Эрх сүрээ ашиглан улсад, олон нийтэд хохирол учруулсан байж болзошгүй нөхдүүдийг хуулийн байгууллагаас шил дараалан баривчилж байгаа энэ үед бусад нөхдүүд ч хууль журам хэрхэн зөрчиж байсныг эргэн сануулах хэрэгтэй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг нэгэн мэдээллийн сайтаас оноочихсон байсан юмдаг. Учир жанцан нь явж явж түүний өөрийнх нь үйлдэлтэй холбоотой л доо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавина гэж тендер авчаад, замаа тавихгүй баахан алга болсон. Сүүлд нь нэг зам тавьсан нэртэй ч, жолооч нарын үйлийг үзсэн тамын юм барьсныг нь олон хүн хэлдэг. Гол нь тэр зам тавих мөнгөө Анод банкнаас гаргуулж авч байсан гэх мэдээлэл байдаг. Жолооч нарын үйл тамыг цайсан замын автор түүнийг Лүнгийнхэн Зам-Очир гэдэг бол жолооч нар Там-Очир хэмээдэг. Түүний “Очир төв” компани нь Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь үнэхээр шаардлага хангахгүй зам болсныг жолооч нар хэлдэг.
Д.Дамба-Очир гишүүн эргэн төлөгдөх нөхцлөөр буюу зээлээр зам барьж байгаа гэдэг шалтгаанаар удаа дараа мөнгө авч байсан байдаг. Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэж байсан. Бүр болоогүй Засгийн газар Д.Дамба-Очирт дахин 22 тэрбум төгрөгийг олгож, тамын замыг нь дэмжсэн байдаг. Санхүүжилт авч эхэлснээсээ хойш 7 жилийн дараа ашиглалтад орсон Лүнгийн замтай холбоотой асуудлаар жолооч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсныг эргэн сануулах хэрэгтэй юм.
Тэгэхээр Д.Дамба-Очирыг замын асуудлаар нь шалгахад нэлээн хуудуу гарах болов уу. АТГ түүнийг шалгах ёстой болов уу. Замыг там болгож болдгийг утгаар нь харуулсан гэгддэг Д.Дамба-Очир гишүүний “Очир төв” компани нь Анод банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байдаг байсныг мөн хэлэх хэрэгтэй юм.
Д.Дамба-Очир гэж хүн Анод банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр үзэглэсэн гэдэг. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж Анод банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүнийг Анод банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156.2-оор буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Зарим эх сурвалж түүнийг “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.
Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Анод банкинд өртэй газруудын жагсаалтыг тэргүүлэгчдийн зээлийн хэмжээг доорхи хүснэгтээс харна уу.Эндээс харахад Д.Дамба-Очир гишүүний компанийн нэр байж байна. Чухам харин энэ зээлийн хохирлоо барагдуулсан эсэх дээр өөрөө хариулт өгнө биз ээ. Ер нь бол хуулийн байгууллагаас түүнийг шалгах шаардлага байгааг хэлье.
Зээлдэгчийн нэр Зээлийн үлдэгдэл Зээлийн ангилал
“Очиртөв”ХХК 4.199.899.509.71 Муу
“Улбаа” ХХК 3.858.290.000.00 Муу
“Шарихэрд”ХХК 3.499.797.001.04 Муу
Муу
“Дээж-Овоо”ХХК 3.011.731.638.31 Муу
“Ар Пи Эм”ХХК 1.349.701.233.75 Муу
“Тас петролиум”ХХК 1.324.934.734.35 Муу
“Дээд цэг” ХХК 1.200.000.000.00 Муу
“Мон форте”ХХК 1.162.866.139.51 Муу
“Улбаа” ХХК 997.000.000.000.00 Муу
“Дээд цэг” ХХК 766.487.827.00 Муу
“Улбаа” ХХК 560.000.000.000 Муу
“ЭХБУ трест” ХК 533.906.292.00 Муу
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Тооцохыг шаардаж байна (February 23, 2017 11:57:20 am )
Тэгээд тэр зам дээр гарсан осол хүний амь насны асуудалд бас буруутай замаа хулхидаж эвдэрсэн цоорсон зам дээр олон машин тэрэг онхолдож хүний амь нас эрсдсэн шүү дээ
-
Shalga!! Torguuli tavi !!! (February 24, 2017 11:43:36 am )
Shalga!! Torguuli tavi !!!
