antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2017 18 comments

ЭХЛЭЭД ДЭД САЙДУУДЫГ ЦОМХОТГОЖ, ХУРГАН ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ЗОГСООЧИХ…

нийтлэсэн Admin

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Өнгөрсөн 2016 он тийм ч амар байгаагүй. Эдийн засгийн өсөлт гэж бараг байсангүй. Ердөө л нэг хувьтай гарсан. 2016 оны намраас авахуулаад инфляци хасах руу орж, дифляци болсон. Энэ бүхэн эдийн засаг яаж тэг зааж байгааг хангалттай харуулсан тоо баримт байсан шүү дээ.

Гэтэл 2017 он өнгөрсөн жилийнхээс дээрдэх юмгүй болохоор байлаа. Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улс 580 сая ам.долларын гадаад өр төлөх шаардлагатай болсон. Цаашлаад Хятадад төлөх 1.6 тэрбум ам.долларын асуудал ч босч ирэхээр байлаа. Төлбөрийн тэнцэл байнга хасах гарч, ам.долларын ханш тэнгэрт тулсан. Гэх мэтээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа учраас одоогийн эрх баригчдын сонголт ОУВС-гийн зээлд хамрагдах байв.

Ерөөсөө эдийн засагчид манай улс дотоодын нөөц бололцоогоороо энэ хүндрэлээс гарах боломжгүй гэж дугнэж байлаа. Мэдээж өөр бодолтой улстөрч, эдийн засагчид ч байсан. Гэвч эцсийн дүндээ МАН-ын сонголт ОУВС. Тэр дундаа “Extend­ed fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгоно.  Үүнийг дагаад бусад эх үүсвэрээс нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл авч болох үүд хаалга нээгдэж байгаа юм. Зөв зарцуулж чадвал маш их мөнгө ойрын хэдэн жилд орж ирэх нь. Ямар ч байсан МАН мөнгөгүй байсан гэж гон гон хийхгүй л байх нь.

Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гаас нэлээд шаардлагыг тавьж байгаа юм. Төсвийн орлого, зарлага тал дээр шүү дээ. Энэ хүрээнд олон татварыг нэмэх, шинээр татвар авахаар төлөвлөж байгаа аж. Мөн зарлага тал дээр арга хэмжээ авч, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг олгохоо болих, цаашлаад цөөнгүй халамжийг халах бололтой. Мэдээж энэ бүхний цаад үр дүн нь юу байх талаар хүмүүс янз бүрээр л дүгнэж байна. Хамгийн гол нь манайд мөнгө орж ирж, эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэнэ гэж хэлэх эдийн засагч байхад нөгөө талд иргэдийн нуруун дээр ачаа ирж, амьдрал улам хүнд болно гэж хэлэх ч нэгэн байна. Яах вэ, эрх баригчид бол чинээлэг хэсэг рүү чиглэсэн татварын нэмэлтүүд л байх болно гэж бага сага тайвшруулаад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ яаж шийдэгдэхийг хэн мэдлээ.

Ерөөсөө Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний шаардлагыг хүлээж авч байгаа бололтой. Гэхдээ одоо УИХ-аас асуудлыг хэлэлцүүлэх байх. Тэр бүхний дараа МАН-ын 65 ямар шийдвэр гаргаж, ард түмний аль хэсэг рүү “буу”- гаа онилохыг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан урьдчилсан байдлаар бол төсвийн орлогын нэмэгдэл ард түмний халаас руу чиглэж байна. Төсвийн зарлагын таналт нь ч гэсэн ядарсан хэдэн иргэн рүүгээ л байлчихлаа.

Хүн амын өсөлтийг дэмжих чиглэлтэй байсан ганц халамж болох хүүхдийн мөнгийг танахаар боллоо. 40 хувьд нь хоолны талон байдлаар тараана гэж байх шиг байна. Манайхан бүгд л нэн ядуу болох гэж оролдож, төрөөс өгч байгаа бүхнийг хамахыг хичээдэг. УИХ-ын гишүүд нь ч хоолны талон аваад зогсч байхаасаа ичихээ больсон шуналын тулмаар дүүрчихсэн улс. Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжсэн ганц бодлогоо үгүй хийж, өөрсдөө хувааж хүртэх нь бололтой.

Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.

