antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 3 comments

Бичин жилийн шилдэг бөхчүүдийг тодрууллаа

нийтлэсэн Admin

Цагаан сарын баярын өмнө улс болон аймгийн цолтой шилдэг найман бөхийг шалгаруулдаг билээ. Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сараас Цагаан сарын хооронд өрнөсөн 25 барилдааны үзүүлэлтээр бичин жилийн шилдгүүдээ шалгаруулав. Тус жагсаалтын улсын цолтнуудын тэргүүн эгнээнд энэ жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх отгон арслан Р.Пүрэвдагва бичигдсэн бол түүний араас шинэ заан Б.Пүрэвсайхан, аварга Ч.Санжаадамба, харцага Ц.Содномпорж, гарьд Б.Гончигдамба, начин Э.Даш, харцага Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь нар удааллаа. Харин аймгийн цолтнуудаас хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүлж, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, М.Бадарч, Н.Золбоо, Б.Бат-Эрдэнэ, О.Гантулга, Ш.Пүрэвгарьд нар шилдэг наймд багтав. Дээрх шилдэг болсон бөхчүүдэд удахгүй болох Цагаан сарын барилдааны үеэр шагнал гардуулах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 22, 2017 2:10:25 pm )

    burentugs yasan bol

  • зочин (February 22, 2017 2:10:56 pm )

    эд ямар үйлс бүтээж эх орондоо баялаг бүтээчхэв хууль бус дээрэм хийж байгаа баячуудад хөлсөөр үйлчилдэг шүү зүгээр мөрөөрөө барилдаад явж байх ёстой олныг баясган хөгжөөгчид шүү үүнийгээ үргэлж санаж яв цолонд чинь ийм үг байгаа

  • Зочин (February 22, 2017 8:35:33 pm )

    Бүрэнтөгс хамгийн сүүлийн байранд ороод уйлаад хэвтэж байгаа ха ха ха

antalya rent a car