“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат гэж хүн хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баригдаад байгаа. Тэрбээр Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Гэвч Казахстан улсаас манай улсад суугаа Элчин сайд К.Кобландин “Cүүлийн үед G-time гэдэг компанийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж байна. Энэ бүхэн бидний анхааралд байгаа.
Тус компани сүлжээний бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ анхны тохиолдол биш. 1990 онд ОХУ-д “MMM” гэсэн ийм төрлийн компани байсан. Ер нь ийм компаниуд үйлдвэрлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаггүй. Харин санхүүгийн пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний уншсанаар тус компани Монгол Улсад салбараа нээсэн байна.
Тэдний ярьж байгаа шиг тус компани Казахстан улсын Ерөнхийлөгч болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй. Мөн манай Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг Монголын цагдаа сэргийлэх, холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн байна. Удахгүй шийдэлд хүрнэ байх гэсэн бодолтой байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Тэгэхээр “Жи Тайм” корпорацийн удирдлагууд Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэй гэж худлаа ярьж байсныг элчин сайдын мэдээлэл харуулж байгаа юм.
Бас болоогүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Жи Тайм” корпорацийн арга хэмжээнд оролцож өргөмжлөл гардуулсан гэсэн утгатай мэдээлэл гарсан. Засгийн газраас уг мэдээллийг эрс няцаасан.
Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Жи Тайм” -д шалгалт оруулж, үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль зөрчиж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Тэгснээр энэ сүлжээнд элсээд, шаардлагыг нь хангаж хүн элсүүлж чадаагүй, мөнгөө авч чадаагүй олон иргэн хуулийн байгууллагад хандаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Хилээр гарах гэж байгаад баригдсан Ж.Маратын дансанд 6 тэрбум төгрөг байсныг битүүмжлээд байгаа аж. Хуулийнхан тэр мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд “Жи Тайм”-ынхан үйл ажиллагаа нь эргээд хэвийн явагдана гэдэгт итгэлтэй байгаа аж. “Жи тайм” компанийн спонсор Ж гэж хүн medee.mn сайтад өгсөн тодруулгадаа “-Энэ долоо хоногийн эхнээс манай оффис үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хүн элсүүлэх үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хөдөө орон нутагт ч мөн адил үйл ажиллагааг түр зогсоосон байна лээ. Хэд хоногоос манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хууль бус зүйл хийсэн гэж бодохгүй байна. Бид бол цалинжиж ажиллаж байсан хүмүүс. Манай удирдлагуудыг шалгаж байгаа гэсэн. Гэхдээ дээрээс бид нарт санаа зовох зүйлгүй, бүхэл бүтэн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шалгах шалгуулах ёстой зүйл гарч ирж байгаа юм гэж тайлбарласан. Хэд хоногоос компани хэвийн ажиллана гэж найдаж байгаа.” хэмээн ярьжээ. Тэгэхээр эдгээр хүмүүсийг санаа зовох зүйлгүй байж бай гээд дээрээс хэлээд байгаа хүн нь Ж.Марат захирал нь уу, Ж.Марат захирал Монголын хуулийнхнаас айхгүй байх хэмжээний хамгаалалт, артай юу гэхчлэн асуултууд дагаж буй юм.
Мөн энд зайлшгүй өгүүлэх ёстой нэг асуудал бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Жи Тайм Корпорэйшн” ХХК-ийг Platinum гэх зэрэглэлээр бүртгэж авч байжээ.Мөн гоо сайхны бүтээгдхүүн, цай импортлогч гэжээ.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийхэд нөхцөл байдал өөр байсан байдаг. Тус хорооноос мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа нь хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын “G-Time” корпорацийн Монгол дахь салбар гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтанд хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна.
Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.
