Жүжигчин мэргэжлээр төгсөөгүй ч өөрийн авьяас чадвараа дэлгэцийн урлагт зориулан байгаа энэ сэргэлэн бүсгүйг мэдэхгүй хүн ховор. Тэрээр урлаг судлаач мэргэжлээр СУИС-ыг төгссөн гэдэг. Урлагийн л хүн болсон хойно үг хэл, үйл хөдлөл нь олны анхаарлыг татаж, хэл аманд өртөж байдаг нь бараг л хууль шахуу болсон цаг. Жүжигчин бүсгүйн хувийн амьдралыг энэ шуугиан мөн л тойрсонгүй дайрч гарсан. “Мixx” хамтлагийн гишүүн Темпотой хайр сэтгэлээр холбогдож, олон залууст үлгэр дууриалал үзүүлж байсан ч тэдний харьцаа бусдын л адил удаан үргэлжлээгүй. Хос хоёр салсан шалтгааныхаа талаар өдий хүртэл нууцалсны эцэст Темпо “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцохдоо цухуйлгасан. Дуучин залуу одоог хүртэл Шүүдэрээдээ хайртай гэдгээ чимээгүйхэн илэрхийлээд авна лээ. Харин энэ удаад П.Шүүдэрцэцэг, Темпо нар хамтдаа косметикын рекламанд тоглосон нь Шүүдрээгийн сэтгэлийн утсыг хөндсөн бололтой. Хамтдаа байгаагаа харах сайхан боломж олгосонд баярлалаа хэмээсэн нь олон ч хүн тэднийг эргэн нийлээсэй хэмээн хүсч явдгаа нуугаагүй юм. Хос хоёрыг эргэн нийлээсэй хэмээн фэнүүд нь үргэлж залбирдаг сурагтай.
Холбоотой мэдээ
-
би (February 15, 2017 8:29:23 pm )
балай юмнуудын салаж нийлэх хэнд хамаатай юм бэ
-
ЗОЧИН (February 16, 2017 8:37:40 am )
сүүлийн үеийн барби нар юм үзэж нүд тайлах өдий байна даа
2 Comments