antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2017 Comments are off

Х.Цагаанбаатар улсын начин Б.Одхүүгийн хүүг барсангүй

нийтлэсэн Admin

Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 15-16-нд боллоо. Тэмцээнд 25 багийн нийт 474 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Шийрэв дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо багийн дүнг тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс улсын начин М.Жамъяанпүрэв дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо багийн дүнгээр түрүүлэв. Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-д түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэлд ялагдсан нь тус тэмцээний гол дуулиан байв. О.Цэцэнцэнгэл тус тэмцээний босоо аваргыг ялаад зогсохгүй шилдэг тамирчнаар тодорсон юм. Харин шилдэг эмэгтэй тамирчнаар Ц.Батцэцэг шалгарлаа.

Тэмцээний аваргууд:

Эрэгтэй

52 кг:

1.Д.Батбаяр /Сонгинохайрхан дүүрэг/

57 кг-д:

1.Ч.Марал-Эрдэнэ /Орхон аймаг/

 62 кг:

Д.Амартүвшин /Хилчин/

68 кг:

Д.Төмөрхүлэг /Хилчин/

1.С.Баяртүвшин /Увс нуур/

82 кг:

1.Г.Одбаяр /Женко/

90 кг:

1.О.Ууганбаатар /Сүлд/

-100 кг:

1.Б.Серик /Сүлд/

+100 кг:

1.Х.Цогтгэрэл /Алдар/

Эмэгтэй

48 кг:

1.Э.Уртнасан /Хилчин/

52 кг:

1.Б.Бат-Эрдэнэ /Сүлд/

56 кг:

1.Ч.Аззаяа /Хилчин/

60 кг:

1.Ц..Хулан /Хилчин/

64 кг:

1.Т.Баттөгс /Хүч/

68 кг:

1.М.Даваасүрэн /Боржин /

72 кг:

1.Ц.Батцэцэг /Аврагч/

-80 кг:

1.Ц.Наранжаргал /Женко/

+80 кг:

1.Б.Мөнхтуяа /Хилчин/

Эх сурвалж: Eagle.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car