Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй найман иргэнийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн. Одоогийн байдлаар Ж.Маратыг ШШГЗГ-ын харъяа хорих 461-р ангид хорьж, дансыг битүүмжлээд байгаа ч түүний дансанд байсан 6 тэрбум төгрөгийг Казакстан улс руу шилжүүлсэн нь шалгалтын үеэр тогтоогдоод байгаа юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад дахин тус сүлжээний удирлагын багт ажиллаж байсан нэр бүхий гурван иргэнд хилийн хориг тавьсан тухай прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ.Харин Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүн элсүүлж хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн түүнд Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.Ж.Маратын хувьд Казахстан улсаас үүсэлтэй “G-time” корпорацийн ерөнхийлөгч Жумагулвоеийн /үүсгэн байгуулагч/ төрсөн дүү нь гэнэ. Тэрээр 2016 оны арван хоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “G-time” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байна. Дараа нь дахин буюу энэ оны нэгдүгээр сард Монголд ирээд байсан аж. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь “G-time” бол Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” хэмээн иргэдийг мунхруулдаг байсан гэдгийг мөнгөө алдсан иргэд ярьж байв.
Холбоотой мэдээ
-
бид (February 20, 2017 5:00:17 pm )
Битүүмжилсэн данс, орсон орлогууд, олгосон машинууд бүгд улсын өмч болох ёстой
-
Масте (February 20, 2017 6:04:03 pm )
Монголын хууль цагдаа ийм сүлжээний асуудлыг ойлгохгүй байгаа дээр нь тоглоё гэж ярьж явсан байна, казакууд чинь. Манайхныг юу ч мэдэхгүй малууд гэж санадаг юм.
-
zochin (February 20, 2017 10:59:10 pm )
Ard irgedig munhruuldag baisanig meddeg baisan ym bol yah gej munguu ugsun ym be.Medseer baij.Umnu n iim zuil ih l bolj baisan.Ih ch sanuulj baisan.Sanuulahgui baisan ch uurin gesen uhaantai bai l daa.
-
cow (February 21, 2017 1:05:41 am )
XUDAL BITGII SHAA UDAXGUI GERTEE XARINA AVILGAL AVSAN NAIZ NAT IN SULLAAD YAVUULMA
-
Anonymous (February 21, 2017 2:34:32 am )
Мөнгийг нь битүүмжиллээ гэсэн одоо шилжүүлсэн байна гэнэ үү казакстанруу
-
Anonymous (February 21, 2017 9:23:17 am )
Лалынхнаас яахаараа олиггүй бүхэн гарч бдаг бнаа
-
Anonymous (February 21, 2017 10:13:49 am )
Цагдаа мэдээлийг сайн мөрдөн шалгадагүй юм Задгай цеминт савдах нэрээр Цеминт уурын зүүханы нунтаг үнэстэй холож зараад байгааг илрүүлэж чадахгүй малууд шүү дээ
7 Comments