antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 7 comments

Гацуурт компани тусламжийн аян эхлүүлжээ

нийтлэсэн Admin

“Монгол хүнд эрүүл хүнс” уриатай Гацуурт компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2017 оны хүмүүнлэгийн ажлаа БЗД-ийн амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний ногооны тусламж өгсөнөөр эхлүүлсэн.

 Тэгвэл энэ удаад Монгол телевизтэй хамтран  Улаанбаатар хотын зургаан дүүргийг сонгон авч судалгаа хийж, амжиргааны түвшин доогуур 180  айл өрхийн өндөр настангуудад   Гацуурт компанийн нэрийн бүтээгдэхүүнээ өгөхөөр болжээ.

 Гацуурт компаний энэхүү төлөвлөгөөт тусламжын аян нь өчигдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн амжиргааны түвшин доогуур нийт 60 гаруй буурлуудад хүрсэнээр эхэллээ.Тус аяны хүрээнд тэдний сонгон авсан нэг өрхөд Гацуурт компанийн нэрийн бүтээгдэхүүн болох гацуурт гурил, махны дээжийг сар шинийн бэлэг болгон өгч байгаа юм байна.

 Хүмүүнлэгийн ажил 2-р сарын 16,17-ны өдрүүдэд  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд үргэлжилэн явагдах юм байна. Ийнхүү нийслэл хотын маань амжиргааны түвшин доогуур өндөр настан амьдардаг 180 өрх мах гурилтай боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

ЭХ СУРВАЛЖ:SHUURHAI.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (February 16, 2017 4:44:01 pm )

    Номин естой ухаантай охин юмаа. Баярлалаа. Амжилт хүсье. Ямарч баячуудын охин ингээд гүйж байхыг нь харсангүй. Дахин талархаж байнаа.

  • зочин (February 16, 2017 4:45:11 pm )

    Хөөрхий дөө манай монгол төрийн байж байгааг гэж бодох юм.Муу хэлэгддэг социалист нийгмийн үед монголчууд маань ийм байдалд хүрч байгаагүй юм.Хүн ард нь ажилгүй.ажил хийж байгаа хүмүүсийн цалин нь ченжийн үнэ наймаачдын үнийн хөөрөгдлийг гүйцэхгүй юм.Хүнс барааны үнэ нь өндөр өртөгтэй орнуудын үнэтэй адил байхад цалин нь маш бага болохоор ядуурал улам ихэснэ.Монголчуудаа өлсгөхгүй байгаа хэдэн малчиддаа баярламаар тэд ченжүүдээр дамжуулахгүй махны үнэ 4500 дээш гарахгүй.гурил мөн адил.нэрийн дэлгүүртэй болох нь зөв.

  • зочин (February 16, 2017 4:46:54 pm )

    Хөөрхий дөө манай монгол төрийн байж байгааг гэж бодох юм.Муу хэлэгддэг социалист нийгмийн үед монголчууд маань ийм байдалд хүрч байгаагүй юм.Хүн ард нь ажилгүй.ажил хийж байгаа хүмүүсийн цалин нь ченжийн үнэ наймаачдын үнийн хөөрөгдлийг гүйцэхгүй юм.Хүнс барааны үнэ нь өндөр өртөгтэй орнуудын үнэтэй адил байхад цалин нь маш бага болохоор ядуурал улам ихэснэ.Монголчуудаа өлсгөхгүй байгаа хэдэн малчиддаа баярламаар тэд ченжүүдээр дамжуулахгүй бол махны үнэ 4500 дээш гарахгүй.гурил мөн адил.нэрийн дэлгүүртэй болох нь зөв.

  • Зочин (February 16, 2017 6:40:26 pm )

    Гацууртын тус монголчуудад хэрэггүй ээ.Харин гацуурт Төрөөс луйвардсан мөнгөө төл.

  • ЦАГААН САР (February 16, 2017 8:44:32 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • тУНГАА (February 18, 2017 7:04:24 am )

    ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Зочин (February 19, 2017 10:45:53 pm )

    Сайн үйлс дэлгэрэх болтугай

antalya rent a car