Shalgaad toruulia tavi! Daraa n torguuliin munguur n ZaMaa DAHIN zasuulj Aviyaa!! Uur bguullagaaar dahin zasvarii n hiilgyylj Avdag bolyo!!!
-
-
ккк (February 23, 2017 12:02:04 pm )
Там Очир хүрээд ирсэн юм уу аймаар юмаа
-
зөв ажил (February 23, 2017 12:04:55 pm )
АТГ шударга ажилладагсан бол энэ нөхрийг ч шалгах ёстой. 350 сая доллар зээл авч тараасан с_ батболдыг, хаан ресурст 146 тэрбум төгрөг төлүүлсэн баярыг, Оюу толгойн баяр, баярцогт нарыг, төсөвт гай болсон олон шийдвэр гаргуулсан элбэгдорж, с. эрдэнийг ч шалгах ёстой. ШАЛГАЛТ явуулж төрөө өргүй болгох боломж байна
-
Zochin (February 23, 2017 12:55:53 pm )
Tam-Ochir zailaasai. Zamaaraa idsen mungu ni dooroos ni hadgadaggui l yum bh da. Mungu idegch. Odoo barisan zamiig ni haraad bgaarai.
-
зочин (February 23, 2017 1:39:46 pm )
Дамбаочир, М.Энхболд нарын зам,газрын наймааны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ЦИХ-ын гишүүн болоод хамгаалагдаад явдаг юм аа. Сонгосон хохь чинь.
-
ах (February 23, 2017 1:42:02 pm )
ШОРОНГИЙН ХАДААС БОЛОХ ХҮНИЙГ ЭРДЭНЭТИЙНХЭН СОНГОСОН НЬ ХАРАМСАЛТАЙ.
-
би (February 23, 2017 1:51:54 pm )
2008 ОНД ТАМбаОЧИРЫН ЗАВААРУУЛСАН ТАМЫН ЗАМД 41-ХӨН НАСТАЙ НАЙЗ МААНЬ АМИА АЛДСАН ДАА
-
Anonymous (February 23, 2017 2:07:47 pm )
Олон хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөр тоглосон хогийн хулгайч эрдэнэтийн эргүүнүүд чимх будаа,атга гурил,балаг архиар хэдэн удаа энэ хулгайчийг сонгож байнаа???Ядаж байхад энэ хулгайч аялал жуулчлалын гол замыг тавьсан тэр замаар нь олон жил жуулчинтай явж явах тоолонд хамгийн хорлонтой зэвүүн нь улсын маань нэр хүнд унаж хайран цагаа алдаж бензинээс бусад бүх юмаа даадаг жолооч нар олон юмаа эвдэж байгаа юм.Эрдэнэтийн энэ хулгайчид саналаа өгсөн болгон мал.
-
mongol hun (February 23, 2017 2:09:19 pm )
Damba ochir mongoliin zamiig tam bolgoh ni dee
-
mongol hun (February 23, 2017 2:10:06 pm )
Baahan hulhi zamtai bolohnee
-
Тулга (February 23, 2017 4:08:46 pm )
Энхбаярынын зам гээдл бас байгаа шүү Дамба-Очир бол тамруугаа явах цагийг өөртөө ойртуулж байгаа шүү ккк
-
zochin (February 23, 2017 5:12:38 pm )
Энэ нөхөр чинь бас 70 жилийн нөөцтэй таван толгой 49 хувийг челкогийн өрийг төлөөд 320 сая доллараар хятадад зарах гэрээ хийж байгаа гэсэн шүү
-
Ардаа (February 23, 2017 6:20:03 pm )
Дамба Очир Төрөөс мөн ч их мөнгө луйвардаж, олон жил баруун чиглэлд зорчигчдыг тамласан шүү, Лүн хүртэлх газрын хөрс маш ихээр сүйдсэн, машин тэрэг ч ихээр эвдэрч элэгдсэн, Эрдэнэтийнхэн энэ замыг мэдэхгүй болохоор л Там очир тэндээс сонгогдсон, ҮЙЛИЙН ҮР нь тамд нь аваачихаас өмнө АТГ шалгаж амжихгуй байхаа
-
Ардаа (February 23, 2017 6:27:10 pm )
Мань мэтийн мэдэхгүй тоонууд харагданаа, Улбаа мулбаа гэдэг компани аймаар аймаар юм,
-
шалгахад гэмгүй (February 23, 2017 7:03:26 pm )
Энэ нөхөрч бас тийм ажил хэрэгч, шудрага сайн менежир байгаагүй гэдэг нь 7жил барьсан зам нь дүгнэлт өгдөг. Ийм хүмүүс л яаж ийгээд УИХ-ын гишүүн болж жүжиг тоглоод байхаар тоглоомыг эхлүүлж өгдөг сонгочид ч бас хариуцлагаа ухамсарлрах л ёстой. Сүүлд нь амаа брьж хуурамч зан гаргаад яах юм бэ.
