antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2017 14 comments

“Энэ хөтөлбөрт ороод эдийн засгаа сайжруулсан улс байхгүй, иргэний дайн руу, дефолт руу л явсан”

нийтлэсэн Admin

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжи болсонтой холбоотойгоор талуудын байр суурийг бид хүргэж байгаа. МҮЭХ-ноос мэдээлэл хийхдээ гурван талт зөвшилцлийн хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байгаа тул энэ хөтөлбөрийг эргэн харах ёстой гээд байгаа. Тэгвэл ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Л.Бямбажаргал энэ талаар ярихдаа  “ОУВС-гийн тавьж байгаа шаардлагууд зүгээр л эрүүл эдийн засагч хүний тавьдаг шаардлагууд. Манай орны хувьд онцлогтой. Би ОУВС-г муу хэлэхгүй ээ, мэргэжлийн байгууллага учраас. Гэхдээ ОУВС-гийн нэг талыг нь ихээхэн ажиглаж байгаа.ОУВС-гийн манай улсын орж байгаа хөтөлбөрт ороод эдийн засгаа сайжруулсан улс байхгүй. Ер нь л иргэний дайн руу, дефолт руу л явсан. Та нар сэтгүүлч улс, судлаад үзээрэй. Аль оронд хэрэгжээд ямар үр дүнд хүрч вэ. Энэ тийм ч сайн биш, ганц хоёр оронд түр хэрэгжүүлэхэд хэрэг болсон. Украин зээлийн хөтөлбөр батлуулчихаад авч чадахааргүй болж, ерөнхийдөө улс байх, үгүй гэдэг асуудал яригдаж байна. Африкийн иргэний дайнтай НҮБ-ын цэрэг орчихсон газрууд эндээс эхэлсэн байдаг, эх сурвалж нь ийм. Энэ хөтөлбөр хэрэгжээд тэр. Хөтөлбөр эдийн засгийг агшаадаг.Төсвийн үрэлгэн зардлаа багасга, татвараа нэм гээд ерөнхийдөө бүсээ чангалах шаардлага тавьдаг. Тэгэхээр тэртэй тэргүй нийгмийн хоёр тийш хэт ялгарал явчихсан үед энэ хөтөлбөр хэнд хамгийн хүнд тусдаг вэ гэвэл дунд давхаргад.

Тэртэй тэргүй халамжийнханд их ч өгсөн, бага ч өгсөн адил идэж уугаад дуусгачихна. Баян хүн бол татвар их ч авсан, бага ч авсан хотойхгүй. Ингээд нийгмийн дунд давхаргынхан шууд доод давхарга руу шилждэг. Ийм учраас эдийн засгийн туйлшралыг нэмэгдүүлдэг. Зарим орон улс төрийн тогтолцоо нь дээшлэхгүй учраас дотооддоо дайн байлдаанд шилждэг, иймэрхүү. Гэхдээ би ОУВС-гийн хөтөлбөрийг тэр чигээр нь муу гэж хэлэхгүй.” хэмээн хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (February 23, 2017 11:27:24 am )

    тусламж аваад зарцуулах зүйлд нь зарцуулж чадахгүй улс уналтанд орох нь тодорхой. авсан тусламжаа эрх мэдэлтнүүд хувааж аваад л дуусна. өр шир дарамт нь ард түмэнд, дараагийн ЗГ-т үлдэнэ. Уг нь зорилтод зүйлд нь үр дүнтэй зарцуулбал ашигтай л байх. Гарын үсгийн мэдэлтэй байгаа дээрээ хэдэн төгрөг завших гэсэн улс уналтанд ороод хувааж идэх мөнгөгүй болчхоороо яаж мөнгө олох аргаа олж ядаж байна даа

  • MAA (February 23, 2017 1:22:37 pm )

    Бөөрөнхийлсөн байна. Угаасаа энэ хөтөлбөр заль шүү дээ Яагаад ойлгодоггүй нүхнүүд вэ

  • зочин (February 23, 2017 3:15:03 pm )

    МАН-2020-оны сонгуульд тараах мөнгөө бэлдэж байна гэж харагдаж бна Ард түмнийг бүсий нь чангалж хоосон амлалтаар хуурч буруу бузраа бус руу чихэж байгаад цаг хожих гэсэн башир аргаа хэрэглэнэ Коммунистуудын 96 жил монгол төрийн эрх барьж ирэхдээ амжилттай хэрэгжүүлж ирсэн шилдэг арга шдээ Хоосон амлалтаар ард түмнийг хуурч ядуу зүдүү байлгах нь коммунистуудын гол зорилго байдаг юмаа

  • mgl (February 23, 2017 3:19:52 pm )

    minii unshsanaar ene hutulbur bidend tuslana. tusviin ene balai aldagdal, uls turchdiin muuhai luivariig zogsooh baih. harin bidend tatvariin bolood uniin usultnii daramt uchrah ni. turiin muuhai danhar butets bagasah baih.

