antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 1 comment

Хүрэн баавгай агнаж, худалдан борлуулахаар яваад баригджээ

нийтлэсэн Admin

Хүрэн баавгай агнасан этгээдийг цагдаа нар илрүүлжээ. Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж явахад нь саатуулжээ. Хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм байна.Ингэхдээ Сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Тэгвэл хууль тогтоомж зөрчигдөд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ…

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эмийг нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг.Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль бус ан агнуур, амьтны эд эрхтний худалдааны талаарх мэдээллийг 97177000 дугаарын утсаар өгч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй, цагдаагийн байгууллагатай хамтран тэмцэхийг уриаллаа.

ЭХ СУРВАЛЖ:SHUURHAI.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (February 18, 2017 9:11:53 am )

    Nomtoibayar baawgai alaad ih hurliin gishvvn bolson ard irged alwal shorond orno

antalya rent a car