antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 16 comments

П.Анужин: Их идэхдээ биш эм болох хүнсийг л найруулж хүртэх нь чухал

нийтлэсэн Admin
Хөтлөгч П.Анужин хүнсний талаар үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр “”Өвчин ба хандлага” сэдвээр эмнэлгийн газар лекц унших гээд явж байна. Зам зуур нэгэн дурсамж санагдлаа. Дурсамж гэхээсээ бодол юм уу даа.
“Хоолны хүнсний найрлага” гээч зүйлийг эрчимтэйхэн судалж байсан үе, нилээд олон жилийн өмнө. Улаан лооль өргөст хэмхтэй, архи хийжүүлсэн ундаатай, сүү какаотай, бөөрөнхий сонгино ногоон сонгинотой ( хятад сонгино) хэзээ ч зохицож таардагүй. Цаашлаад ханасан тос буюу ургамалын тосыг ( есийн тос) хэт өндөр хэмд халаахад хорт хавдар үүсгэгч бодис үүсдэг, “хар шөл” эм үү хор уу зэрэг сэдвийг уншиж судлаад гэрийн хоолны найрлагаа эрс өөрчилж байлаа. Зөв найрлагатай хоол хүнс олныг боловсруулж хийж эхэлсэн. Одоо улам л баялаг сайхан болсон
Тэр үед үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан юм. Хүүхдүүдэд голдуу хэт халаасан тосонд хайрсан пирошки, хуушуур, боов өгдөг. Хоол хүнсний зохицохгүй, хортой найрлага гэдэг бол нэг идээд л хавдар өвчин тусч, илт мэдрэгдэхгүй зугууханаар хүнийг дотроос нь идэж устгадаг “гайхал”. Нэгэнтээ улсаас үр хүүхдэд хоол өгч эхэлж байгаа юм бол найрлага юман дээр нь анхаарч, хоолны цэсэнд нь эрс өөрчлөлт хийж, хүүхдийн биед эм, дэм болохуйц шимт хүнс өгөх ёстой хэмээн иргэн, эх хүний хувьд сэтгэл ихэд яарсан. Мэдсэн сурсанаа үнэ хөлсгүй зааж хэлээд өгъе хэмээн “Боловсролын яам”-нд иргэн хүний хувиар захиа бичиж, хүүхдэд эрүүл хүнс өгөхийн учир явдлыг тайлбарлая хэмээн цаг авах гэтэл огт хариу ирээгүй. Таньдаг мэддэг улсаар нь хэлүүлж арай гэж уулзтал: чи хоолны тэндер авах гэж яваа юм уу авдаг журам нь тусдаа байгаа хэмээсэн. Би мөнгө бодож тэнд очоогүй ээ. Иргэн хүний сэтгэл бас судлаач хүний зовнил тээн тэнд очсон. Тайлбарлаад, сүүлдээ ядраад урам хугаран гарсансан. Өөрчлөлтийг төрөөс нэхэх бус түмнээс эхлүүлье хэмээн санаж цэцэрлэг сургуулийн хүсэлтээр олон арван лекц уншиж, түүний дүнд цэцэрлэг бас нэр бүхий сургуулиуд хоолны цэсээ өөрчилсөн. Үүний хамгийн тод жишээ бол “Орчлон” олон улсын дунд сургууль, цэцэрлэг. Удирдлагууд нь хоолны найрлагын эрс өөрчлөлт хийсэн. Айл гэр ч төдийлөн хийж чаддаггүй гал тогооны хувьсгалыг хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тэд хийж чадсан. Амаргүй тэмцэлтэй тулсан, гэхдээ ялсан.
Их идэхдээ чухал биш ээ, эм болох л хүнсийг найруулж “хүртэх” чухал. Үүнд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, уугуул хоолны соёл, цаг усыг шинжихүйн ухаан хэрэгтэй. Эрүүл монгол хүн бэлдэхэд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, эрүүлийн үндэс болсон хоол хүнсний найрлагат эрс өөрчлөлт хийх цаг болсон.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Зочин (February 16, 2017 10:02:55 am )

    үнэтэй сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа

  • ҮНЭН (February 16, 2017 11:05:19 am )

    Сайхан сэтгэлд чинь баярлалаа.Үгүй тэр Боловсролын яамныхныг хөлдүү толгойтнууд гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ дээ ,айн ?

  • зочинз (February 16, 2017 11:31:25 am )

    маш зөв үйл явдал байна дэжиж байна шүү

  • зочинз (February 16, 2017 11:34:58 am )

    олон түмэнд энүүгээр хичээл заавал сайн л байна амжил хүсэё

  • Anonymous (February 16, 2017 12:37:05 pm )

    Өөрийн пэйж хуудас бий юу? тэрэн дээрээ тэр найрлагаа бичээд олны хүртээл болгож болохгүй юм болов уу? Хүсэн хүлээж сууна шүү. Таны бодол маш зөв. Сургуулийн хоолны газрууд ашигаа бодоод хүүхдийг бодохгүй байна.

  • zochin (February 16, 2017 1:12:04 pm )

    zuv l bna. gehdee olon yarisaniig chin sonsood ashiggyi bh yum. uchir n hoolny hicheel zaa bolohgyi yum u

  • эхний (February 16, 2017 1:15:41 pm )

    yankhan

  • Зочин (February 16, 2017 4:37:23 pm )

    Баярлалаа.Амжилт хусье.

  • Зочин (February 16, 2017 4:40:34 pm )

    Уучлаарай хэн бидэнд ингээд хэлээд өгч байгаа юм бэ. Талархаж байнаа. Хүнээс гэгээлэг сайхныг нь харцгааж байя хайрт Монголчуудаа. Бид цөөхүүлээ ш дэ. Ядаж хоолоо зөв хэрэглэе. Баярлалаа миний дүү.

  • Anonymous (February 16, 2017 9:08:23 pm )

    Алдар нэрд дурлагч янхан. Uuruu ter hooloo ideed urt udaan yanhand.

  • zochin (February 21, 2017 4:18:03 pm )

    mundag

  • зочин: (February 22, 2017 10:07:39 am )

    Ниигэм хувьсан өөрчлөгдөх явцад хүн төрлөхтөний хоол хүсний асуудалд шинжлэх ухаачаар хандан үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол цаг үеэ олсон маш чухал санаа.

  • Уншигч (February 24, 2017 4:28:45 pm )

    энэ чинь наад захын мэдэх энгийн мэдээлэл шүү дээ. Ямар лабораторийн судалгаа хийгээд үндэслэлтэй хэлж байгаа биш. Наад захын олддог мэдээллийг уншаад ойлгомжтой_ намжиртайхан л ярьсан яриа шүү дээ.

  • зочин (February 26, 2017 5:37:36 pm )

    хн. нэрд гарч олны танил болох гээд ядсан хүүхэн. олны анхааралд өртөх гээд аргаа барж бйах шиг байна аа

  • Anonymous (February 28, 2017 6:11:54 pm )

    mundag pilosoplog yariatai chadaltai setguulch

  • zochin (March 05, 2017 11:48:56 am )

    ogurtsi ulaan looli 2-g holihgyi geheer gaihaad baina? Ene haanahiin jor ve? Barag byh hymyys, hoolnii sazruud holij heregledeg, Orosiin ihenhi salat holidog? yndeslel, haanahiin yamar nomon deer baisan eh survaljaa oruulna uu? Heterhii ih medemhiirj bolohgyi!

antalya rent a car