antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2017 5 comments

Хүссэн хүсээгүй ОУВС эрх баригчдын эрх мэдлээс хуваалцана

нийтлэсэн Admin

Маргааш  Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Төрийн ордны В танхимд хэвлэлийн бага хурал хийх тов тодорхой болоод буй. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл хийх юм. Үндсэндээ талууд ямар ч байсан ойлголцолд хүрээд байна. УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн бөгөөд өчигдөр Засгийн газар  ээлжит бус хуралдаан хийсэн байгаа. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өгч буй мэдээллээр бол  Засгийн газрын гишүүд ОУВС-гаас тавьж буй нөхцөлтэй танилцсан, ямар нэг шийдвэр гараагүй гэж буй юм. Гэхдээ маргааш мэдээлэл хийх үеэрээ шийдвэртэй мэдээлэл талууд хүргэх биз. Учир нь МАН-ын бүлгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн шийдвэр гаргачихаад байгаа юм.

Стэнд бай хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлт бидэнд байсан. Гэвч нөхцөл байдал хамаагүй дор байгаа учраас ОУВС-гаас манай  Засгийн газарт хамгийн хүнд нөхцөлтэй“Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болзол тавьсан.  3-4 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх тус хөтөлбөр Монголд нутагших болвол эрх баригчдын эрх мэдлийг хүссэн хүсээгүй ОУВС  их хэмжээгээр хуваалцана.

ОУВС-ийн хөтөлбөрүүд хүссэн хүсээгүй хагас эрх мэдэл дагуулна гэдгийг бид ер нь бол эхнээсээ гадарлаж л байсан. Тэгэхээр өөр аргагүй бол урдах замаасаа гажих гээд яах билээ.

ОУВС-гаас хөтөлбөр өгөхдөө дагаад шаардлагуудыг тавьдаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал,  төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлагуудын өмнө бид бэлэн байгаа юу гэдэг асуулт сүүлийн хэдэн сарын туршид тавигдаж байгаа. За харин “Extended fund facility” хөтөлбөрийн тухай яригдсанаар эрх мэдлийн тун хэмжээ илүү хумигдах талаар нэмж яригдаж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • цэцэг (February 18, 2017 6:12:35 pm )

    Оувс гэгч байгуулагад төрийн мэдэлийн тал нь очно гэж байхгүй энэ байгуулага амаа барина шүү эсвэл нээх удалгүй монголын төр ерөнхийлөгч ,их хурал бас шашинтайгаа огцорно .

  • үндсэн хууль (February 18, 2017 8:02:50 pm )

    Юм л бол нэг их эрх мэдэл ярих дуртай.Эрх мэдэлд хязгаар,хуулийн хэм хэмжээ гэж буй.ЭРХ Мэдлийн нөгөө тал нь ажил хөдөлмөхийн хуваарь,чиг үүрэг гэж байдаг.Тэр мэргэшлээр өндөр мэргэшсэн хүн тэр ажил үүргийн хуваарийг хэорэгжүүлэх эрхтэй байдаг.гэтэл шаардлага хангахгүй бор халзан хонинууд гарч ирээд ажлыг нь бус,эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлдэг:Эрх мэдэлтэй хүн болж Н.Батбаяр,Ч.Улаан хоёр тив дэлхийгээр зугаалж Их эзний нэрийн дор өндөр хүүтэй 1,5 тэрбум доллар авч ирж идэж ууж үгүй хийж,өнөөдрийн хямралын үндсийг тавьчхаад,Үндсэн хууль буруутай,төрийн тогтолцооноос боллоо гээд үлгэр яриад сууж байгаа биздээ.

  • БАТ (February 19, 2017 11:33:35 am )

    МАНгарууд тансаглаж байснаас ЛУВС бүх төсөв мөнгийг барьж байсан дээр дээ. Төсвийн байгууллагуудаа аль болох танах л хэрэгтэй байна. Яг юу хийдэг олон яам агентлагууд вэ

  • Luya (February 19, 2017 12:10:31 pm )

    MANgaruud zaaval uur uls umuu bguullagaar davhar udirduulahgui bol uls orniig tolgoi daaj udirdaj chadahgui gedeg ni batlagdlaa Mungu guisan buh oron ugui gej helehiig harlaa SHIVSHIG

  • irgen (February 19, 2017 4:58:30 pm )

    Valutiin san mongold hamgiin muu, ayultai ulsiig ard tymniig yaduuruulj, ulsiig dampuuruuldag argaa hereglej baina,,,,,eniig teneg toriinhon bas zovshoorchihoo yu ??????????????????????????? Tegvel grek shig duusaa,,,,grekiig 10 garui jil tamalj baigaa, amdral byr dordson, ulsiin dotood heregt shuud orolzoh programm shdee, Mongol er ni ingej tenegtehgui oorsdoo hyamralaasaa garah estoi !!!!!!

antalya rent a car