Монгол Улсын Vндэсний Аюулгvй байдлын зөвлөл манай улсын эдийн засагт цаашид том тvлхэц vзvvлнэ хэмээн тооцож итгэж, горьдож байгаа ”Тавантолгой” төслийн Баруун Цанхид vйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийг буцаах шийдвэр гаргасан нь олон нийтэд ил болсон нь өнгөрсөн долоо хоногийн гол мэдээлэл байлаа.
VАБЗ дээрх шийдвэрийг бvр энэ сарын 8-нд гаргасан хэрнээ нууцалсан нь сонин. Үүний шалтгааныг “Шинхуагийн эзэмших хувийг өөрчлөх”, “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгтэй консорциум болж орж ирээд хасагдсан БНСУ, Японы компаниудыг буцааж оруулж ирэх”, “Монголын талаас оролцох хуулийн этгээдvvдийн далд дайны vр дvн” гэх мэт олон янзаар таамаглаж байна. Ямартай ч VАБЗ-ийн шийдвэр хvмvvст сайн, саар мэдээний аль аль нь болж сонсогдсон юм. Арчаагvй залхуу хvмvvст бол хамгийн муу, арай ухаалаг нэгэнд нь сайн мэдээлэл болж сонсогдсон болов уу. Учир нь стратегийн хөрөнгө оруулагчдаас орж ирэх тэрбум ам.долларыг эрх баригчид иргэдэд тарааж популизм хийх гэж байсан билээ. Бэлэн мөнгө тараахад инфляци өсдөг, инфляци өсөхөд ажилгvйчvvдийн амьдрал доройтдог билээ.
Ерөнхийлөгч энэ мэдээллийг олон нийтэд ил болгосны дараа “Засгийн газар угаасаа шалгаруулалтын дvнг хvчингvй болгохыг хvсч, VАБЗ-ийн хурал дээр буцаах саналыг хэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ энэ vнэн бол ингэж удаан нууцлахгуй байсан болов уу.
Сайн гэж хvлээж авах бас нэг шалтгаан нь мөнгөөр vнэлэгдэж болдоггvй нэр хvндийн асуудал юм. Тендерийн комисс vнэндээ Монгол Улсын нэр хvндийг хөрөнгө оруулагчдын буцалтгvй тусламжаар өгөхөөр амласан 500 сая ам.доллараар худалдчихсан байсан. Харин одоо буцааснаар Монголын төр арай ч 500 сая ам.доллараар нvvрээ худалдах болоогvй гэдгийг харуулав.
Цанхийг хуваахдаа хэрхэн ажиллах вэ гэдэг дээр манайхан жаахан будилсан байж болно. Цанхийн баруун хэсгээ тавиад туух ч дөхлөө. Гэхдээ одоо л алсын хараатай ажиллах хэрэгтэй юм. Тавантолгойн төсөл бvрэн хvчин чадлаараа ажиллах хvртэл зай ч байна, лай ч байна. Нэгэнт зvvн, баруун Цанхийг тусдаа гэж vзээд баруун Цанхийг 100 хувь гэж тооцон тендер явуулсан учир одоо Монголын талын эзэмшлийг дор хаяж 34 хувьд хvргэх хэрэгтэй. Аливаа хувьцаат компани шийдвэрээ 2/3-оос их хувийн саналаар гаргадаг. 34 хувь гэдэг тоо энэ утгаараа их чухал байдаг юм. Харин бусад улсуудын хувьд гэвэл бvгд л хангалттай хөрөнгө оруулж чадна гэдгээ илэрхийлж байгаа учир тэнцvvхэн хуваагаад л эзэмшvvлчихмээр.
Ямартай ч VАБЗ шийдвэрээ гаргаж, Тавантолгойн Цанхийн баруун хзсгийн тендерийн шалгаруулалтын дvнг буцаалаа. Өнөө маргаашгvй орж ирэх гэж байсан тэрбум ам.доллар байхгvй, гэхдээ муугvй. Бэлэн мөнгө тараахгvй, инфляци өсөхгvй.
Х.Батсайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2011 4:45:43 pm )
fgfggggfggg
-
Anonymous (October 14, 2011 6:38:46 am )
araich dee
eee eee eee eee eee ??? ??? ??? ??? ???
!!! !!! !!! !!! !!!
4 Comments