antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 4 comments

Шадар сайд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн 13 сумын 90 багт 6200 гаруй хот айлын хоёр сая гаруй мал өвөлжиж байна. Шадар сайд өвөлжилт хүндэрсэн Булган, Сагсай сумын иргэд, малчидтай уулзан, нөхцөл байдалтай нь танилцаж Улсын нөөцөөс хуваарилсан өвс, тэжээл болон хэрэгцээт бараа материалыг хүлээлгэн өглөө.

Засгийн газрийн тогтоолын дагуу өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, төрийн үйлчилгээг малчин түмэнд хүргэхэд зориулж хоёр суманд малын 138 литр эм, био бэлдмэл, 40 тонн өвсийг үнэгүй, 40 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр олгоод байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагад хүн эмнэлгийн автомашин хүлээлгэн өгчээ.

Увс аймгийн хувьд 13 сум зудын байдалтай байгаа бөгөөд 2 сая 700 гаруй толгой мал өвөлжиж байна. Шадар сайд тэргүүтэй албаныхан Түргэн, Улаангом, Наранбулаг суманд ажиллах үеэр Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хийж, Засгийн газар болон Олон улсын байгууллагуудын тусламжийг хүлээлгэн өгөв.

Засгийн газар тус аймагт 100 сая төгрөг, малын 138 литр эм, био бэлдмэл, 360 тонн өвс хуваарилснаас гадна 240 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, таван суманд автомашин гээд нийт 570 орчим сая төгрөгийн тусламж олгоод байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • tsog (February 23, 2017 1:30:47 am )

    shadar saiddaa ajiliin amjilt husie.

  • зочин (March 06, 2017 10:17:47 pm )

    Энэ засгийн газраас шадар сайд Хүрэлсүх маш сайн ажиллаж байгаа уг нь ерөнхий сайд юм уу сангийн сайд цаашилбал ерөнхийлөгч элбэг хийчих хүн дэ. тус намаас ж.энхбаяр энхтүвшин гээд боломжийн гишүүд байна да. ээ дэ энэ сангийн сайд эрүүл мэндийн сайд ч мэдэхгүй ээ хөөрхий нэг бол байхгүй эсвэл боломжгүй л гэх юм. уг нь ман ахмадуудынхаа тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн боловч нас зүсээр нь ялгачих юм да. одоо бас юу вэ тэтгэвэрийн насыг нэмнэ ч гэх шиг, 7 төрлийн татварыг нэмнэ ч гэх шиг, хадгаламжийн хүүгээс татвар авна ч гэх шиг ард түмний амьдрал хүнд л байна шүү дээ, хоёр идэхгүй хоосон хонохгүй өмсөж зүүх идэх уухаа танан байж хүүхэд шуухаддаа боловсрол энэ тэрд нь хэдхэн төгрөг хуримтлал үүсгэхэд нь түүнээс нь авах шударга бус биш үү. тэр офшортон сая доллараа гадаадын банкинд мартдаг хүмүүсээсээ авмаар юм да

  • зочин (March 06, 2017 10:23:28 pm )

    Тэтгэвэрийн насыг нэг сараар ч нэмэхгүй баймаар байна аа харин ч боломж байвал багасгах хэрэгтэй байна энэ олон хүний санал шүү. Одоо мөрдөж байгаа 55, 60 нас бол шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон нас шүү дээ. Тэгээд ч энэ утаа униар агаарын бохирдол хөрсний бохирдол өрх гэрийн өр зээл элдэв стресс энэ тэрээс болж монгол хүний наслалтыг 60-66 нас байна гэж саяхан тв-ээр ярьж байна лээ

  • зочин (March 06, 2017 10:24:38 pm )

    Hurelvuh saidad ajliin ondor amjilt husie

antalya rent a car