antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2017 21 comments

Н.Алтанхуягт сануулга өгсөн АТГ  ээлжит ажиллагаагаа явууллаа

нийтлэсэн Admin

АТГ-аас  Н.Алтанхуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учрууллаа гэж үзэж буйгаа өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Тэгвэл Н.Алтанхуягийн эзэмшлийн оффисуудад АТГ-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, “Хаан жимс”, “MAX export”, Тэц-4-ийн урд байрлах компаниудад нь  нэгжлэг хийжээ. Гэхдээ талууд одоогоор ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм. Эргэн сануулахад, нэгдүгээр сарын сүүлчээс АТГ-аас гаргасан мэдэгдэлд “ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм. Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.” гэсэн байсан.

Н.Алтанхуягийн тухайд шалгагдах үндэслэлүүд бий гэдгийг хуулийнхан хэлж ярьж ирсэн. Түүний  дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман уг асуудалтай холбоотойгоор  ярихдаа “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.

Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр Н.Алтанхуягийн тухайд хуулийнханд барьц байгаа болоод удаа дараа байцаалтад дуудагдаж байгаа нь ойлгомжтой. Харин хариуцлага хүлээх үү гэдэг нь улстөрийн чанартай асуудал гэж харагсад цөөнгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • tyhrgjugl (February 21, 2017 1:59:46 pm )

    энэ хүнийг зүгээр байлгахад яадаг байна аа. миний мэдэх бодитой юм хийсэн арай сэтгэлтэй ерөнхий сайд байсан юм шүү.

  • зочин (February 21, 2017 3:01:14 pm )

    монгол төрд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн, хамгийн их ачаалалтай ажилласан засгийн газрыг тэргүүлж байсан,өөрөө ч их ажилсаг хүн шиг байгаа юм.,гол нь хийсэн бүхэн нь ард түмэнд наалдсан

  • Зочин (February 21, 2017 4:01:59 pm )

    Жирийн иргэн бол ялаа эдлээд аль хэдийн шоронд орсон байгаа, тэгэхэд энэ дарга нарын хэрэг ингээд улстөржөөд сүйл болоод байхын, Тэр женко Баттулгыг хардаа, чимээгүй болсон хахуульдаад дуусаа биз

  • Anonymous (February 21, 2017 4:35:41 pm )

    Бүтээн байгуулалтаар халхавч хийж эрээ цээргүй идсэн улсаа дампууруулсан балагтай баяд

  • zochin (February 21, 2017 6:04:40 pm )

    ENE HVMVVS NEG GERT AMDARDAG UMUU… BOLIMOOR um UUR UURSDUU HUULIIN UMNU HARIUTSLAGA HVLEEH HVMVVS SHVVDEE…. HAMGIIN IH AJIL HIISEN ERUNHII SAID SHVV ….

  • zochin (February 21, 2017 6:16:10 pm )

    Manai ulsad shudarga hund shuvuunii urr ch oldohgui gedeg bolj de, Ene hund yamar neg argaar yal nogduulah, buruutgah gej mun ch olon jil huutsuldluu, ene heregt hugatsaa ene ter gej yum ni duuasahaar l boloo, Zuuj baigaa yum shig yamar sonin niitlel bichuuldeg yum be, Ingeh tusam irgen bid ene hunii tald baih bolno.

  • Салхич шувуу (February 21, 2017 6:22:27 pm )

    Монгол улсыг сүйрүүлсэн хүмүүсийн 1-рт бичигдэнэ. Энэ хүнтэй хариуцлага тооцохгүй юм бол өөр хэниэй тооцох юм бэ

  • Худлаа цуурхал таарвал хуулийн хариуцлага хүлээдэг юм шүү (February 21, 2017 7:19:47 pm )

    Тэгээд Алтанхуяг тендер шалгаруулж байсан юм уу ерөнхий сайд хийж байсан юм уу хаа хамаагүй юманд хамаатуулахаа больж үзмээр юм зарлаад шалгаруулсан хүмүүсийг шалгах болохоос хаа хамаагүй хүнд хэрэг хилсээр тулгаж болохгүй нөлөөлсөн эсвэл үүрэг даалгавар өгсөн эсэхийг нотлох ёстой

  • ЗОЧИН (February 21, 2017 7:32:40 pm )

