Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан. Эргэлзэлгүй итгэж төөрөгдсөн хүмүүс луйвардуулаж өдгөө найман тэрбум төгрөг дансандаа байршуулаад байгаа юм. Хэдийгээр тэднийг шалгаж байгаа ч дансан дахь найман тэрбум төгрөгийг Казакстан улс руу шилжүүлж амжсан гэх. Харин өөрсдөө энэ сарын 12-ны өдөр улсын хил давах гэж байгаад ЭЦГ-ынханд баригдсан өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа юм.
“Жи тайм” сүлжээний удирдлагуудыг онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцно
Сүүлийн хагас жилийн хугацаанд Монгол Улсыг хамгийн ихээр хэрэн сүлжсэн луйвраар “Жи тайм”-ыг нэрлэж болно. Тус сүлжээний удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна. Энэ талаар Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хоёр эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өгсөж өгнө, байртай болгоно, машинтай болгоно, гадаадад аюултай болгоно гэх зэргээр бусдын итгэлийг олж залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна. Сүлжээ нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газар болгон хууль бус гэж ойлгож болохгүй. Богино хугацаанд мөнгийг нь өгсөж өгнө, урамшуулал олгоно, байртай болгоно гэх зэрэг нь залилангийн шинжтэй байдаг” гэлээ.
Харин өөр нэгэн албаны эх сурвалжаас тодруулахад “Жи тайм сүлжээнд хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг хэлэх боломжгүй. Учир нь нэг өдөрт л хэдэн зуун мянгаар хохирсон иргэд гомдол гаргаж байна. Тиймээс хэргийг шалгаж байна. Удахгүй ямар зүйл ангиар хэрэг үүсгэх нь тодорхой болно. Гэхдээ сүлжээний удирдлагуудын хийсэн үйлдлээс харахад 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар хэрэг үүсгэнэ” гэлээ.
“Жи тайм” сүлжээнийхэн иргэдийг дараах байдлаар хулхиддаг байв
Хялбар аргаар баяжихын мөрөөдсөн, сайхан сэтгэлт монголчуудыг итгэлийг олохын тулд “G- Time” сүлжээ доорх байдлаар явагддаг байжээ. Тэд эхлээд 62 мянга 500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ гэгдэж байв. Хамгийн гол нь өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг байсан аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх ажээ. Гэтэл энэ сүлжээний зар олон нийтийн дунд явсаар л байна. Хялбар аргаар мөнгө олж долоо хоногийн дотор 62500 төгрөгөө 187500 болгон өсгөх боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Хамгийн гол асуудал нь энэ хэргийн хохирогч, залилагч нь олддоггүй гэнэ. Үүнийг цагдаагийн албан хаагчид тайлбарлахдаа хүний мөнгийг хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үздэг байна.
Маркетинг судлаач Д.Чимэддамба
“Пирамид тогтолцооны луйвруудын хөрөнгө оруулалтынх нь эх үүсвэр нь элсүүлсэн хүнээс авсан мөнгө байдаг. Энэ тогтолцооны хамгийн аюултай зүйл нь сүүлд элссэн хүмүүс юу ч авч чадалгүй хохирч үлддэг. Эхний элссэн хүмүүс хэдэн төгрөг аваад алга болдог. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан олж тогтоодог. Хэзээ ч амар хялбар аргаар мөнгө олддоггүй юм” гэлээ.
Холбоотой мэдээ
-
зочин (February 21, 2017 12:13:31 pm )
сүлжээнд орсон хүмүүс усан тэнэгүүд
-
зочин (February 21, 2017 12:22:04 pm )
Манай орхон аймагт их хүчээ авсан.Манай найз хүүхэн бүүр орооч гээд ятгаад байсан.Хэсэг бүлэг хүмүүс нэгдэж 2 сая төгрөгийг нь хувааж гаргаад ор гээд бие биеэ ятгаад байсанг яана.Анхааруулсаар байтал мөнгө хүнд зүгээр өгөөд ороод байдаг нь сонин юм даа.Манай монголчууд шашин сүлжээ гадаад хүнээс болж нэг өдөр сүйрч сүйд болноо яана даа энэ хүмүүсийн толгой ёстой олгой болсон юм байна даа …
-
зочин (February 21, 2017 1:25:21 pm )
62500-аар элсдэг чинь жи таймын нэрийг барьсан өөр сүлжээ байсан. Жи таймынхан бол тэгш эрхтэй, хэн ч дээр суучихаад бусдыгаа шулдаггүй, ажлаа хийж дуусаад урамшууллаа аваад гардаг.
