antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 1 comment

“ӨРГӨӨ” КИНО ТЕАТРААС ХАЙРЫН БАЯРТ ЗОРИУЛСАН БАГЦЫН СУГАЛААНЫ АЗТАН ШАГНАЛАА ГАРДЛАА

нийтлэсэн Admin

Гэгээн хайрын баярын өдрөөр “Өргөө” кинотеатр хосуудад зориулсан шинэлэг үйлчилгээ, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Тодруулбал, Валентины баярт зориулсан багцын үйлчилгээг сонгосон үйлчлүүлэгчдийнхээ дунд хонжворт сугалаа явуулсан бол хос тасалбар бүрт хайрын амт Бон о Бон чихэр бэлэглэж байлаа.

Өнөөдөр багцын үзвэрийн сугалааны азтанаа тодрууллаа. Сугалаат үзвэрийг “Өргөө” кинотеатр, World wine, Шангри-Ла төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд супер азтан Шангри-Ла зочид буудлын 250 ам.долларын тансаг зэрэглэлийн өрөөний эрх хожлоо.

Азтан болсон хосын баярын сэтгэгдлийг хүргэе.

А.Ууганбаяр: -Баяртай байна. Бид удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж байгаа. Үүнийхээ өмнө Гэгээн хайрын баярын өдрөө “Өргөө” кино театрын VIP танхимаар үйлчлүүлээд, азтан болсондоо баяртай байна. “Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, АНУ болон өөр улс орны кино театрт байдаг орчин, үйлчилгээг мэдрүүлж чаддаг. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй “Өргөө” кино театрын хамт олондоо амжилт хүсье.
Э.Сорхон: -“Өргөө” кинотеатраас хосууддаа зориулан гаргасан багцын үзвэр маш их таалагдсан. Үнэдээ тохирсон сайхан үйлчилгээг үзүүлсэн та бүхэндээ баярлалаа”.

Баярын өдрөөрөө “Өргөө” кинотеатрыг сонгон үйлчлүүлсэн бүх дурлалт хосдооо сайхан сайхныг хүсэн ерөөе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (February 16, 2017 10:44:22 am )

    Үхсэн хүний баяр тэмдэглэдэг муу ёрын юм бол доо.

antalya rent a car