-
ИРГЭН (February 23, 2017 7:36:54 pm )
ТА НАР ХОЛ ОЧИЖ ХУЦВАА.МАН ТӨР БАРЬЖ БАЙГАА ЦАГТ ХЭНИЙГ ШОРОНД ХИЙХЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ.МАН МАНДТУГАЙ.
-
Зочин (February 23, 2017 11:10:12 pm )
Шударга ёс гэж байдаг л юм бол Дамба–Очирыг шалгах хэрэгтэй.Олон жолооч тээвээрчидийн хөлс цус барж , шар махтай нь хатаасан даа.
-
davaasuren (February 23, 2017 11:42:03 pm )
dambaa ajilchdiinhaa tsaling uguuchuu. Tsagaan sar bolloo. Haaguur yu hulgailah geed l yvaad baina daa. Oyu tolgoin zamiig Lungiin araas oruulsan surag baisan. boliochee ichdeggui ym uu hamaa ain
-
зөв ажил (February 24, 2017 5:12:21 am )
ЛҮНгийн замын тендерийг буруу аргаар аваад хятад, монгол компаниудад зарж дундаас нь мөнгө олж байсан юм байна лээ. Өөрөө ч нэг их зам барьж гялаалгаан юм байхгүй. ХАРИН хэнээс тендер авч байсан, тендерийг авлигадсан уу гэдэг өөр асуудал
-
zochin (February 24, 2017 7:16:31 am )
Гэмгүй царайлсан МАЛНУУДЫГ ШОРОНД НЬ хатаагаач.Худлаа яриад бичээд л байхаар.Жирийн иргэн хэрэг хийсэн бол одоо ингээд ГӨЛИЙГӨӨД яваад байх уу.Шууд Ганц худаг руу дуусаа.
-
ulaan (February 24, 2017 11:10:44 am )
bugdiig shalgah l hderegtei shd ene dambiin chin barisan zamaas bj b idend hichneen tsag hugatsaa ed hurunguuruu hohirsniig bugdiig shalgaasai za chadah bolob uu daa
-
ккк (February 24, 2017 11:21:28 am )
ТАМ-ОЧИР гэдэг байхаа
-
Shalga!! Torguuli tavi !!! (February 24, 2017 11:41:22 am )
Shalgaad toruulia tavi! Daraa n torguuliin munguur n ZaMaa DAHIN zasuulj Aviyaa!!Avdag bolyo!!!
-
Anonymous (February 24, 2017 3:14:45 pm )
дамба-очир буюу там-очироор энэ хар замыг насаар нь янзлуулж хариуцлагыг нь үүрүүлье.
-
Жирийн иргэн (February 24, 2017 9:25:00 pm )
Өө эзэн нь энэ нөхөр байсан юм уу…Гарван жил дамнасан 100 гаадхан км зам байсан шүү дээ.Баруун аймгийнхны үйлыг үзсэн дээ…зун хавар тэр олон машины тоос шороо босоод осол аваар,за тэгээд хол аймгаас ядарсан жолооч муу машинууд, чилж хөшиж бөөлжсөн аянчдыг мөн ч зовоосон шүү….Хөвсгөлийнхөн тэгэхэд урдуур Өлзийтөөр явдаг байсан… …….Өнгөрсөн дөрвөн жил арай өөр арга барилаар тавиад байх шиг санагдсан шүү.АН ыг бид арай дэндүүлчихээ юу даа……………….Галт тэрэг нэгэнт хөдөлжээ…
-
иргэдugahbggjgg (February 25, 2017 11:31:49 am )
Ийм хүнийг гишүүнээрээ,сонгодог нам сонгогчид гэж бас байдагаа,өнөөх жаран тэрбумын л хүч хаялага биздээ.
27 Comments