antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 Comments are off

ОРХОН ГОЛ ХЭЛМЭГДЭХ УЧИРГҮЙ

нийтлэсэн Admin

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алт олборлогч компаниудын буруугаас Орхон гол бохирдсон гэж сүүлийн хэдэн жил шуугиж байгаа. Төр засгийн зүгээс өнгөрсөн жилээс Орхон голын бохирдолд анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол гаргасан. Ингэснээр тэнд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй, компаниудад хариуцлага тооцохоор болж, Мэргэжлийн хяналтын байгууллага, УМБГын Байгаль орчны ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Ажлын хэсэг гарч, эрүүгийн хэрэг үүсгэн сүр дуулиантайхан шалгаж эхэлсэн билээ. Гэвч өдгөө уг хэрэг хэрхэж байгаа нь тодорхойгүй таг болчихоод байгаа юм. Зарим хүн “Улстөрийн бүлэглэлийнхний шахалтаар хэрэгсэхгүй болж байгаа” гэж буй бол нөгөө хэсэг нь “Прокурорынхон уг хэргийг татаж хянаад зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон” гэж ярьж байгаа юм. Энэ хэргийн мөрдөн бай цаалтын явц ямар байгааг эргэн сурвалжиллаа. Орхон түшээ мөрөн хэлмэгдэх учиргүй билээ. Байгаль үг хэлдэггүй. Эх болсон газар шороо маань хохирлоо бусад хэргийн адил нэхэмжлээд явж чадахгүй учраас байгаль орчноо гэсэн сэтгэлтэй иргэдийн адилаар энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхаарал тай ажиглаж, хэрхэн шийд вэр лэж, гэм буруутай этгээ дүү дээр нөхөн сэргээлт хийлгэ хийг хүлээж буй билээ.

ГОЛ БОХИРДУУЛСАН КОМПАНИЙН ТОО 50 ГАРУЙ БОЛЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” ком панийн эзэмшлийн талбай “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамрагдаж, тэнд ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг хориглосон. Орхон голын дээд эхийг бүрдүүлдэг Монгол орны усны гурван их хагалбарын нэг болох Суварга хайрхан уул, түүний салбар уулсын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтыг гаргаснаар тухайн газарт “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамаарч буй хязгаарыг нарийвчлан тогтоож өгсөн аж. Үүнд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтандорнод Монгол” компанийн эзэмшлийн тал бай багтаж, ашигт малтмал ол борлох, хайгуул хийхийг зогсоосон аж. Улмаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Өнгөрсөн намар том, жижиг нийлсэн 40 гаруй уул уурхайн компанийг уг хэрэгт холбогдуулан шалгасан. Тэдний ихэнх нь уулын ажлын төлөвлөгөөгүй байсан юм. Тэдгээр компанийн удирдлага “Монгол газар”, “Алтандорнод Монгол” компанийнхантай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдний эзэмшлийн талбайд олборлолт хийж байсныг хууль хяналтын байгууллагаас тогтоосон юм. Орхон голыг бохирдуулсан хэрэг хамгийн олон холбогдогчтой болж буй бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр үүнд холбогдсон компанийн тоо 50 гаруйд хүрчээ. Тэдгээр компанийн удирдлагуудын дунд уул уурхай, геологийн мэргэжлийн хүн цөөн гэнэ.

Баттай эх сурвалжийн хэлснээр “Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, энэ талын мэдлэгтэй хүн ховор байна лээ. Дөрвөн компанийн захирал л энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бусад нь хөгжимчин, тогооч, жолооч зэрэг уул уурхайгаас тэс хөндлөн мэргэжилтэй” гэсэн юм. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Суварга хайрхан уулын өврөөр урсдаг хэд хэдэн уулын гол байдаг. Дээрх компаниуд эдгээр голын усыг ашиглаж алт олборлодог бөгөөд тэд усны далан хаалтаа чанаргүй, муу барьснаас бохирдсон ус далангаа сэтэлж Орхон голд цутгаж байсан аж. Тэдгээр компанийн удирдлага хууль хяналтын байгууллагад өгсөн тайлбартаа “Бид тодорхой гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхөн сэргээлтийг зохих ёсоор нь хийнэ” гэжээ. Гэвч тэнд техникийн нөхөн сэргээлт огт хийгээгүй юм байна.