Гэх мэтээр одоо эхний ээлжинд гарчихаад байгаа шийдвэрийг харвал гэрэлтэй гэгээтэй юм алга. Гэхдээ МАН-ын 65 сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөөс авахуулаад аль ч талаа бодсон наанатай, цаанатай шийдвэр гаргах байх. Мэдээж Монгол Улсын эдийн засаг сэргэж, төсвийн хэрэггүй, үргүй зардал алга болж, алдагдалгүй болох ёстой. Харин тэгэхийн тулд төсвийн зарлагаа сайтар хянах ёстой. Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.

Яагаад ОУВС УИХ-ын гишүүд, цаашлаад яам, тамгын газрын дарга нарын тансаглал төсөвт асар их дарамт болж, үргүй зардал болон урсч байгааг харсангүй вэ гэдэг сонин байна. Эсвэл олж хараад, хас гэж зөвлөсөн ч хүүхдийн мөнгииг өмнөөс нь золиослоод, өөрсдийнхөө тансаглалыг үлдээсэн хэрэг үү. Энэ л сонин байна.

Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга.

Уг нь үнэхээр төсвийн алдагдлаа багасгаж, цаашлаад бүр байхгүй болгохын тулд үргүй зардлаа хасах ёстой биз дээ. Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга. Юу ч хийдэггүй дарга нарын тоог цөөлмөөр байна. Дээрээс нь албан тушаалын наймааны гол хэрэгсэл болсон дэд сайдын албан тушаалаа халаач ээ. Дэд сайдын цалин, ажлын албаны зардал, цаашлаад томилолтоос авахуулаад маш их мөнгө үрэгдэж байна. Тэр бүхнийг байхгүй болгоход жилдээ хэчнээн тэрбум төгрөг хэмнэж болохыг дарга нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл тэр талаар огт дурссангүй.

За цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд гэж байна. Ашигтай ажилладаг байгууллага бараг байхгүй. Улсын төсвөөс байнга татаас авна. Тэгээд дарга нар нь маш өндөр цалинтай. Өнгөрсөн жил хамгийн багадаа таван сая, цаашлаад 20, 30 саяар яригдах цалинтай дарга нар ч цөөнгүй байгааг бид харсан. Энэ хүмүүсийн цалин мөнгийг хасаж, төсөв хэмнэх санал санаачилга хаачив. Уг нь өнгөрсөн оны намар энэ олон төрлийн татвар нэмэхээр ярьж байхдаа энэ асуудлыг хөндсөн. Гэвч МАН-ын 65-ын бүлэг ард түмэн эсэргүүцсэн гэдэг нэрийдлээр болио биз дээ.

Цаашлаад төрийн өндөр дээд албан тушаал, дунд шатанд шургалсан хүмүүсийн тансаг хэрэглээг болиулмаар байна. Төрөөс машин унааны зардлыг дааж, хар машин хөлөглүүлэхийг нь ч болиулах хэрэгтэй. Мэдээж Ерөнхий сайдаас авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд хар машин хөлөглөх шаардлагатай хүмүүс байх нь мэдээж. Харин нийтээрээ хавтгайруулж, бараг л нэг яамны газрын дарганцар төрөөс унааныхаа мөнгийг даалгах шахаж байна. Энэ мэт асуудлыг болиулаач ээ.

Дээрээс нь гадаад томилолт гэж юм байгаа. Ганц хэлэлцээр хийхийн төлөө 10, 20-уулаа гадагшаа явдаг. Бүгд өндөр зэрэглэлээр нисч, гадаадад очиж таван одтой зочид буудалд бууна. Тэр болгонд улсын төсвөөс хэдэн төгрөг урсч байгаа билээ. Нэг хоногт 40 мянган ам.долларын буудалд хонож явдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан биз дээ.

