antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 28 comments

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сар шинээс өмнө баривчилж магадгүй байна!

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  эзэмшлийн “Хаан жимс”, “MAX export”, Тэц-4-ийн урд байрлах компаниудад  АТГ-аас нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь  мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас Н.Алтанхуягаас байцаалт авахаар дуудахад тэрбээр дуудсан цагт нь очихгүй байгаа юм байна. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж буй аж. Өнгөрсөн сарын тухайд тэрбээр намын даргын сунгаанд оролцож байгаа гэдэг үндэслэлээр дуудсан цагт бэлэн байж чадахгүй байсан бол энэ хоёрдугаар сард ч ялгаагүй байцаалт өгөхдөө хойрго байгаа юм байна. Хэрэв тэрбээр энэ янзаараа мөрдөн байцаалтад саад учруулвал шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорих эсвэл захиргааны арга хэмжээ авахаар байгаа юм.

Н.Алтанхуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учрууллаа гэж үзэж буйгаа өнгөрсөн сарын сүүлээр АТГ мэдэгдсэн билээ.  Мэдэгдэлд “ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм. Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.” гэсэн байсан.

Эргэн сануулахад, Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман уг асуудалтай холбоотойгоор  ярихдаа “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон. Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Тулга (February 22, 2017 10:13:13 am )

    Шорон дүүрэхнээ

  • ЗОЧИН (February 22, 2017 10:21:58 am )

    төрөх дүүрсэн биш шорон дүүрэх нь хамаа байж уу хариуцлага байдгийг мэдэх хэрэгтэй хэтэрхий байсан арга байж уу

  • Го (February 22, 2017 10:30:46 am )

    Дандаа Монгол хүнээр шорон дүүрлээ. Зүгээр үү. Идсэн луйвардсан эрлийз Хятадууд зүгээр л инээгээд л. Алтанхуяг буруугүй шударга байсных нь төлөө ингэж байна. АТГ улс төрийн захиалга биелүүлээд удаж байна. Татан буулгах хэрэгтэй. Шинэ цагийн доЯам болжээ.

  • zochin (February 22, 2017 10:46:06 am )

    bayartsogt e iin iveeld baigaa ch udahgui bhooo

  • ЗОЧИН (February 22, 2017 10:49:11 am )

    ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ХҮМҮҮСЭЭР ИДЭЖ, УУСАН МӨНГИЙГ НЬ ЭРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛМЭЭР БАЙНА, ТЭГЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН МӨНГӨ АВААГҮЙ ХЭРНЭЭ, ӨМНӨӨС НЬ ЯЛЫГ НЬ ҮҮРЧ, ӨМНӨӨС НЬ ТАТВАРАА НЭМҮҮЛЖ, ӨРИЙГ НЬ ТӨЛЖ БАЙНА.АЛТАНХУЯГ ЯАХААРАА БУРУУГҮЙ БАЙДАГ ЮМ,ИДЭЖ УУЖ, МӨНГӨ ЗАВШИХАД НЬ АХ ДҮҮ, ХАМААТАН САДАН, ОХИН, ХҮРГЭН ГЭЭД ОРОЛЦООГҮЙ ХҮН АЛГА Л БАЙНА.ЭНЭ ХҮМҮҮСЭЭР ТЕНДЕР НЭРЭЭР ЗАВШСАН МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛ.ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА.ТЭГЖ БАЙЖ ДАРААГИЙН ХҮМҮҮСТ НЬ СУРГАМЖ БОЛНО.БИД Ч ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАРАА НЭМҮҮЛЖ, ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЯЛЫГ ҮҮРМЭЭРГҮЙ Л БАЙНА ШҮҮ

  • Zochin (February 22, 2017 11:13:59 am )

    Zuv uu zuv,shoron duureed bval ger bariad xoriod bai,ulsaas uuj,idseniig ni tultul xoriod bai,xamaatai bolgonyg ni xori.

  • Зочин (February 22, 2017 11:17:44 am )

    Энэ янз бүрийн муу яриа хардлагаас шалгуулаад үнэн зөьөө ялгуулаад гарах хэрэгтэй ш дээ Буруугүй юм бол юунаас нь айгаад байх вэ дээ Харин зөвөө олж нэр хүндээ өсгөх сайхан боломж биш үү

  • Болиоч ээ.. (February 22, 2017 11:22:39 am )

    идээд угаад ббаачихсан улс юугаа өгдөг юм .Чаддаг юм бол чих огтлоод ав.

  • зочин (February 22, 2017 11:24:59 am )

    Идээд дуусахгүй их мөнгө. Гадаад руу гаргасан. Заавал олж төлүүлээрэй.

  • Anonymous (February 22, 2017 11:28:50 am )

    Баривчилж шалгах ёстой бол шалгах л ёстой. Нэмж харин Сү.Батболд, Бадамжугай. М.Энхболд, С.Баяр, Баярцогт, Жэнко Баттулга нарыг баривчлах ёстой

  • зочин (February 22, 2017 12:05:03 pm )

    за хөө дахин оймстой хөл гозойлгох нь дээ. Тэр Сү Батболдыг адилхан бариа ч

  • эдмон дантес (February 22, 2017 12:14:42 pm )

    баяр сү батболд нарын хажууд бохины мөнгө гударч дээ

  • zochin (February 22, 2017 12:19:15 pm )

