antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 1 comment

“Бид ОУВС-аас квотынхоо хүрээнд ямар нэг нөхцөлгүйгээр тодорхой хэмжээний мөнгө авах бололцоотой”

нийтлэсэн Admin

Манай улс ОУВС-аас тусламж авах ч, ойрын хугацаанд тэндээс мөнгө орж ирэхгүй тул ирэх сарын 21-нд төлөх бондын мөнгөө өөр эх үүсвэрээс босгох шаардлагатай байгаа талаар өмнө нь өгүүлсэн. Тэгвэл ОУВС-аас өмнө нь манайд хэрэгжүүлж байсан Стэнд бай хөтөлбөрт энэ удаа бид тэнцэхээргүй байгаа аж. Тиймээс нэлээд хүнд нөхцөлтэй  “Extended fund facility” хөтөлбөрийг л манай улсад хэрэгжүүлэх боломж байгааг тус сангийн нөхдүүд хэлээд байгаа аж.  Тус сангаас “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдах улсад эхлээд тодорхой шаардлагуудыг тавьж, улмаар шаардлагуудыг хангасны дараа зээл олгодог байна. Тэгвэл бид ОУВС-аас ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгө авах бололцоотой гэдгийг нэр бүхий эдийн засагч хэлсэн байдаг.

Эдийн засагч Ч.Хашчулуун “Манай улсын бодит нөхцөл байдал ямар байна гэхээр асуудлаа шийдэхийн тулд дэлхийн зах зээлээс мөнгө босгож болох ч,  Монгол Улс тэр боломжоо аль хэдийнэ 2012 онд ашиглачихсан. Одоо бид мөнгө босгох бус босгосон мөнгөө яаж төлөх вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Хэрэв 2012 онд “Чингис бонд”-ыг зараагүй бол өдийд зарж болох байсан. Хийх ёстой алхмуудынх нь байр солигдчихсон гэж хэлж болно л доо. Манайх ямар ч хэрэгцээ байхгүй байхад “Чингис бонд”-ын мөнгийг авч үрээд одоо төлбөрийн асуудалд орчихлоо. Ихэнх орнууд хямралтай тулгарвал гаднаас мөнгө зээлдэг. Тэгвэл манайд одоо тийм боломж хомс байна.Мөн ямар нэгэн улсаас тусламж авах нь байж болох хувилбарын нэг ч улсын тусгаар тогтнол зэрэг асуудлаа бодвол хүсээд байх зүйл биш. Хамгийн нейтрал буюу ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага бол ОУВС.  ОУВС-тай Монгол Улс бусад улсын адил хандаж тусламж авах эрхтэй. Учир нь Монгол ОУВС-ийн гишүүнийхээ хувьд тодорхой хэмжээний мөнгийг квотынхоо хүрээнд ямар нэг нөхцөлгүйгээр авах бололцоотой. Квотоосоо хэтэрсэн бол ОУВС-гаас нэмж мөнгө зээлж болно.Үүний хариуд ОУВС-гаас системээ эрүүл болгох шаардлага тавьж, тусламж үзүүлдэг. Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого юм гэж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • бат (February 16, 2017 9:45:16 am )

    АН тэр бондуудыг чинь төлөх төлөвлөгөөтэй байсан юм Гэтэл та нар худал гүтгэлэг мөнгө тараах зэрэг хууль бус аргаар бид чадна хэмээн эрх авсан Чадахгүй бол наад эрхээ буцаагаад АН-д өгчих Тэгээд Аныг муулаад сууж бай

antalya rent a car