antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 3 comments

Зөн билэгч Виктория Райдосын лекцийн билет маш эрэлттэй байна

нийтлэсэн Admin

ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос гуравдугаар сарын 2-нд Монгол улсад дахин айлчлах гэж байгаа билээ. Тэрбээр гуравугаар сарын 3-нд “SS club”-т ердөө 500 хүнд тусгайлан зориулсан лекц тавих бөгөөд лекцэнд ирснээр та бүхэн маш олон нууцын тайлалыг түүний хосгүй шидийн хүчээр мэдрэх ховорхон боломж тохиох юм. Уншигч та бүхэнд нэгэн баярт мэдээг дуулгахад лекцийн билет худалдаанд гарсан даруйдаа хамгийн их эрэлттэй байгаа тул  99205231, 99207624, 77111163 дугаарын утсаар холбогдон билетээ худалдан аваарай. Мөн гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Монголд маш бага хугацаанд байрлаж захилга өгсөн хүмүүстэй уулзах таатай мэдээллийг дахин дуулгаж байна.

Лекцнээс та бүхэн дараах мэдээллийг авах болно:

–       Өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, юунд хэрэгтэй тухай

–       Урьд өвөг дээдсээ дурсах ямар зан үйлийг баримталдаг байсан, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах тухай

–       Таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг тухай

–       Өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл

–       Оюун санааны удамшил Таны амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай

–       Үе удмаар нь хийсэн хараал. Үнэн үү, худлаа юу?

–       Удмын мэдээллийн муу өгөгдлийг хэрхэн саармагжуулах тухай

–       Хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай

Та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан, удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрэх болно. Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (February 15, 2017 5:43:54 pm )

    Наана чинь очих Үхэр байхгүй биз ийм юманд олон хүн очих тусам үхэр чигээрээ үлдэнэ дээ

  • эр хүн (February 15, 2017 7:22:20 pm )

    зөв хэлжээ

  • Nominин (February 16, 2017 12:50:31 pm )

    yag zuv heljee

antalya rent a car