antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2017 8 comments

“Оюутолгой”-н хөлд монгол компаниуд сөхөрсөөр байх уу?!

нийтлэсэн Admin

-Засгийн газар Оюутолгойн төсөл дээр “Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм-
Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа. Монголын үндэсний нэр бүхий нэгэн компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ.
Хэрэг явдлыг дурдвал: Монголын нэр бүхий компани ном журмын дагуу 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан газарт дээр дурдсанаар “Оюутолгой” ХХК-ийн амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны гол түшиц газар байсны учир хүчээр гүний усны байгууламжаа барьж эхэлжээ. Үүнээс хойш 2011 оны тавдугаар сард Ашигт малтмалын газрын дарга асан Батхуягийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэнтэй холбогдуулан бөөнөөр нь олон компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсны дотор дээрх монгол компанийн тусгай зөвшөөрөл ч цуцлагджээ. Энэ зуур Өмнөговь аймагт 263.730 га газрыг “Оюутолгой” төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын тогтоол гарч, тус монгол компанийн эрх ашиг бүр ч хөсөрдсөн байна. Гэвч 2011 оны долдугаар сард нийслэлийн Захиргааны шүүхийн 300 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн эрхийг нь эргэн сэргээх шийдвэр гаргасан ч энэ нь хэрэгжээгүй байна. Маргаан үргэлжилсээр хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Засгийн газар хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг дахин гаргаад байгаа нь энэ юм. Засгийн газар Оюутолгойн төсөл дээр “Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм.

Монголын төр
хэнд үйлчилдэг вэ?

Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан учраас сэргээх шийдвэрийг шүүх гаргачихаад байхад тухайн үеийн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд “Дээрээс танайхыг сэргээхгүй байх чиглэл ирсэн” гэсэн үг хэлж, шүүх хуулийг эс тоомсорложээ. Энэ зуур “Оюутолгой” хэдийнэ ус дамжуулах байгууламжаа барьж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болчихсон байв. Хууль журмын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Оюутолгой” ХХК-ийн гүний усны худгууд болон барилга байгууламж барихдаа эрх бүхий компанитай зөвшилцөөгүй, хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг зөрчсөн тул барилга байгууламжийг Улсын комисст хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн ч мөн л хэн ч тоомсорлосонгүй.

“Рио Тинто”-гийн бизнесийн соёл хаана байна?

Дээр өгүүлсэнчлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг “Оюутолгой”-н тусгай хэрэгцээнд авах тухай тушаалыг Засгийн газраас гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Батболд гарын үсгээ зурж байжээ. “Оюутолгой” бол Монголын бүр дэлхийн хэмжээний орд газар, бүтээн байгуулалт гэдэг утгаараа төр засаг нь хүртэл хөл алдан гүйж, тусгай хэрэгцээг нь хангаж байгаа нь үүрэг байж болно. Гэхдээ Монголын компаниа ингэж дээрэлхэж, дээрэмдэж болох уу?!
“Рио Тинто” олон улсын хэмжээний компани гэдгээрээ бизнесийн соёлыг дээдэлнэ гэдэг. Гэтэл ийм маргааныг үл тоомсорлож болох уу. Дашрамд сануулахад дээр дурдсанаас гадна хууль дүрэм зөрчиж гаргасан шийдвэр, тодорхойлолт, маапаантай асуудал мундахгүй олон байгаа бөгөөд өмнөх болон одоогийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг улайран хамгаалах болсон талаар ноцтой асуудлууд дэгдэж болзошгүй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (February 24, 2017 12:52:02 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (February 24, 2017 12:52:23 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (February 24, 2017 12:52:43 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Anonymous (February 24, 2017 12:53:13 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (February 24, 2017 12:53:29 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (February 24, 2017 12:54:54 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • бат (February 24, 2017 5:30:36 pm )

    ЭНэ гэрээ авилгаар батлагдсан тул АИХуралтай болоод хэргийг илрүүлээд Олон улсын шүүхээр оруулан гэрээг цуцлаж болно

  • бат (February 24, 2017 5:31:44 pm )

    Ардчиллыг муулагчдаа 1990 онд улаан даавуу урах гэж байснаа сана

antalya rent a car