Ч.БЯМБААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

Энэ хэрэгт холбогдуулж УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм. Зарим мэдээллийн хэрэгслээр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан байсан. Прокурорын байгууллагынхан “Энэ хэрэгтэй холбогдуулж Ц.Мянганбаярыг шалгаагүй. Зарим мэдээллийн хэрэгслээр “Монгол газар”- ын хэргийн хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсны дараа эрүүгийн хэргийн холбогдогч “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Дашийн өмгөөлөгч бидэнд хандаж, өмгөөлөгчид нь мэдэгдэлг үйгээр ийм ажиллагаа явуулсан юм уу гэх утгатай зүйл асууж байсан.

Орхон голыг бохирдуулсан хэргээс “Монгол газар” компанийн дээрх захирлынхыг хэрэгсэхгүй болгоогүй. Уг хэрэгт холбогдуулж Монгол газар болон бусад жижиг 50 гаруй компанийн удирдлагыг шалгаж байгаа. Экологи, эдийн засгийн хохирлыг тооцон гаргах, шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Үүнээс болоод энэ хэргийн мөрдөн байцаалтын явц удааширч байгаа юм” гэлээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад прокурор татаж хянаад зөвхөн “Алтан дорнод Монгол” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.

Энэ талаар прокурорын байгууллагын албаны хүнээс лавлахад “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Чангаагийн Бямбаад холбогдох хэсгийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэсэн юм. Харин уг хэргийн бусад холбогдогчдын өмгөөлөгч нар “Ч.Бямбаа захирал Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай хамт “Эрдэнэт” үйлдвэрийн удирд лагаар ажиллаж байсан найзууд. Тиймээс Ерөнхий прокурор найзыгаа аврахын тулд доод албан тушаалтнууддаа үүрэг өгч, зөвхөн түүнд холбогдох хэр гийг хэрэгсэхгүй болгуулсан” гэж ярьж байсан юм.

ЦАГДААГИЙН АЖИЛТАН АВЛИГА АВЧ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛЖ ӨГСӨН ҮҮ

“Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн удирдлагууд өөрсдийн тусгай зөвшөөрөл лицензтэй талбайгаа нөхөн сэргээлтийн гэрээ гэгчийг байгуулан компаниудад ашиглуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа. Энэ хоёр компани Орхон голын эхэд лицензтэй таван т албайтай юм байна. 2011 оны тавдугаар сард тэнд 12 компани алт олборлож байсан бол хоёр сарын дараа буюу долоодугаар сард 22 болж өссөн. Харин өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр 40 гаруй болсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад дээрх хоёр компанийн талбайд ашигт малтмал олборлож байгаад дундаас нь орхиод авсан 10 гаруй компанийг тогтоон эрүүгийн хариуцлагад татсан юм байна.

Дээрх 50 гаруй компанийн удирдлагад Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хууль хяналтын байгууллагаас Орхон голын бохирдлыг анхааралдаа авч ийнхүү шалгаж эхлээд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. Хууль хяналтын байгууллагаас хамгийн түрүүнд Орхон голд цутгадаг голуудын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын төв лабораторид шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээгээр Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт, Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байна. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримт болгож авч буй гэнэ. Түүнээс гадна уг хэрэгт холбогдуулж Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Дээрх албан тушаалтнуудтай зэрэгцээд Архангай аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Б-ыг авлига авсан хэргээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгасан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.

Эх сурвалж “Жоос” гэх компанийг Орхон голын лицензтэй талбайд оруулж ашигт малтмал олборлуулна гээд тус компанийн удирдлагаас таван сая төгрөгийн авлига авч, алт олборлуулж эхэлсэн хэрэгт Б-ыг сэжиглэн шалгаж байгаа” гэсэн юм. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эрх бүхий албан тушаалтнаас лавлахад “Он гарахын өмнөхөн манайд энэ тухай мэдээлэл ирсний дагуу бид шалгасан. Мөрдөн байцаалтын явцад “Жоос” компанийн харуул хамгаалалтын ажилтнууд худлаа мэдээлэл өгч, Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн даргыг гүтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хариулт өглөө.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car