antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 1 comment

“Монгол бөх Гиннест” ном худалдаанд гарлаа

нийтлэсэн Admin

2011 оны намрын шаргал наран ээсэн өдрүүдэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос  хуран цугларсан 6012 хүчит бөхчүүд есөн өдөр барилдаж 13 даваагаар аваргаа тодруулсан билээ. Их эзэн Чингисийн үеэс улбаатай Монгол бөх монголоороо овоглогдон үлдэж дэлхийд алдартай Гиннесийн номонд мөнхрөх түүхэн барилдаанд далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням, даян аварга Г.Өсөхбаяр, шинэхэн аварга С.Мөнхбат нарын тэргүүтэй  улсын цолтой хоёр зуу гаруй бөх зодоглосон  билээ. Монгол бөхийг Гиннесийн номонд мөнхөлсөн түүхт барилдааны нэгийн даваанаас эхлэн үзүүр, түрүүний бөх тодрох тэр дахин давтагдашгүй ховор агшинг багтаасан “Монгол бөх Гиннест” ном саяхан худалдаанд гарлаа. Гэрэл зургийн дорвитойхон энэ ховор бүтээлийг Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зураг сонирхогч Ч.Ганбат, Бээжингийн олимпийн аварга “Түвшин” сангийн ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар хамтран бүтээжээ. “Монгол бөх Гиннест” ном монголын бөх сонирхогч түмний таашаалд нийцсэн бөхийн босоо цагаан хийморийг өргөсөн урлагийн бүтээл болжээ.

Т.Маша


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 09, 2012 12:02:56 am )

    unen hed bol 15 000 bol deed une kkk

antalya rent a car