antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 7 comments

Эрүүл мэндийн төвийн дарга асан Ч.Бат-Эрдэнийн балаг

нийтлэсэн Admin

/Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүсээр
дүүргэсэн түүний балаг одоо ч үргэлжилсээр байна/

        Өнөөдрийн нийгэмд аливаа албан тушаалд очихын тулд аль нэгэн сайд даргын ах, дүү, хамаатан садан байх ёстой жишиг тогтоод удаж байна. Өнгөрсөн дөрвөн жил засагласан АН, “Шударга ёс” эвслийн үед Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Ч.Бат-Эрдэнэ томилогдон ажилласан байдаг. Түүнийг “мотордсон” хүн нь Н.Удвал. Нэг айлын хүргэн, бэрээр холбогддог тэдний балаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийг үндсэндээ самарч дууссаныг мэргэжлийн хийгээд мэргэжлийн бус хүмүүс халаглан ярьж сууна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ ажлаа өгсөн ч дэд даргын суудалд тухлахаар ичих булчирхайгүй улайрч байгааг салбарын нөхөд нь үл ойлгож, аргаа баран халаглаж байх юм. Түүнийг тухайн төвийн даргын албан тушаалыг хашиж байх явцад Эмчлэх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгож байсан баримт удаа дараа сөхөгдөж байв.

Нэгэн жишээ: Гадаадын мэргэжилтний зөвшөөрөл, сорилын сангийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Я.Бадамсүрэн нь 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хуралд ОХУ-ын мэргэжилтэн Воронцов Александр Леонидовичийн баримт бичгийн бүрдэл, тайлан зэргийг нягтлан шалгаагүй, мөн тухайн мэргэжилтэн нь Монгол Улсад тусгай зөвшөөрөл эрхлэх эрх олгох шалгалтдаа тэнцээгүй байтал оруулсан явдал бий.

Мэргэжилтэн Я.Бадамсүрэн ямар шалтгааны улмаас дээрх материалыг оруулсан талаар тодруулахад “Захирал Ч.Бат-Эрдэнэ яаралтай оруул гэж шахсан” хэмээсэн хуулийг уландаа гишгэж, төрийг нулимсан хэрэг болжээ.

 

Мөн түүний талд бат зогсож, хамгаалдаг хүний нэг нь УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд. АН-аас ч тэр, МАХН-аас ч тэр нэлээд дэмжлэгтэй Ч.Бат-Эрдэнэ албан тушаалын донд автаж даргаасаа мултарсан ч дэд даргын суудал руу үхэн хатан зүтгэхийн шалтгаан юу вэ? Төрийн албыг ашиглан түрийвчээ зузаалдаг хүмүүсийн нэг нь биш биз гэсэн хардлага салбарынхны дунд явна. Оргүй ч биш дээ. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэсэн үг байдаг биз. Чамлахааргүй хугацаанд удирдахдаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийг хүний дайтай аваад явчихсан бол өнөөдөр хэн ч юу ч ярихгүй. Даан ч ноёны дайтай ноён байж, даамлын зэрэгтэй даамал байгаагүй болохоор л хэл ам татлаад байгаа хэрэг. Аягүйдвэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд даргаар очоод одоо л учраа олж байгаа газрыг дахиад самрахыг үгүйсгэх аргагүй. Хүний эрүүл мэнд, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь хэн нэгний халаасыг зузаалдаг газар биш. Эмчлэх эрхийн гэрчилгээг тэнцсэнд нь өгч, тэнцээгүйг нь буцаадаг тийм л байгууллага. Эрхэмсэг ноён, дарга Ч.Бат-Эрдэнэ таны балагаар хичнээн боловсрол нимгэн эмч төрж гарсан бол гэхээс жихүүдэс төрж байна. Тэр хүмүүс чинь хүн эмчилж чадахгүй өвчнийг даамжруулаад байвал та хариуцлагыг нь хүлээх үү…

Ямар ч хүнд ёс зүй, нэр төр гэж нэг юм бий. “Нэр хугарахаар яс хугар” ч гэж ярьдаг. Нэр төрөө сэвтүүлэн байж албан тушаалын төлөө зүтгэх хэрэг байна уу. Угаасаа энэ албан тушаалд тэнцэхгүй хүн гэдгийг чинь өнгөрсөн жилүүд нотлоод өглөө, Ч.Бат-Эрдэнэ дарга аа…

С.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Мэргэн (February 15, 2017 4:33:26 pm )

    Энэ З.Энхболд гэгч бутэхгуй хун байгаа. Ардын нам хурдан боловсон хучнээ томилж ажиллуулах хэрэг байна. Бух салбарт оорийн хумуусээ тавьж вжилуул удаан байна.

  • Anonymous (February 15, 2017 5:37:04 pm )

    kkkk Narantuya odoo bolioo

  • Дэлдэгч (February 15, 2017 8:07:55 pm )

    Яахаараа дандаа нэг эрлийз хув цайсангууд худ ураг садан терелеерее нийлчихдэг байна аа. Ийм байхад ямарч ажил ажил биш болно доо.

  • demjigch (February 16, 2017 6:02:24 am )

    эд чинь лецензийн хахуулд холбоотой бус уу. огт дадлага хийгээгүй шууд сургууль төгсөөд рездентэд сурч 5 жил эмчлэх эрх авсан хүмүүс ямар их гээч. тэд 1 сая төгрөгөөр эрхээ авдаг жишиг тогтсон гэж дуулсан шүү. мөн лицензийн шалгалтанд орогсодыг заавал унагаж дээрхи арга хэмжээндээ хамруулдаг гэсэн. Энэ хүний дор ажилладаг 2 хүүхэн энэ ажилдаа гаршсан гэдэг шалгахад гэмгүй л байх. Цогцэцэг сайд нэг юм бодож байгаа байхаа

  • Anonymous (February 16, 2017 4:00:24 pm )

    нарантуяа аваргын нэрээр энэ суудалд бас л адилхан томилогдсон гар даа

  • Bat (February 17, 2017 12:35:26 am )

    Hogiin golog

  • Bat (February 17, 2017 12:35:26 am )

    Hogiin golog

antalya rent a car