Засгийн газраас Олон улсын валютын сантай хөтөлбөр тохиролцож мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор зарим FB найзууд маань уг байгууллагад ажиллаж байсны хувьд мэдээлэл өгөхийг хүссэн тул хувийн зүгээс тодорхой тайлбар өгье.
ОУВС /Сан/
Тус байгууллага нь дэлхийн 2 р дайны дараа байгуулагдсан, гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Одоогоор 188 орныг өөртөө багтаасан, шийдвэр гаргахдаа гео политик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Манайх шиг жижиг эдийн засагтай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар нэг далд санаа байх ямар ч боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн байрлал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор тус байгууллагын хувьд АНУ битгий хэл баруун европын орнуудын нөлөө улам бүр хумигдаж байгаа. Тухайн орны эдийн засаг хямраад, засгийн газар нь туслалцаа хүссэн тохиолдолд л хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр Сан нь “барууны гар хөл”, эсхүл бидний “дайсан” биш юм.
EFF- Extended Fund Facility
Бид саяхныг хүртэл Санг Standby гэсэн үгээр ойлгож хүлээж авсан байх. Тэгэхээр Сан нь олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч аль хөтөлбөрийг сонгохоо харилцан тохиролцдог. EFF нь дор хаяж 3 жил хэрэгждэг бөгөөд илүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн хямрал илүү архагшсан, тэр дундаа банк, санхүүгийн сектор илүү будилаантай, эмзэг байна гэж ойлгож болно.
Нэгэн түүх.
Санд цуг ажиллаж байсан солонгос найз маань 1997 оны Солонгосын хямрал болон Сангийн хөтөлбөр ямар байдлаар тус улсад хэрэгжсэнийг аминчлан ярьж билээ. Тэр улстөрч биш, гэхдээ тухайн улсын эдийн засгийг авч гарсан цөөн тооны төрийн албан хаагчдын нэг байсан тул би хувьдаа хүндэлж явдаг юм. Түүний яриа:
“1997 оны Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн орны нэг нь Өмнөд Солонгос бөгөөд иргэд маань алтан бөгжөө тайлж улсдаа өгч байсан үе. Тэр үед манай улсыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, банкуудаар дамжуулан улсын маань үнэ цэнэтэй бүхнийг авч тухайн үеийн парламентад хяналтаа тогтоосон цөвүүн цаг байсан гэж. (их танил нөхцөл!) Улстөрчид Сангийн хөтөлбөрийг авахыг бүх боломжоороо эсэргүүцэж байсан хэдий ч бид Сантай хөтөлбөр тохирч чадсан юм. Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй банкуудын муу активуудыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр 4 цэвэр банктай үлдсэн. Эцэстээ төр нь төр шиг, банк нь банк шиг ажиллах нөхцөл бүрдэж бид урагшаа харан амьдрах итгэл найдварыг олж авсан юм. “
Дүгнэлт.
1992 онд Монголын эдийн засгийг үүрч явсан буурлууд маань том сонголтын өмнө ирсэн гэж хуучилдаг. Хойд хөрш маань мөнгө өгөх боломжгүй байсан ч урд хөрш туслахад бэлэн байсаан гэж. Гэхдээ тэд эдийн засгийн биеэ даасан бодлого нь Монгол үндэстний аюулгүй байдлын үндсэн нөхцөл гэж үзээд ОУВС, ДБ болон АХБ-нд гишүүнээр элссэн юм. Эрхэм найзууд энэхүү мэдээллийг уншаад бидэнд үгүйлэгдээд байгаа санхүүгийн тогтвортой орчин, төсвийн сахилга бат чухал уу, бид дотооддоо үүнийг шийдээд явах чадвар байгаа билүү гэдгийг мэргэн оюундаа тунгаана бизээ…
Эдийн засагч Т.Доржханд

Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 20, 2017 12:32:07 pm )
МОНГОЛД 50 ГАРУЙ ГЭР БҮЛ ХЯНАЛТАА ТОГТООСОН
-
dagvadorj (February 20, 2017 1:55:01 pm )
er n ene mangaruud ajlaa medehgui l bn hyamralaas garchihaad gadaadiin ediin zasgiin mergejilten zuvluhtei bolmoor yum.uursduu idej uudaggui bish mergejiltnee tsalinjuulna biz.mergejilten 2 u 3 ch baisan yahav de.hoolnii savnuudaa tsomgotgood l boloh biz
-
zochin (February 20, 2017 2:44:26 pm )
Zuv.Manaid zuv yumiig zoriud uguisgej olon tumnii tarkhiig ugaaj tsuun kheden khun ideed duusgasan ni unen shuu dee.Tegeed tuslamj khusekhgui ulsaa dampuuruulakh uu. Denduu setgelgui.Eruus manai khuuramch ardchilliin zorilgo ene baijee gedgiig ard tumen odoo oilgoson…
-
Зочин (February 20, 2017 3:17:34 pm )
Бүх юм ойлгомжтой шүү дээ. Өид МАН АН хоёроос салахгүй бол энэ 2 бүлэглэлийн удирдлагууд гэдэг нь өнөөх мангасууд чинь шүү.
-
Зочин (February 20, 2017 3:20:48 pm )
Тэр хяналтаа тогтоосон гээд байгаа гэр бүлүүдгэдэг чинь МАН болоод АН-ын удирдлагын хэдхэн нөхдүүд байгаа шүү дээ. Саяын Эрдэнэтийн хэргийг хар л даа. Цаад эзэн нь Бадамжунай л байна шүү дээ. Тэгэхээр бүх юм ойлгомжтой. Бадамжунайгийн гол хамсаатан М.Энхболд, тэр хүн ИХ-ын дарга. тэгээд яах вэ, бодоод үз дээ.
-
ГИШҮҮН (February 20, 2017 4:48:35 pm )
хятадаас зээл авч болохгүй авбал үндэсний аюулгүй байдалд сөрөг тал үүснэ
-
Ha ha ha (February 20, 2017 11:57:05 pm )
Ene nogoo HUN nam gej baahan dovchignoson dorj hand bizdee. Chamaar l zaalgav gej ha ha ha. Muj banid chini.
7 Comments