГӨРСӨН БОЛ ЯАЖ Ч ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БОЛОХ НЬ.НААД ХҮМҮҮСЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.ИХ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.АРД ТҮМЭН МИНЬ ШААРДААРАЙ.
-
IrgenirgenиргэниргэнIrgen (February 25, 2017 2:24:49 pm )
Заавал Арга хэмжээ ав.
-
-
ЗОЧИ (February 24, 2017 11:32:51 am )
ДЭНДҮҮ ЮМАА. ХУГАЦАА НЬ ӨНГӨРСӨН ГЭЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ГЭДЭГ БОЛ ЁСТОЙ УТГАГҮЙ.ЭНЭ ТАЛААРХ ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧ ЭЭ.ХУГАЦАА НЬ Л ӨНГӨРСӨН БОЛ ЯАЖ Ч ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БОЛОХ НЬ.НААД ХҮМҮҮСЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.ИХ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.АРД ТҮМЭН МИНЬ ШААРДААРАЙ.
-
ЗОЧИН (February 24, 2017 11:34:13 am )
Хүний мууд дурлаж байгаа юм биш.Яаж ч бодсон муухай биз дээ.Нас барсан хүний нэрээр мөнгө авна гэдэг…. дээрх бичсэн хүн уншаад сайн ойлгоогүй л хүн байна даа.
-
Anonymous (February 24, 2017 11:51:22 am )
Бас хөгшчүүдийг сувилалд явуулсан гэдэг ч билүү хуурамч баримт бүрдүүлж ₮ завишдаг гэмт хэргийн шинж бүхий үйлдэл байдаггүй билүү
-
Зочин (February 24, 2017 11:56:26 am )
АН-ЫН ДАРГА БОЛОН УИХ-ДАХЬ БҮЛГИЙН ДАРГА ХОЁР НЬ ХОЁУЛАА ГЭМТ ХЭРЭГТНҮҮД. НАРИЙН ЯРИВАЛ НЭГ НЬ АЛУУРЧИН.
-
tenger (February 24, 2017 11:57:41 am )
tsaazaar av
-
mongol (February 24, 2017 12:23:31 pm )
fuck bid uursduu garah heregtei. fuck oybs
-
Sanal (February 24, 2017 12:27:22 pm )
Ugui ene chin arai denduu bna da. Ter huun heleltseh hugatsaa duussan bol edniig ajlaas n zailuulah yostoi biz de. Mongol tur ugui boljee.
-
Anonymous (February 24, 2017 1:18:04 pm )
энэ төрийн албанд дандаа л хулгайч, луйварчин гээд аль бүтэхгүй ордог юм уу хайшаа юмб!? эсвэл төрийн алба нь өөрөө энхийг цагаан тагтаа шиг хүмүүсийг ийм хар хэрээ шиг болгож өөрчлөөд байдаг уу?
-
Anonymous (February 24, 2017 1:32:52 pm )
Хүний мууд нь дурлаагүй малаа.Тэгээд ахиж битгий ингээрэй гээд толгойг нь илээд явуулах юмуу.
-
хүн (February 24, 2017 4:25:23 pm )
Илрээгүй идэж уусан хэрэг байгаа байх шүү. Удаан жил ажиллаж хөдөөнөөс нийслэлд ажиллаж байгаа хагартлаа баяжаад явж байгаа хүн байж л байна. Төр ийм болгох цалин өгдөг бил үү бодох л асуудал. АН,МАН 2 т хамааралтай асуудал юм. Ард түмнээс нэргүй санал асуулга авбал ямар үр дүн гарах бол доо.
-
ERDENE ATMAAN (February 24, 2017 4:31:44 pm )
Shonhor ordon sunsnuudiin mengeer bosoogui shuu.Uhruudee!
-
бат (February 24, 2017 5:20:50 pm )
Энэ хэргэ аль хэдийн МАНы үед эхэлсэн боловч АНыхан үүнийг МАН тай холбодоггүй ба энэ тэдний хүн чанар сайтайг хэлж байна
-
цаазал (February 24, 2017 8:38:00 pm )
Монголд цаазын ялыг сэргээмээр байна.цаазалж хороох хэрэгтэй
-
sana (February 24, 2017 9:33:37 pm )
нийгмийн даатгалийнхан гэж тэтгэвэртээ гарч чадаагүй бурхан болсон гараад бурхан болсон бүх хүмүүсийн мөнгийг идээд ханахгүй байгаа улс да
-
zochin (February 24, 2017 11:46:04 pm )
Ergelzeh yumgui erdeneeg shalgaach idej zavshihdaa ingej ichguurgui baih gej arai ch dee
-
АН-ын ахмад гишүүн (February 25, 2017 12:13:56 am )
Манай Эрдэнэ дарга шиг шулуун шудрага хүнийг та нар өдрөөр дэнлүүтэй хайгаад ч олохгүй Хэдэн бор юм идээ л биздээ бүгд адилхан идсэн байхад заавал манай Эрдэнээ даргыг гоочлоод та нар нохойн ожгой ч олж долоохгүй Хохь чинь гэдэг байхааСодном зундуй дарга ойгүй баян хүн байсан Цагтаа АУДС-н цалинг тавьж байсан юм. Үхсэн хүмүүсийн тэтгэврийн мөнгийг Эрдэнээ дарга авъя гээгүй байхад нь өгөөд байсан юм.
-
zochin (February 25, 2017 7:39:52 am )
Ингэж балай юм ярьдагаа боль.Зөвшөөрөгдөх хэмжээний алдаа ч гэх шиг.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг утгагүй юмыг болих хэрэгтэй шүү дээ.Үүнийг нь мэддэг хулгайчид нь хэрэг хийгээд байна шүү дээ.МУУСАЙН ХУЛГАЙЧИД, АЛУУРЧДЫГ ЦААЗАЛ.ШОРОНД НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.
-
Anonymous (February 25, 2017 9:02:52 am )
Erdene dargiin ongon deer AN garch ugnuu ho . uuruu sain hun ym chini avahgui ee geed baihad ni av av geed uguud baihad manai Erdene darga avalgui yahav .
-
ТЖ СҮРЭН (February 25, 2017 12:09:19 pm )
Манай зарим хүмүүс жудаггүй шүү. Нийгмийн даатгалын тийм том салбарт ийм эрсдэл байлгүй яахав.
-
zochin (February 26, 2017 8:01:54 am )
Buzar huvalznuudiig Turiin albanaas zailuulah hyn baidaggyi um bhdaa? Nas barsan hymyysiig ashiglaj Hurungujinu gedeg baij bolomgyi….. Uls ornoosoo hulgai hiisen Muuhai hymyysiig shalgaach, Uyn huun heleltseh hugetsaa ve? Ted chin idseer baina, yadaj Turiin albanaas huuh umsan.
-
зочин (March 03, 2017 4:57:49 pm )
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ АЛАГЧИЛГҮЙ ЖИГД НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА. МАН АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН ЮУУ БОЛОВ ОО ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС НААНА НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА
25 Comments