Энэ мэт хэт задгай тансаглалыг болиулах хэрэгтэй байна. Өмнө нь янз бүрийн санал гаргасан ч иргэд эсэргүүцсэн нэртэй болиулаад өнгөрснийг чинь мэдэж байгаа. Харин энэ удаад бол ОУВС-гаас шаардлага хүргүүлчихлээ. Тийм болохоор зөвхөн иргэдийнхээ халаасыг “ухсан” шийдвэр гаргалгүй өөрсдийнхөө тансаглалаас ч бас хасах хэрэгтэй. Бүсээ чангалах гэж байгаа бол адилхан л чангалъя. Дарга нар нь төрөөс бүх юмаа даалгаж, гадаад руу томилолт нэрээр зугаалж, хоногтоо 30, 40 мянган ам.долларын үнэтэй буудалд хоноод, иргэд нь татварын дарамтаасаа гарч чадахгүй байх хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү, МАН-ынхаан.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • ЗОЧИН (February 21, 2017 11:10:49 am )

    ЦЭРМААГИЙН ТУРСАН ДОЛЖИНГИЙН ТАРГАЛСАН ХОЁР ЯГ ТЭНЦЭНЭ ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНА ДАА

  • Zochin (February 21, 2017 11:44:16 am )

    Tusviin bytetsiig todorhoi hemjeegeer bagasgah estoi.3 say hyn tiim olon turiin alban haagchdaar yah ym be?Ihenh ni hoolnii savnuud.

  • зохиогч (February 21, 2017 12:45:41 pm )

    ядарсан ард түмнийхээ халаасыг хоослох шийдвэр гаргажээ. маш их баярлалаа. нэг гэм нь өөрсдийнхөө оффшор дансыг эх орондоо аваад ирэх зориг даан ч алга даа. харамс ч байна. ард түмэн чинь элгээрээ мөлхөж байх нь дээдсүүдэд таалагдах юм шиг байна даа

  • зочин (February 21, 2017 12:57:38 pm )

    Төрийн дампуурлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг ард түмнээрээ үүрүүлэх гээд байна. Энэ хямралыг далимдуулан ядаж төрийн албаа цомхон бүтэцтэй болгох ажлыг зоригтой хийх хэрэгтэй. Их сургуулиудын шинэчлэлийн үр дүнг авч хэлэлцээчээ дандаа худлаа яридаг захирлууд ч байна шүү дээ. Худлаа ярьж бүр итгүүлж чаддаг ховорхон авъяастнууд тодорсоор 4 жил боллоо.

  • зочиндорж (February 21, 2017 1:31:37 pm )

    төрийн албанд ажиллагсдыг цэгцлэх нь чухал. Аливаа алба ажил,түүнийг гүйцэтгэгч байгаагийн ач холбогдол юу вэ? ,мөн байхгүй бол ямар хохирол байна гэдгийг харах хэрэгтэй байх. Төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээг үндсэнд нь цахим хэлбэрт оруулах хэрэгтэй. Тийм ажил эхлээд амжилттай хэрэгжиж буйг хаа хаанаа мэдэж байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр юу ч хийж чадахгүй,бүтээхгүй харин тээг болж чаргууцалдсан юм ч их байгаа шүү дээ.Хэрэггүй бүтэц,хэрэггүй орон тоог хайр найргүй алга болгох .Их сургуулиудын шинэчлэл гэж дампуу болгож хаясан,болж байсан юмыг шинэчлэл нэрээр зэрэмдэглээд баахан мухардал,дампуурлын замд гаргаж хаясан байгааг мэдсэн ч мэдээгүй царайлаад байцгаах юм. Эсвэл огт ойлгож мэддэг ч үгүй нь ойрхон байхаа даа.

  • Мэргэн Бөөдий (February 21, 2017 2:32:39 pm )

    Үнэн чанартаа 1012 оноос үүдэлтэй төрийн дампуурлаас болж монгол улсыг элгээр нь хэвтүүлчихлээ. Төр иргэддээ үйлчлэх ёстой. Түүнийгээ хангахын тулд төрийн албан хаагч ажилладаг. Харин дэмий илүүц албан тушаал их байна. Тэр яамдын дэд сайд, агентлагийн дэд дарга, бараг зарим газар нь хэлтсийн орлогч дарга гээд байгааг анхаарах хэрэгтэй. Анхаарах юу байхав. цомхотгох хэрэгтэй.

  • Nam bus (February 21, 2017 3:05:43 pm )

    Mgl uls bol ardchilsan bus daragchilsan uls bodlogiin darga zohicuulah darga bodlogin heregjiltiig zohicuulah darga ene darga gehch herees heteren urjij bn darga narin hangamj tansaglal!!!

