antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2017 4 comments

Дипломат дээд цол олгов

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий хүмүүст дипломат дээд цол олгосон юм.

Үүнд:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх О.Дамбийням, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Г.Жаргалсайхан, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Б.Сувд, ахмад дипломатч Я.Дашням нарыг,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Элчин сайд асан Д.Идэвхтэн, ахмад дипломатч Ч.Агваандамдин, ахмад дипломатч Т.Дүгэрээ нарыг тус тус шагналаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • mgl uls (February 23, 2017 9:44:38 am )

    Asem gej mungu ugaaj ulsaa hyamuulchihaad huzuu g buhuulgu

  • zochin (February 23, 2017 1:00:59 pm )

    дипломат дээд гэж юу гэсэн үг вэ

    • би (February 23, 2017 1:58:23 pm )

      “ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ” ГЭДЭГ ШИГ “ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ”. ДИПЛОМАТ АЛБАНЫ ДЭЭД ЦОЛ. ОЙЛГОВ УУ, ЭСВЭЛ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ ЮУ

  • зочин (February 24, 2017 2:43:50 am )

    Дипломат дээд, дунд, доод гэж байдаг юм тэнэгээ

antalya rent a car