antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2017 7 comments

Монголын Хүний Төлөө  Нам үүсгэн байгуулах их хурлаа хийлээ

нийтлэсэн Admin

Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 улстөрийн нам бий. Гэхдээ өнгөрсөн 27 жилийн хугацаанд үзэл баримтлалынхаа төв цэгийг Монгол Хүн гэж жинхэнэ утгаар нь тодорхойлж, үйл ажиллагаа явуулж ирсэн улстөрийн хүчин үнэндээ байсангүй. Тиймдээ ч төрийн эрх мэдлийг хорь гаруй жил хамтдаа элбэж барьж ирсэн МАН болоод АН гэсэн намууд МАНАН болтлоо нийгэмд өөрсдөө асуудал үүсгэж буй билээ. Тиймээс ч Монголд улстөрийн жинхэнэ нам ус агаар шиг хэрэгтэй байгаа.

Тэгвэл өнөөдөр “Монголын хүний төлөө нам”-ыг үүсгэн байгуулах хурал боллоо. Нам үүсгэн байгуулах хуралд 70 гаруй төлөөлөгч оролцож,  намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын дүрэм, намын бэлэгдэл болох далбаа, эмблем зэргийг хэлэлцүүлэн батлалаа. Мөн намын даргаар “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин батлаад байна.

Нам үүсгэн байгуулах хурлаас хурлын тэргүүлэгчид Улс төрийн нам байгуулах, намыг “ Монголын Хүний Төлөө Нам” гэж нэрлэх, МХТН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг батлах, намын дүрмийг батлах, МХТН-ын даргаар Х.Бат-Ялалтыг батлах, Намын төлөөллийн төв байгууллага Бүгд хурлыг 14 хүний бүрэлдэхүүнтэй батлах, Монголын Хүний төлөө намын Хяналтын Хороог таван хүний бүрэлдэхүүнтэй сонгон томилох, МХТН-ын Анхдугаар Их хурлыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Мөн намыг зохих журмын дагуу Дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг намын даргад даалгалаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ах (February 19, 2017 8:07:35 pm )

    бат ялалт чамайг ард түмэн таньсан болохоор чи намаа бодвол нэрээ тат

  • Nam bus (February 19, 2017 10:52:58 pm )

    Turuuchiin n olon namuud hulgaich luivirchidaa hamgaalj haacailj uls eh ornoo sohruulj baihad namch yostoi tovug bnaa

  • Иргэн (February 20, 2017 6:13:01 am )

    НАМ ХЭРЭГГҮЙ ЗАЙЛЦГАА УНГАС АЛДМАРУУД

  • Anonymous (February 20, 2017 9:15:11 am )

    Адгийн шантаажчин Батялалтын нам байгуулна гэж юу байдаг юм. Баахан хүмүүсээр , нам байгуулж тоглох гэж байгаа хулгайч.

  • иргэн (February 20, 2017 9:49:44 am )

    Төрд ажиллаж, түрийвчээ зузаалах хүсэлтэй бүхэн амар баяжих замаа “НАМ” гэж ойлгох болждээ хөөрхий.

  • Anonymous (February 20, 2017 10:47:57 am )

    Mongold nam dutaad baisan yum ashgui dee

  • зочин (February 20, 2017 11:04:13 am )

    Нам байгуулж болно.Хамгийн гол нь олон түмний санаанд нийцсэн,маргаашдаа итгэх итгэл,төгс өөрчлөлт авчрах,монгол хүнээ дээдэлсэн байх.Чөлөөт зах зээл нэрээр хамаг асуудлаа зөнд нь хаях юм бол юунд хүргэдгийг амьдрал харууллаашдээ.Монголчууд амны хишигтэй гэдэг үгэнд итгэж явна шүү.Монголоо өөд нь татаад авах аавын хүүхдүүд олон бий гэдэгт итгэж байна.Гадныхнаар хамаг юмаа удирдуулж хэзээ ч болохгүй.Гадныхан манжилж байгаад Монголыг яаж цөлмөх вэ гэдгээ л бодно.

antalya rent a car