antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 Comments are off

Ким Чен Уны ах Малайзад амиа алдлаа

нийтлэсэн Admin

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад амиа алдсан тухай BBC агентлаг мэдээллээ. Ёнхап болон Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжид тулгуурлан дээрх мэдээллийг үнэн гэж батлаад байна. Түүнчлэн Малайзын цагдаагийн газрын ахлах албан тушаалтан Ким Чен Намыг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэгдэх замдаа амиа алдсан гэж мэдээлжээ.

Түүнийг нисэх онгоцны буудал дээр байх үед хоёр эмэгтэй хордуулсан гэж Өмнөд Солонгосын TV Chosun гэх кабелийн телевиз мэдээлсэн байна. Гэвч одоогоор түүний амиа алдсан шалтгааны талаар албан ёсны, баттай мэдээлэл хараахан гараагүй байна.

Өнөөгийн удирдагч Ким Чен Ир нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү билээ. Эцэг Ким Чен Ир нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд удирдагч Ким Чен Ир болон 45 настай Ким Чен Нам нар эх ондоотой аж. Ким Чен Ирийн ууган хүү хэмээгддэг тэрээр сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн амьдарч байсан ба өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа түүний аминд хүрэх гэсэн оролдлого гарч байсан юм. 2012 оны Өмнөд Солонгост ял сонссон Умардын нэгэн тагнуулч Ким Чен Намыг хороохоор ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car