antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 4 comments

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлаа нэг ч таслаагүй бол Б.Наранхүү урьдын адил ажил таслалтаараа тэргүүлжээ

нийтлэсэн Admin
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент анхныхаа улирал буюу намрын чуулганы үйл ажиллагааг албан ёсоор хаасан. Энэ УИХ-д МАН-ын гишүүн 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 тус тус сонгогдсон билээ.Тэгвэл эдгээр гишүүд УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаанд хэрхэн оролцсон тухай статистик гарчээ. УИХ бүрэн эрхийнхээ эхний улиралд нийт 169 цаг хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэг ч цаг таслах юм уу? гадаад, дотоод томилолтоор явж, чөлөө авалгүй ажлаа хийжээ. Түүний ард УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яваа бөгөөд тэрээр нийт 161 цагийн хуралдаанд суусан байна. Мөн Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан 159 цаг, Н.Амарзаяа гишүүн 157 цаг тасралтгүй хуралдаа оролцсон аж. Харин УИХ-ын хамгийн хариуцлаггүй гишүүнээр Б.Наранхүү аанай л тодорч байна.Тэрээр 169 цагийн ердөө 26 цагт нь  чуулганы хуралдаанд суусан бөгөөд 74 цагийг нь тасалж, 21 цаг гадаад томилолттой, 32 цаг орон нутагт томилттой байжээ. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-д ч тэрээр хамгийн олон цаг ажлаа тасалдаг гишүүн нь байсан бөгөөд үүнийгээ нэгэн телевизийн ярилцлагад оролцох үеэрээ :”Ойлгохгүй асуудалд цагаа дэмий үрж байхаар ойлгодог ажлаа хийгээд явж байсан нь дээр.Амьдрал цаана чинь үргэлжлээд байна. Хийх юм их байна шд” хэмээн тайлбарлаж байлаа. УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь бүрэн дунд боловсролтой, “Мон -Уран” компаний үүсгэн байгуулагч, эзэн бөгөөд Дундговь аймгаас хоёр удаа парламентад сонгогдоод буй нэгэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ГИШҮҮН (February 16, 2017 2:07:01 pm )

    ТАТААЧ ЭЭ ЭНЭ МЭТ ЗҮҮЛЭГ ГАРУУДЫГ ТЭР ЭРДЭНЭТЭЭС СОНГОГДСОН ОТГОНБИЛЭГ ГЭЖ ЛУЙВАРЧИН НӨХРИЙН ХҮҮ БАЙНА ХОРОЦА ГОНЗАЛИС ЦАРАЙЛСАН ЗҮҮЛЭГҮҮД. ХАРАЛДАА НЯМБААТАР, ОЮУНЭРЭДЭНЭ, ГАНТУЛГА НАРАНТУЯА НАРЫГ ҮНЭН ИРЭЭДҮЙТЭЙ ӨӨРИЙН БАЙР СУУРЬ ХАРАГДАЖ БАЙНА. ТЭДЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ. БАТЗАНДАН ШИГ БАЙ

  • Anonymous (February 16, 2017 2:54:26 pm )

    Naranhuu gej yostoi jinhene P IZ D A bnaa ene LaLa R zailaasai

  • Naranhuu jinger (February 16, 2017 2:54:49 pm )

    Naranhuu gej yostoi jinhene P IZ D A bnaa ene LaLa R zailaasai

  • Mongol khun (February 18, 2017 11:23:28 am )

    xuraldaa suudaggvi ergvv tulugnuudiig nyadalbal taarna, iim ch songolt hiih gej de mongolchuud min. yaana daa.

antalya rent a car