Тиймээс “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна гэсэн байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (February 18, 2017 10:53:10 am )
төр засг хууль шүүхийн байгууллагууд иргэд хоорондын харилцаа холбоо маш муу болон ТӨР нь иргэдээ хайхардгүй нь эндээс харагдаж байгаанн Хичнээн мянган иргэд хохировдоо Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэж Муу новшнуудад хариуцлага шийтгэлийг нь тултал хүлээлгэх хэрэгтэй
-
зочин (February 18, 2017 1:21:00 pm )
Хамгийн хачирхалтай нь зөвшөөрлий нь өгсөн байгаа монголын төрөөс хариуцлага нэхэх.үүрүүлэх хэрэгтэй юм биш үү. Ард түмнийгээ өгөөш болгож өгсөн гарын үсэг зурсан хүнтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ.муу ард түмэн гэж байдаггүй муу удирдагч л гэж байдаг
-
-
Магда (February 18, 2017 1:52:32 pm )
Энэ Марат гэгч Монголчуудыг тохуурхаж дээрэлхэж байгаа юм. Мөнгийг нь барьж авсан нь яамай даа, үхэр Монголчууд минь дээ. Цагдаадаа мэхийн ёслох хэрэгтэй шүү, мангаруудаа.
-
irgen (February 18, 2017 3:08:17 pm )
Huuli hyanalt alga mongol ulsad,,,
-
Зочин (February 18, 2017 4:00:57 pm )
худалдаа аж үйлдвэрийн танхим яагаад ийм хуурамч бичэг баримт хийж өгөж байна бас хахууль авсан байнаа
-
Маратын дүү (February 18, 2017 4:05:52 pm )
6тэрбумыг гусчлаа Танарын хямарлаар
-
ЗОЧИН ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (February 18, 2017 4:54:03 pm )
МАНАЙД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА ХАРИН ӨӨРСДӨӨ АШИГ ХАРЖ АЖИЛЛАЖ БАЙНА ГОЛ ҮҮРЭГ НЬ ИЙМЭРХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛЭНГҮҮТ НЬ ШАЛГАЖ ҮНЭЛЭЛТ ӨГӨХ БАЙГУУЛЛАГА ШҮҮ ДЭЭ НЭРНЭЭС НЬ Л ХАРХАД ТОДОРХОЙ БАЙГАА БИЗДЭЭ. 2000 – Д ОНЫ ҮЕД ЯАЛАА ОЛОН ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО ГАРЧ ИРЭЭД ОЛОН ХҮНИЙ МӨНГӨ АВЧ ҮРЭХ АЖИЛ ХИЙЖ БАЙХАД СХЗХОРОО ЯАЖ Ч ЧАДААГҮЙ АЛДСАН ШҮҮ ОДОО БАС НЭГ ЮМ БИЙ ТЭР НЬ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН ГЭЭД ХҮНЭЭС ДОЛЛАР ТӨГ ТАТААД ЭХЭЛСЭН ШҮҮ ТЭРИЙГ ОДОО. ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БАС ИРЭЭДҮЙД АВУУЛ ГАРГАХ ВЭ!!!
-
доо (February 18, 2017 5:49:08 pm )
МХАҮТ ЫНХАН ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ.
-
Хөх чоно (February 18, 2017 10:18:28 pm )
Энэ олон шашин, энэ олон сүлжээ, энэ олон нам, оюуны хомсдолд, эдийн шуналд, автсан монголчуудаар мөн ч их тоглож байна даа ай хөөрхий
-
SORA 26 (February 18, 2017 10:47:14 pm )
Эдийн шуналд автсан монголчууд гэж болохгүй.Авч байгаа цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж нь өнөөдрийн амьжиргаанд хаанаа ч хүрэлцэхгүй ёстой л ардаа барихуу урдаа барихуу гэгчээр л байгаа учраас иймэрхүү сүлжээнд орж байгаа юмдаа.Ажлаа хийгээд цалингаа аваад авсан цалин нь амжиргаандаа боломжийн хүрэлцээд байрны зээл энэ тэрээ нээг их толгой өвдөхгүй төлчөөд байдаг бол ийм олон хүн ингэж хуйларч орохгүй л байсан байх
-
SORA 26 (February 18, 2017 10:49:06 pm )
Тэгээд дээрээс нь Монголын Татварын алба хүртэл хүлээн зөвшөөрөөд улсдаа татвараа төлөөд авч байгаа гээд л татвар төлүүлээд байхаар чинь түмэн олонд итгэл төрөхөөс яахав дээ