-
зочин (February 21, 2017 1:48:37 pm )
сүлжээнд дуртай энэ улсууд хэзээ нэг УХААН сууна даа, хөөрхий, Гэнэн ч юмаа даа, Одооны цэцэрлэгийн МААМУУ-нууд ч хэр баргийн ХУЛИХДУУДЛАХГҮЙ шүү,
-
zochin (February 21, 2017 1:59:07 pm )
G-TIME d orson hunii toog harsan chin MAH yalalt baiguulah ni argagui yum bna gej 1 hun bichsen bna lee… Iim baihaar yaduu teneg baihaas yahav dee.
-
иргэн (February 21, 2017 2:04:48 pm )
Толгой нь олгой болсон хүмүүс 2200000 ороод 7 хоноод 8000доллар болгож өгнө баахан хүмүүс офис аваад валютмйн захийн хажуудах ногоон байрны 10 давхарт хүнээ зальдах гээд шөнө 10 цаг хүртэл байж байсан хүмүүстэй уулзаад худлаа хуурч мөнгө авах гэсэн бүлгүүд байна гээд явсан арайч 7хоногт мөнгө ингэж өсөх үү ид шид байдаггүй юм бол арайч ядуу хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод осмоны үлдэгдэл нөхрийг хамгийн хатуу шүүх хэрэгтэй энэ санхүүгийн хямралтай үёд зэвүүн луйварчин албан газар айл амьтан үймүүлсэн казак хулгайч. Манай улсууд ч гэсэн өөрсдөө аваачиж.өгчихөөд муу болгоноо.улс орон руугаа түлхээд байдаг энэ зангаа хаях хэрэгтэй дэ.
-
Зочин (February 21, 2017 2:54:20 pm )
Хорирсон гээд бгаа хумууст битгий менгийг ег улсын орлого болгож ядарсан иргэд тэтгэврийн хехшжуулдээ тараагаад егвел тер санхуугын дарамтнаас гарч гавъяа багуулна. Шуналдаа дийлдэж менге нь илуудсэн хумуус хохичинь , битгий. Гэж анхааруулаад бхад менге егсен хохичинь лалын шашинтан казакын карманыг дуургэхдээ харамсаагуй хумуус ядарсан тэтгэврийн. Хумууст тарааж егч буян хий
-
monno (February 21, 2017 8:53:38 pm )
shunal ihedvel shulam bolnoo hohi chinee ter mongoo ydarsan gants hund talh avaad ogohgui dee hoh ni uneheer shunanaltai novshnuud ym heleh ug alga daa bitgii zuragt ene tereer gonshigonood bai.
-
Зочин (February 22, 2017 2:03:18 pm )
62500 чинь жи тайме биш бүр бараа ч өгдөггүй цэвэр сүлжээ юм бишүү Жи тайме болохоор гоо сайхны болон инергийн бараа , цаг худалддаг юм билээ
-
дуудай (March 15, 2017 8:27:04 pm )
Энэ мөнгөө өгч хохирсон гээд байгаа улс ядарсан ах дүүдээ нэгч төгрөг өгөөгүй л байх да одоо яахав дэ харин цагдаа шүүхийнхэнд бөөн ажил болж дэ их мөнгө зүгээр орж ирдэг гэж бодсон юм бх да өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энэ дэ мөнгөө өөрөө өгчихөөд юундаа заргалддаг байнаа инээдтэй юм
10 Comments