    МУУСАЙН НОВШИЙН ХУЛГАЙЧУУД.ИДСЭН НЬ ҮНЭН Л ЮМ БОЛ ШУУД ӨНӨӨДӨР ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ.ЖИРИЙН ИРГЭН ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ ГАЗАР ДЭЭРЭЭ ШУУД ГАНЦ ХУДАГ РУУ АЧИНА Ш ДЭЭ.ИНГЭЖ АХ ,ДҮҮ, АВГАЙ ,ХҮҮХЭД ,ХАМААТАН САДНААРАА ИДСЭН ЕРӨНХИЙ САЙД БАЙХГҮЙ .ЯАСАН БУЗРЫН ШУНАЛТАЙ НОВШ ВЭ.ИЙМ НОВШИЙН ЮМНУУДЫГ НАСААР НЬ ШОРОНД ЭСВЭЛ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • ulaanbaatar (February 22, 2017 12:22:16 pm )

    lalariin huduuniih bugd hudalch hulgaich huvia hicheesen helen muu ugch alga 1990 onoos hoish hotruu orj irsen bugd zail bas 2000 onoos hoishih

  • Anonymous (February 22, 2017 1:24:46 pm )

    udmaar ni ustga

  • Anonymous (February 22, 2017 1:40:27 pm )

    sain shalgah heregtei Altanhuyagiig tsagdan horij bgad shalgaachee

  • зочин (February 22, 2017 2:11:55 pm )

    АН-ынхан чинь угаасаа л Монгол хүн 2020 “монгол хүнийг хорь, хорь” гэдэг уриатай биз дээ.

  • Зочин (February 22, 2017 3:48:13 pm )

    Яахав шалгуулаад унэн худлаагаа тогтоолгоод гарах хэрэгтэй Хэрэг хийгээгуй бол юунаас айхав

  • Зочин (February 22, 2017 3:59:56 pm )

    Чингис бондын тэр их доллар орж ирэхтэй зэрэгцэж долларын ханш огцом өссөн нь цаанаа л нэг юм хэлээд байгаа юм даа!!!

  • мэдэх хүн (February 22, 2017 5:56:48 pm )

    ашгүй дээ

  • иргэн (February 22, 2017 7:02:39 pm )

    Элбэдоржруу л дайраад байсан. Ёстой айсан хүнд аргал хөдөлнө гэдэг л болж, барьц алдан сндарсандаа л том хүнрүү дайраад үзэж дээ. Тэр хэмжээгээрээ ч Элбэдоржийн нэр хүнд унаж байгаа дээр нэмэр болсон байх.

  • зөв ажил (February 22, 2017 7:36:40 pm )

    Шударга ёс байвал төрийг минь хоосруулж, өрөнд даруулсан АН, МАН ын буруутан бүрийг шалгаж төрийг өргүй болгох ёстой. ОЮУ толгойн гэрээгээр хөлжсөн луйварчдыг бас шалгаж хөрөнгийг хураах ёстой

  • ЗОЧИН (February 22, 2017 9:50:39 pm )

    ОДООГИЙН АТГ ЫНХАН ЧИНЬ ЗО ААД ОНЫ НОГООН МАЛГАЙТАНГУУДЫН СҮНС ЮМ УУ ХАЙШАА ЮМ. МОНГОЛЧУУДЫГ БАЯРЛАХ ГЭХЭЭР Л ХОРЛОНТОЙ ГЭДЭГ НЬ. МАНЫ ХУЛГАЙЧУУД ЫГ ХЭЗЭЭ БАРИХ ГЭЖ БАЙНА. ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ ИЙГ МЭДНЭ БИЗДЭЭ.АТГ ЫНХААН.

  • Зочин (February 23, 2017 8:18:39 am )

    АЛТАНХУЯАГАА ЧИ БАРИЙН ООДООС САРВАЛЗААД ЯАХ ЮМ МАНАЙ ХУЧЭРХЭГ ЕРОНХИЙЛОГЧ ЭЛБЭГДОРЖ ИЙН ХУЧТЭЙ ЦАГДАА ХУЧТЭЙ ХУУЛИЙХАН ХУЧТЭЙ ШОРОН БАЙХАД ТА МУУСАЙНУУД ШАРВАЛЗААД ЯАХ ЮМ. МАНАЙ ЭЛБЭГДОРЖ ДАРГА АЙМААР ШУУ МУУ НОВШНУУДАА АЙЖ ЯВСАН ЧИНЬ ДЭЭР ШУУ . МОНГОЛИЙН 1 ДУГЭЭР ХУН ШУУ ХУМУУСЭЭ АМАА АМААА ТАТАЖ ЯВ

  • зочин (February 23, 2017 2:00:49 pm )

    шорон багтахгүй бол төрийн дээд түвшний хулгайчуудыг хөрөнгийг нь хураагаад шууд буудаач

  • бат (February 23, 2017 3:12:11 pm )

    том хулгайч элбэгдорж нь өөртэй дүйх шахсан хулгайч алтанхуяг хулгайчаа бариа л биз, муу юм юу байгаа юм бэ, удахгүй том хулгайч бас баригдана, нийгэм цэвэршиж байгаа биз дээ

  • zochin (February 24, 2017 12:32:15 am )

    Zuw duu buruugui bol garna bizburuutai bol orj tulburuu tulduu uur yahaw uum ih yumnii surag duuldaj bgaa hoino guriigeed ahaw dee tertee tergui iler chihsen yumiig tuluuhuus yahaw ard tumen chini hetsuudlee huu

  • N (February 24, 2017 5:34:42 pm )

    NYYS HUTUL BUR CHI TSAG YEE DAGAAD SAIN HUTULBOR BAISAN YUM SHYY

antalya rent a car