-
r (February 18, 2017 11:26:42 pm )
Naa teneg suljee nertee luivaraa nam zogsoogooroidoo ter hahuul avch zovshoorol ogson alban tushaaltantaa hariutslaga tootsooroidoo kazkastana ulsruu mongolin mash ih mongo urdaj garsan daa ter ih mongo avsan humuusin mongiig butsaaj mongoo ogson humuust huvaaj ogooroi
-
иргэн (February 19, 2017 10:03:12 am )
Ажил хийхээс айдаг архи ууж баар буудал хэсэж өдрийг өнгөрөөдөг эргүү монголчууд бол Жи- тайм болон Мэндбаяр мэтийн цөөвөр чононуудын хүсэн хүлээж байдаг амттай мах бөгөөд өөрсдөө нүйж очиж аманд нь орчихоод үхэхийн өмнө амь тэмцэн орлиход аль хэдийн хоол болсон байдаг Ха ха ха
-
777777 (February 19, 2017 12:36:45 pm )
Лам-Бөө,Суглаа-Сүлжаа,Халамжинд сүжэрч амьдарлаадаа монголчууд сүүлийн 25 жил
-
Зочин (February 19, 2017 2:44:58 pm )
Товч багөөд тодорхойгоор үнэнийг хэллээ , thanks
-
-
Зочин-Тусгаар тогтнол (February 19, 2017 2:09:32 pm )
Эрдэнэт хотод газар аван 6000-8000 гаруй хүн элсээд үйл ажиллагаа нь бүтэн жил явагдчихсан байхад манай хууль хяналтынхан хаагуур нь хараад юу хийж байсан юм бэ. Санхүүгийн зохицуулах хорооныхон гэж ажлаа мэдэхгүй арчаагүй юмнууд хаана юу хийж байсан юм бэ.Татварын Ерөнхий газар тэгээд энэ хууль бус үйл ажиллагааг дэмжсэн болж байна уу.эсвэл ард түмнийг нь шулж байхад нүдэн балай чихэн дүлий татварт мөнгө орж байвал хамаагүй байсан юм уу. ядруу ард түмэн чинь мөнгө олох ямар л боломж байна тэр болгоныг ашиглаж амь амьдралаа дээшлүүлэх гэж л энэ сүлжээ маягийн луйварт татагдан орсон биз. Жи таймд орсон болгоныг үхэр малаар нь дуудаж бичиж байгаа “сүрхий ухаантангууд ” өөрсдийгөө би хэн бэ гээд хараагаад үз өөрт чинь илүүдэхгүй л болов уу.
-
Зочин (February 19, 2017 2:45:53 pm )
Thanks
-
Anonymous (February 19, 2017 9:39:14 pm )
erdenetiin tatvariinhan bas ter chigeere orson sh dee
-
-
Зочин (February 19, 2017 2:11:07 pm )
Харын луйварчидын олз олоход хялбар орон Монгол улс , мөнгө , луйвар 2 оор төрд гарсан эрх мэдэлтэн албан тушаалтанууд идэж хулгайлж ханахгүй , тэдний өгсөн хэдэн халтар мөнгөнд ард иргэд , улс ороноо худалдан , луйвар хийх бүх нөхцөл боломжыг нь бүрдүүлж өгч байна,тэгээд зогсохгүй өөрсдийнхөө бузар булхай нь илчлэгдэхээс айхдаа хамгаалж хайцаалсаар байгаад бүр олон хүнийг хохироож байна, энэ G time geed bgaa ne ehniih bish….
-
Зочин (February 19, 2017 2:39:40 pm )
Монголын нийт хүн амын ихэнх нь өлөн. зэлмэн хүнд амьдралаар амьдарч байгаа нь тэднийг ийм оюуны ядууралд оруулчихсан учираас л луйварчидад ашиглуулаад байна гэж бодож байна . Үнэнийг хэлэхэд иргэд биш төр буруутай . СЗХ , ШӨХТГ – ын ТВ үүдээр өгсөн мэдээлэлийг харсан , бидэнд энийг шалгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн тайлбар хийсэн
-
Anonymous (February 19, 2017 3:22:08 pm )
ene hvn tolgoitoi olon vhernvvdiig yaitai bilee baiz hezeeniil tarhia ugaalgaad mungu olood ugchih yumaa ed nariig mal bol hyadlaad zarchiltai daanch hlvn shig dvrtei baihiim svljeenii gishvvdee!!!!!!
