antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 2 comments

 “ОУВС-гийн нэг давуу тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орно гэсэн үг”

нийтлэсэн Admin

ОУВС-ын  “Extended fund facility”  буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т манай улс хамрагдахаар болоод байгаатай  холбогдуулж талууд янз бүрийн байр суурь илэрхийлж буй. Тэгвэл  Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми хэлэхдээ “Монгол Улсад хэрэгжих гэж байгаа энэхүү хөтөлбөр нь хамгийн сүүлд л гэхэд Грек улсад хэрэгжсэн. Ер нь ОУВС нь аливаа  улс орны санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог. Бидний хувьд ч өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас хамаарч нөхцөл байдалд хэт өөдрөг хандаж, богинохон ой санамж, төлөвлөгөөтэй байж, үргэлж л сайн байх юм шиг бодож санхүүгийн сахилга батаа алдсан. Улс төрийнхөн ч, аж ахуйн нэгж компаниуд, өрхийн хувьд ч ялгаагүй. Нөгөө талд өнгөрсөн оны 11 дүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд бууруулсан нь бусад боломж, гарцыг хаасан гэж хэлэхэд болно. Гэхдээ ОУВС-гийн нэг давуу тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Учир нь зээлжих зэрэглэл буурсан тохиолдолд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй байдаг тул өрийн хавханд орсон орнуудын сүүлчийн боломж болдог.” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ZOCHINgerel (February 22, 2017 5:40:22 pm )

    za yzrshigduu neg uduriin ariljaani ,ingu bizde barag

  • зочин (February 22, 2017 6:20:37 pm )

    Тэр их зээлээр өмнөх ардчилсан намын үед үрэн таран хийсэн зээлийн төлж хүүнээс нь бага ч гэсэн хөнгөлөлт гарах байхаа

antalya rent a car