  • ГИШҮҮН (February 21, 2017 3:51:40 pm )

    МИНИЙ АРД ТҮМЭН ИРГЭД ЭЭ, ТӨРИЙН АЛБАНД ЦОМХОТГОЛ, ТЭНД БАЙГАА МАШ ИХ ҮРГҮЙ ЗАРДЛИЙГ БАГАСГАХ ТАЛ ДЭЭР ОЮУН САНААГАА ЧИЛЭЭЖ ТА БҮХЭН САНАЛ НЭГДЭЖ САНАЛАА ИРҮҮЛЭЭЧ. БОЛЖ ӨГВӨЛ БАЙГУУЛЛАГА ТУС БҮРЭЭР НЬ ГАРГАЖ ЗӨВ ЗОХИСТОЙ ҮНЭН АСУУДЛЫГ ХӨНДӨӨЧ ГЭЖ ХҮСЬЕ.

  • Batbold (February 21, 2017 4:20:05 pm )

    Ene Shilen Tsogoo gej teneg darvaan xaraa MAN tataachee

  • Bold (February 21, 2017 5:57:28 pm )

    tetgevet garah nasiig hoishluulna gevel MAN zasgiin gazar zailah heregtei, 50-60 nasnii humuusd yamarch ajil oldohgui bhad iim shiidver gargaval MAN uursdduul gomdoh heregtei.

  • Зочинзочин (February 21, 2017 6:20:17 pm )

    Дэд сайдгүй ажиллавал яасан юм вэ,бас яамдын газрын дарга нар хүртэл машин унаж байна шүүдээ,ер нь удирдлагын зардлаа багасгаж,орон тогоо цөөлөх хэрэгтэй,юм л бол ард түмнээсээ авна татвар нэмнэ гэх юм.

  • Дэд сайд юу ч хийх эрх зүйгүй (February 21, 2017 7:28:19 pm )

    Дэд сайдуудыг нэн даруй халаачээ тэд засгийн газрын гишүүн биш сайд орлох эрх зүйгүй тэгсэн мөртлөө мөнгөтэй ажил руу хошуу дүрж ажил хийлгэдэггүй хамгийн хэрэггүй орон тоо шүү дээ

  • Зочин (February 21, 2017 9:11:31 pm )

    МХЕГ- гэж юу ч хийдэггүй дэмий төсөвийн мөнгөөр тансагласан газрыг татан буулгах нь зөв.Хэдэн байцаагч нэртэй юмнуудыг харъяа яам газруудад өг тэгвэл тэрбумаар хэмнэнэ.ОӨУБ-н ЕГ-гээд байхад харъятын газраар яахын үтэр түргэн татан буулга.

  • баагий (February 21, 2017 9:51:37 pm )

    Төрд чадвартай цөөн хүн байвал ажил нь цэгцтэй, хурдан шуурхай болмоор юм билээ. Одоо бол бие биенийхээ амыг харж аргыг олох гэсэн бүтэлгүй, чадваргүй, мэдлэггүй гарууд дүүрчихсэн байгаа харагдана. Мөн хэтэрий их орон тоо, хэрэггүй Агентлаг, ТӨҮГ дэндүү олон учраас худал мэдээлэлдээ толгой нь эргэчихсэн ЗАСАГ хэцүүеэ.

  • мн (February 22, 2017 9:33:10 am )

    ссср

  • zochin (February 22, 2017 10:48:44 am )

    DED SAIDUUDAA TSOMHOTGOOCHEE

  • лхагва (February 22, 2017 11:39:55 am )

    торийг цэвэрлэж улсаа хогжvvльеэ гэвэл одооноос л торох хvvхдvvдийг хулгай луйвараас хол худлаа чалчидгvй освор vеийг толовшvvлж байж л монгол монгол шиг болно гэхдээ тэр болтол зvгээ сууж цагийг зогсоолтой нь биш худалч хулгайч луйварчдаа цээрлvvлжл байж л урагшлана энэ vеийнхэнээс юу ч горьдох хэрэггvйбvгд адилхан балиар юмнууд

  • booyoi (February 22, 2017 5:44:22 pm )

    neg talhni bulan mersen tanil namaap ajild cnadvargui tusuviin hulgaichdiig comhotgoj hemne

antalya rent a car