-
Irgen (February 19, 2017 8:35:08 pm )
Olon tetgevriin humuus hohirson shuu tetgevriin zeel avch 4- hun niilj orson bdag. Mongoo nehej ter 6 terbum togrogoos n avaarai er n iim wmand yah gej ochij ordog bnaa. Minii orchind hohirson hun zondoo bnaa. Mongolchuud mini suljee hezee ch shn wm bish ar ariin humuusdee nulimas og dog bohir zuil. Luivar hiij bhdaa ur huuhdee muu energeer huchij bna gedegeee uhaaraasai
-
Anonymous (February 19, 2017 8:53:55 pm )
Санхүүгийн зохицуулах хороо ийм үйл ажиллагаа явуулдаг ( гадаад худалдаа ) компанийг шалгадаг байгууллага ч биш,үндэслэл байхгүй,шалгалт хийсэн юм ч байхгүй. Хэн гэж ямар албан тушаалтан шалгаж мэдэгдэл хийснийг баримттай гаргаад өгөөч ээ энэ нэг худлаа хов ярьдаг авгай шиг мэдээллийн сайт аа!
-
Зайлаач:муу:луйварчин (February 20, 2017 2:33:45 pm )
Иргэд:хохироод:гомдлоо:гаргаад:баримтаа:хавсаргасан:байна.Тэгээд:л:эрүү:үүссэн:байна:
-
-
зочин (February 20, 2017 12:43:00 pm )
МХАҮТ -н Лхагважав гэгч залилагч, мөнгө авч хүмүүсийг хууран мэхлэлцэж ,залилахад нь баталгаа гаргаж, хүмүүсийг төөрөгдүүлэх баталгаа, хүчин зүйл нь болсон байна шд, МХАҮТ ,баталсан юм чинь хүмүүс үнэмшинэшд. Энэ этгээд 999 гээд компани байгуулалцаж, аж ахуйн нэгжүүдээс 1000000 төгрөг хүртэл луйвардсан хүмүүсийн нэг ш дээ, ер нь МХАҮТ, Уул уурхай ассоцаци гээд мөнгөтэй компаниудаас татвар, хахууль авахаас өөр хийсэн бүтээсэн зүйлгүй луйварчдыг шалгах хэрэгтэй шүү авилгатай тэмцэх газар.
-
zochin (February 20, 2017 4:24:15 pm )
uyn balai um yaridag hun be manaih uil ajillagaaga heviin yavuulna gene uu yamar uil ajillagaa luivar hiideg uil ajillagaa shuudee sain shalgaj hohirson irgediin hohiroliig ni baga ch atugai baragduulah estoi ezengui turiin emgenel enedee ha baisan ulsaas neg hasag uvgun orj ireed ard irgediig ni luivardaad yavj baidag
-
galaa (February 20, 2017 4:27:47 pm )
haa holoos hasag uvgun ireed ard tumnii mini halaasiig segsreed luivar hiigeed uuruu mungujuud avlaa ene bol ezengui turiin emgenel shuu hohirson irgediin hohiroliig baga ch boltugai tuluuleh heregtei
-
Мэргэн Бөөдий (February 20, 2017 4:30:55 pm )
Аливаа асуудалд хандахдаа бид өөрсдөө болгоомжтай хандаж сурахгүй байна. Би ч адил. Бас л амархан мөнгө босгочихож болох юм байна гээд хэдэн төгрөгөө бариад очсон. Тооцоо, судалгаа муу хийсэн байна билээ.
-
Anonymous (February 20, 2017 4:31:15 pm )
хохь нь ийм юманд хууртаж байдаг
-
Anonymous (February 20, 2017 8:33:43 pm )
MONGOLIIN TOR OOROO ZOVSHOOROL OGSON BAIJIIJ ODOO YU YRIAD BGAAN BEEE.ZOVSHOOROLGUI BSIIM UUU YMAR UCHIRTAI BOLOOD ONGORSON HOINO NI BOOBN YM BOLOD BGAAM BEE
-
Anonymous (February 20, 2017 11:53:15 pm )
Хасгийн дээрэмчин иржээ ядарч явахад дээрэлхэх хүн мундагүй юм даа
-
Монгол хүн (February 20, 2017 11:54:43 pm )
Хасгийн дээрэмчин иржээ
-
ан (February 21, 2017 4:40:07 pm )
Хуучин нийгэмд төрийн хамгаалалт сайн байсан үе өнгөрсөн шүүдээ бид гэнэн итгэмтгий биднийг гадаад дотоодын шулаачид хуурч мэхлэх нь хэвийн үзэгдэл болжээ
33 Comments