antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 6 comments

Хямралын үед хамгийн хэрэггүй дэлгүүрээр “Номин” тодорч үлдлээ

нийтлэсэн Admin

Хамгийн өндөр үнэтэй ч өрсөлдөгчгүй шахуу байдлаар хөгжсөөр, хөлжсөөр ирсэн “Номин”-гийн хөг нь өнгөрчээ. Хаяа нэг хар баасан гариг хэмээн иргэдийг төөрөгдүүлж, хугацаа нь дууссан бараагаа хоёрын хооронд тавхан төгрөг хямдруулан шахсаар сүүлдээ худалдан авагчдынхаа урмыг  хугалаад авсан. Энэ мэт дэлгүүрүүдийн хамгийн ашигтай ажилладаг үе нь баяр ёслол дөхсөн өдрүүд байдаг.

Ер нь Номингийн дэлгүүрүүд ихэвчлэн бараа бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж зардаг. Ингээд нугалж зарж байсан барааныхаа үнийг багахан буулгаад реклам цацчихаж байгаа юм. Энэ бол номингийн хямралаас гарах гэсэн бөгөөд бусдын хармааг сэгсрэх гэсэн том заль нь байгаа юм.

Тун удахгүй цагаан сар болох гэж байна. Иргэд ч сар шинийн баяраар элбэг дэлбэг байхыг бэлгэдэж чадлынхаа хэрээр хүнс бараагаа цуглуулж буй. Энэ өдрүүдэд Номин орж шатах шаардлагагүй болжээ л гэж хэлэх гээд байгаа юм. Өнгөрсөн намар И март гэж шинэ дэлгүүр нээгдээд олон хүнийг хуйлруулсан. Зарим нь шүүмжлэлтэй хандаж байсан ч нэлээд бараа бүтээгдэхүүн нь Номингынхоос лав хямд юм байна гэж байв. Тэгвэл энэ хоёрыг бут цохих бас нэг дэлгүүр нь Абсолют гээд дэлгүүр яармаг явах замд байх  “Хүннү Молл” д нээгдсэн байна. Тэнд байгаа бүх бараа ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд, бүгдээрээ бөөний үнээр зарагдаж байгаа гэдгээрээ онцлог аж. Уг дэлгүүрийг зорих цуваа их болж, кассан дээр нь хоёр цаг очерлож байж л нэг юм бичүүлэх боломжтой гэнэ. Тэгэхээр бас залхамаар халширмаар. Гэхдээ энэ дэлгүүрт Орос алим 3900 орчим төгрөгийн үнэтэй байгаа аж.  Харин Орос алим “Номин”-нд 9-12 мянган төгрөг шүү дээ.

За абсолют ч яахав. Эдийн засгийн хямралын үед иргэд ухаалаг худалдан авалт хийж, аливааг хэмнэх, зөв бараагаа зөв газраасаа зөв үнээр авах ёстой гээд байгаа шүү дээ.

Тэгэхээр Номин орж хөрөгдсөн хэт үнэтэй баячуудад зориулсан ч юм шиг балаг нь дуусдаггүй бараа бүтээгдэхүүн авч байхаар ядаж л зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд мөнгөө бараг гурав дахин хэмнэчих боломжтой шүү дээ. Захуудад аливаа бараа бөөний үнээр бий.

Ямартай ч эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ үед хамгийн үнэтэй дэлгүүрээр тодроод буй “Номин”-г зүглээд дэмий байх гэдгийг иргэддээ дахин сануулья. Өөрөөр хэлбэл хямралын энэ үед зах зээлийн их өрсөлдөөнд хамгийн хэрэггүй дэлгүүрээр Номин тодорлоо.

Г.Наран

Эх сурвалж: Zaluu.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ehk hun (February 20, 2017 11:27:09 pm )

    Nomin baraa bugd hulix , bas hytadiin baraa 3-6 dahkin nugalj tavisan baidag shuu.huuramch baraatai yux delguur todorloo.

  • хахаха (February 21, 2017 12:40:20 am )

    хахахахаха

  • Anonymous (February 21, 2017 9:34:58 am )

    Яг үнэн барааны үнэ өндөр сонголт муутай Та нар талхны үнийг үзээрэй 3 шиг авбал гээд тавьсан үнэ нь Миний дэлгүүр болон оргилоос нэг ширхэг авахаас илүү үнэтэй .Та бүгд өөрсдөө ороод үзээд өөр дэлгүүрийг сонгох болно.

  • ҮНЭНҮҮ (February 21, 2017 11:32:22 am )

    ЯГ ҮНЭН ДАВАРЧИХСАН ШУЛААЧИНГУУД .АРД ТҮМЭН МЭДЭЖ ЭХЭЛСЭН БАЙГАА .АРАЙ Л ХЭТЭРХИЙ БАЙДАГ ЮМ АА .

  • зочин (February 21, 2017 2:28:32 pm )

    ха ха сайхан худлаа шаадаг гаруу үгүй юу би номингийн үйлчлүүлэгч ха худлаа шаагаад байгаарай халтраа зөв мэдээ бичээрээ эргүү минь

antalya rent a car