antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 Comments are off

Төрийн албаны зөвлөл удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа

нийтлэсэн Admin

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  Мэдээллийн технологийн газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна.

Сонгон шалгаруулалтыг ирэх гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах аж.  Иймээс сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэд ирэх гуравдугаар сарын 10-ны өдрийн 09.00-17.00 цагт Төрийн албаны зөвлөлд ирж, бүртгүүлэх юм байна.

Бүртгүүлэхдээ дараах материал бүрдүүлсэн байх шаардлагатай аж.

·         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь,  нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт

·         Хэрвээ гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар монгол хэл дээр  хөрвүүлсэн байх

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт

·         Монгол Улсын иргэний үнэмлэх;

·     Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудсын хуулбар, эх хувийн хамт

·         Ажил байдлын тодорхойлолт

·         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car