  • хүн хүн (February 23, 2017 4:47:18 pm )

    Хэдэн цөөн эрх мэдэлтэй хулгайч нар хулгай луйвираар хагартлаа баяжан Төрийн алба данхайн томорч Эрх мэдэдтэй хулгайч нарын ах дүү төрөл төрөгсөд тэдний бууны нохой бологсод бөхс долоогч нараар дүүрч Төрөөс тэрбүмтан төрөж Хулгайч хахуулч луйварчин эх орноо худалдагч нар хуулийн дээр заларч Луйварин хулгайч нарын жаргалан Ард түмний зовлон болсон гол зүүл бол ////Нам төвтэй ус төрийн тогтолцоо юм ////

  • Хонх (February 23, 2017 8:23:28 pm )

    Зээл гуйж бадарчилж байхаар энэ хэдэн оффшорчидоосоо мөнгөө аваад өрөө төл гээд ард түмэн хэлээд бгаа бус уу.

  • 11 (February 24, 2017 8:34:52 am )

    МАН гаруудаа та нар эх орныхоо ирээдүйг бодоод ОУВС хөтөлбөрөөс татгалз. ЭНЭ сайн юм авч ирэхгүй.Одоо авч байгаа жаахан зээлээрээ ган хайлах үйлдвэр, нефьт боловсруулах, зэс хайлах үйлдвэр барихыг бод. Их том үйлдвэрүүд хэрэггүй. Идэж уух, сонгуульд зарсан мөнгөө олж авах, дараагийн сонгуульд мөнгө босгодогоо боль. Мөнгө иддэг хүмүүсийг торонд хийж амьтан болго. Намаараа, нутгаараа, эрлийз хурлийзаараа талцахаа зогсооо. Ингэвэл бидэнд сайхан ирээдүй байна.

  • baatkaa (February 24, 2017 9:25:17 am )

    ОУВС-ын хөтөлбөрөөс татгалзах хэрэгтэй!!!…Улсад хохирол учируулсан дандаа буруу жишиг тогтоож улс эх орны сан хөмрөгийг хоослоод, хулгай луйвар хийдэг МАНгаруудаар улс орноо удирдуулж байсан цаг үедээ л лав биш шүү!!!…Наад улс төрийн хүчин чинь бүлэг хулгайч, луйварчид шүү дээ!!!..Манай улсад сайн судлаач, эдийн засагчид, үнэнч шудрага эрдэмтэд бий шүү дээ!!!…Тэдгээр хүмүүсээс ард түмэн сонголтоо хийгээд ОУВС-тай гэрээ хэлэлцээрийг хийлгэх нь зөв гарц байхаа…Хэрэв үр дүнтэй болвол олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг энэ багаараа хийлгээд явах хэрэгтэй!!!…Улс төрчдөөр гадаадын хүмүүстэй гэрээ хэлэлцээ хийлгэхийг таслан зогсоох хэрэгтэй!!!…Улс төрчид улс орныг минь гутааж байна!!!…Онц Зөвлөлийнхөн ийм улс орны хувьзаяаны асуудлыг гартаа авах хэрэгтэй!!!…

  • Зочин (February 24, 2017 10:35:50 am )

    Тэрбишдагвын хэлснээр ОУВС-аас авах зээлийг хэмнэлтээр бий болгое. Гэхдээ тэтгэврийн насыг 60, 65 болгох шаардлагагүй гэж үзэж байна.

  • moonoo (February 24, 2017 11:15:13 am )

    1,5 terbumiig avad sergej chadaagvi bj odoo 440 sayar ondiihv oilgohgvi bn

  • Зочин (February 24, 2017 1:45:52 pm )

    Тэтгэврийн насыг 60,65 болгоно гэж тэнэг юм ярьж ард түмний дургүйцлийг хүргэж даралт ихтэй хүмүүсийн тархинд цус харвуулах гэж байхаараа тэр бумтан офшорчдын хөрөнгийг хурааж өрнөөсөө гараачээ МАН-ын нөхдүүд өөрснөө холбоотой учраас хөдөлж чадахгүй хуйвалдаж сууцгаана болиочээ тан нар цус сорогч нараа.

  • бат (February 24, 2017 5:27:11 pm )

    Одоохон Ардын Их Хуралтай болохгүй бол авах гэж буй зээл МАНыхны оффшорт ороод Монголд иргэний дайн үүснэ

  • mongol (February 25, 2017 2:03:45 am )

    Үнэн шүү илүү ч үгүй дутуу ч үгүй өөрсдийгөө чирч яваа дунд давхаргынхан доошоо орох нь гадныхны толгой гүйгээр төрөө эдийн засгаа авч явж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй

  • чичлүүүр (February 25, 2017 10:38:58 pm )

    энэ их хурлыг тараая

antalya rent a car