    ЭНЭ СЭТГЭГДЛҮҮДИЙГ АЛТАНХУЯГИЙН АХ ДҮҮ НАР БИЧЖЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ. ЭНЭ ХҮН ӨЧ ТӨЧНӨӨН БОНДЫН МӨНГӨ ГАРГАЖ, ТЕНДЕР НЭРЭЭР АХ ДҮҮ НАРТАА ӨГЧ, АРД ТҮМНИЙГ ӨРӨНД ОРУУЛЖ, ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛСЭН ЯЯЯЛТАНХУЯГ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (February 21, 2017 9:10:09 pm )

    Ene zergiin ym idehgui yahiin

  • Иргэн (February 21, 2017 9:24:32 pm )

    Хоосон чалчигч эрх мэдэлтнүүд хуулийн байгууллагыг хүн буруутгах зэвсэг болгон ашигладаг бурангуй аргаа болимоорсон. Энэ хүн ард түмний төлө гэж их бүтээн байгуулалт хийж байсаан. Одоо авилгачид ямар ч бүтээл байхгүй сууж байгаа бус уу.

  • Anonymous (February 21, 2017 9:31:29 pm )

    Юу ч хийхгуй байгаад тусламж херенге оруулалтууд алга болдог байлаа еренхий сайд нараас хамгийн их нудэнд харагдах зуйл хийсэн хун дээ хотын замууд унэхээр Сайхан болж уулзварууд ерген болж цэгцтэй Болсон шуу юу ч хийгээгуй идсэн уусан Эрдэнэтийн хумуусийг шалгаж болно тэгээд бодохоор энэ хунийг еер енцгеес л шалгаад байх шиг

  • Bat (February 21, 2017 10:31:34 pm )

    Naadahiigaa bysadtai ni adil horij baigaad shalgaachee.

  • Anonymous (February 21, 2017 10:39:42 pm )

    Энэ хүн Монгол хүн шүү. Элбэгдоржыг хорих хэрэгтэй

  • IRGEN (February 22, 2017 12:02:34 am )

    tenderiig eronhii said shalgaruuldag yumuu utgagui yum bichihiim

  • иргэн (February 22, 2017 2:14:04 am )

    Эхнэр нь найман шаргын хажууд 10давхар офистой гэдэг.жил болгон төрдөг хүн ийм хөрөнгө мөнгө ямар замаар ордог гардагийг.шалгах хэрэгтэй.хуулийнхан зүгээр хүнийг шалгах.үндэсгүй шүү.но той болоод

  • zochin (February 22, 2017 7:15:35 am )

    Хичнээн бусдаасаа илүү ажил хийсэн ч гэлээ үнэхээр ийм их хэмжээний мөнгийг өөрсдийн данс руу шилжүүлж ,хууль бус тендер шалгаруулах замаар идэж уусан бол УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ болгож ШОРОНД насаар нь хорих хэрэгтэй.Ийм ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН НЭГ Л ИХ АРД ТҮМНЭЭ БОДСОН ДҮР ЭСГЭСЭН МАЛНУУДАД оноох АВИЛГАЛЫН хуулийг чангатгах хэрэгтэй.Дахин ийм хэрэг гарахааргүй болтол ЯЛ оноох хэрэгтэй.

  • ламбаа (February 22, 2017 8:21:50 am )

    хулгай хисэн хүн шалгуулаад ялаа үүрэх л ёстой

  • Зочин (February 22, 2017 9:13:22 am )

    Ялтанхуяг ялаа эдэл дээ. Чамайг эргэж очиноо санаа зовох зүйлгүй бая бая

  • Го (February 22, 2017 10:38:19 am )

    Ерөнхий сайд ерөнхийлөгчийн албан тушаал шалан дээр уналаа даа. Хулгайч нарын албан тушаал уу. Энэ Монголчуудад нэрээ бодох ухаан даан ч алга даа. Ингэж бие биенээ хэмлэж байхад цаагуур чинь Хятадууд Монголыг эзлэх төлөвлөгөө яриад байна даа. Элбэгдорж гарснаас хойш өш хонзон хуулийн байгууллага захмалгаар хэрэг шийддэг болсон нь ил тод л харагдаж,байна.

  • Anonymous (February 22, 2017 8:58:56 pm )

    Хахуулийн хэргийг хахууль
    өгөөөд
    л хаана шт

antalya rent a car