Энэ сарын 22-ны 18 цаг 54 минутад Өвөрхангай аймгийн “Арвайхээр сумын 9 дүгээр багийн 85 дугаар гудамжинд өвлийн байшин шатаж байна” гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн н.Бямбатогтох захирагчтай дөрөвдүгээр салаа гарч ажилласан байна.
Д.Ганбат эхнэр И.Уранчимэгийн хамт гудамжаар явж байгаад өвлийн сууц шатаж байхыг харан Онцгой байдлын газарт дуудлага өгч, улмаар байшингийн цонхыг нь хагалан орж, хоёроос гурван насны ах, дүү хоёрыг галаас гарган амийг нь аварчээ.
Иргэний үүргээ биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан Д.Ганбатын гэр бүлд аймгийн Онцгой байдлын газраас баярлаж талархсанаа илэрхийлэн дурсгалын зүйл гардуулжээ.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 28, 2017 5:48:31 pm )
НАЙЗУУДАА ЭНЭ ЗАЛУУД МӨНГӨН ШАГНАЛ БАС УЛСЫХАА БААТАР ЦОЛЫГ ОЛГООЧ ИЧИЖ АМЬДРААЧ.ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЭНЭ ЗАЛУУ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВАРЧЭЭ.ТА ӨӨРӨӨ ОРИЛДОГ ХАШГИРДАГ ЭЛДЭВ МУУСАЙН ЮМНУУДАД ГАЯВЬАТ ӨГЧ БАЙХААР ЭНЭ ЗАЛУУД МАШИН БАЙР ӨГӨӨД ОБ АЛБАНЫ ДАРГААР ТАВЬЧИХААЧЭЭ.
1 Comment