antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2017 3 comments

Эдийн засгийн шинэ дэглэм тогтох уу?

нийтлэсэн Admin

“Юм ном ёсоор өрнөвөл улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэх учиртай. Энэ утгаар шийдвэрлэх жил ч гэж хэлмээр. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монополит капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.” гэж гишүүн асан Р.Амаржаргал хэлжээ. Мөн тэрбээр “Нөхцөл байдал амаргүй байх учраас шинээр сэтгэж, зоригтойхон, ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жилүүдэд амслаа.” гэсэн байна. Түүнчлэн  2017 онд бидний амьдрал ахуйг тодорхойлох хүчин зүйлээс онцолсон байгаа юм. Тэдгээрээс  улс төрийн үйл явдал гэсэн хэсгийг ишлэн хүргэе.

“Үнэндээ эрх баригч, сөрөг хүчний намуудын зөрчилдөөн гэхээсээ эрх баригч нам доторх бүлэглэлүүдийн зөрчилдөөн төр, засгийн урагшлах замд маш их саад болдог. Жишээ нь хэдий УИХ-д 65 суудалтай “супер олонх” гээд байгаа ч чухам юуг супер олонх гэж хэлээд байгааг ойлгож байгаа хүн алга. УИХ-ын гишүүдийн 85% буюу 65 гишүүнээс бүрдсэн МАН-ын бүлэг, уг намын Удирдах зөвлөл нь Засгийн газраар хүссэн хууль, тогтоомжоо хэрэгжүүлүүлэхийг хэлээд байна уу? УИХ-ын 65 гишүүнээр ар фоноо хийсэн Засгийн газар нь бүрэн дүүрэн гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ эдэлж чадах эсэхийг хэлээд байна уу? Харамсалтай нь бодит байдал дээр дээрх хоёр нөхцөл байдлын аль аль нь бүрдсэнгүй, харин эсрэгээрээ УИХ дахь МАН-ын бүлэг, “Мэргэжлийн гэх” Засгийн газар хоорондын эрх мэдлийн “тэмцэл” 2016 оны Төсвийн тодотгол, 2017 оны Төсөв, мөн нэр бүхий хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганд явагдах үед анзаарагдлаа.

УИХ-д 65 суудал бүхий олонх гэдэг бол ямар л бол ямар асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлэж чадах улс төрийн үнэмлэхүй хүч юм, гэтэл энэ их хариуцлагыг үүрэх учиртай МАН-ын дарга нь “хойш сууж” Засгийн газрыг жолоог өөр хүнд атгуулсан нь Ардын намд үл ойлголцол, ард түмний дунд үл итгэлцэл бий болгосон юм. Өөрөөр хэлбэл төрийн ажлыг явуулах улс төрийн нөлөө зангарга, төрийн ажлыг гүйцэтгэх эрх мэдэл өмнөх Засгийн газрын адил дахиад 2 тусдаа субъектэд хуваагдлаа. Одоо улс төрийн манлайллыг хэн үзүүлж, хэрхэн шийдвэр гаргах вэ?

Өөр нэг шийдлээ хүлээж буй асуудал бол 2016 оны УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялагдлын дараах Ардчилсан намын өөрчлөн шинэчлэл юм. Өнгөрсөн 26 жилийн турш Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн үзэл санааны манлайлан чиглүүлэгч нь АН байсаар ирсэн, харин цаашдаа тийм байж чадах уу? АН-ын шинэчлэл гэдгийг АН-ын дарга, удирдлагыг солих хэмжээнд ойлгоод АН-ын даргын сонгуулийг 2017 оны 1-р сард зохион байгуулж байна уу? Эсвэл АН-ын VI Их хурлаар эхлүүлсэн намын дотоод дүрэм журмыг өөрчлөх үйл явцаар дамжуулан АН-ын шат шатны удирдлага, намын дотоод ардчиллыг өргөжүүлэхийг ойлгож байна? Бүр эсвэл АН-ын үнэт зүйл, үйл ажиллагааны үндэс суурь болсон улс төрийн үзэл баримтлалд шинэчлэл хийхийг хэлээд байна уу? Чухам үзэл баримтлалаа өөрчлөлөө гэхэд өмнө нь удирдлага болгож байсан либерал, баруун төвийн бодлогоо улам төгөлдөржүүлж чадах болов уу? Ямар ч болсон АН доторх хөдөлгөөн 2020 хүртэл намжихааргүй тренд байж магадгүй.” хэмээжээ.

Тэгэхээр АН-ын тухайд аваад үзэхэд С.Эрдэнэ өдгөө дарга болсон. Энэ янзаараа 2020 он хүртэл баахан шүүмж дагуулах янзтай байгаа. Харин тэр үед шинэчлэл гэдэг үг тренд байхаа болих вий.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (February 21, 2017 8:33:47 pm )

    za boliooo ydaj bhad tatvar nemne gedeg bol baij bolhgui asuudal iimc hetsuu bhad aj ahuinuud shuud dampuuriishdeeee.odoo teher bank sanhuugiin xyy nemegsdene ymnii une osno yaana veee

  • баагий (February 21, 2017 10:07:10 pm )

    Ёстой гоё зураг, амьдралтай юм.

  • Anonymous (February 26, 2017 9:46:09 pm )

    komunizm uu

antalya rent a car