antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 1 comment

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ

нийтлэсэн Admin

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны зорилтын талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцөл бүрдүүлэх,  гадаад худалдааны зах зээлийг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тариф болон тарифын бус хориг саадыг бууруулах, хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны гол зорилтууд байдаг.Эдгээр зорилтуудын хүрээнд Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгараад буй хүндрэлийг даван туулах тал бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.Засгийн газрын шинэ бүтцээр гадаад худалдааны чиг үүргийн асуудал ГХЯ-нд шилжсэн бөгөөд тус яаманд ГХЭЗХАГ байгуулагдаж, Монгол Улсын гадаад орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулалтаар хангаж, хэрэгжүүлэх, хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, хил орчмын худалдааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэх зэрэг асуудлыг хариуцан ажиллаж байна” гэсэн юм.Уг мэдээллийнхээ дараа худалдаа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоод, гадаад худалдаанд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх чиглэлээр ГХЯ нөөц бололцоогоо дайчлан идэвхи чармайлт гарган ажиллаж байна.Манай улс 2016 онд дэлхийн 152 улс, оронтой худалдаа хийснээс 74 улсад бараа экспортлож, 152 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8,3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар эерэг гарчээ. Экспорт 4,9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 248 сая ам.доллараар буюу 5.3 хувиар өссөн байна. Нийт бараа эргэлтийн 59.5% буюу 4.9 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.31% буюу 963.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 6.36%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 12.26% -иар тус тус буурсан байна” гэв.

 Экспортын бүтцээр авч үзвэл

  • Монгол улс дэлхийн 74 оронд бараа, түүхий эд экспортлосноос
  • БНХАУ-д 79.0 хувь,
  • Их британид 11.3 хувь,
  • Швейцар-д 4.7 хувь тус тус ногдож,

нийт экспортын 91.4 хувийг эдгээр орнуудад гаргасан байна.

  • Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 97.5 хувь буюу нийт экспортын 69.1 хувийг эзлэж байна.

 Импортын бүтцийг авч үзвэл

  • Импорт 3,4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны гүйцэтгэлээс 440 сая ам.доллараар буюу 11.6 хувиар буурсан байна.
  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 724 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 212.2 сая ам.доллараар буюу 22.7 хувиар буурлаа. Эрдэс бүтээгдэхүүний импортын 73.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.
  • 2016 онд 680.4 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2015 онтой харьцуулахад уг төрлийн барааны импорт 105.1 сая ам.доллараар буюу 13.4 хувиар багассан байна.
  • Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан бөгөөд энэ оны гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 70.9 хувийг эзлэж байна.
  • Манай улс бараа импортлосон байдал /улсаар/.
  • ОХУ-д 2 хувь,
  • БНХАУ-д 0 хувь,
  • АНУ-д 1 хувь,
  • Японд 8 хувь,
  • БНСУ-д 9 хувь,
  • ХБНГУ-д 6 хувь ногдож нийт импортын 80.6 хувийг эдгээр орнуудын гарал үүсэлтэй бараа эзлэж байна.

2017 оны 1 дүгээр сарын байдлаар:

  • 2017 оны 1 дүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая ам.доллар болж  2016 оны мөн үеэс 177.4 сая ам.доллар буюу 33.6 хувиар өссөн байна.

 Хэрэгжүүлсэн ажлынхаа талаар “Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гадаад болон дотоод худалдааг нэмэгдүүлэх, гадаад орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль, эрх зүйн тогтвортой байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай орчинг бүрдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулахад чиглэсэн хоёр талын болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, бүс нутгийн интеграцид нэгдэн орох, худалдаа эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх зэрэг нь бидний хамтын гол зорилтууд байлаа”

Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар

3.1 Худалдааг хөнгөвчлөх болон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр:

  1. 1. Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 99 дэх орон болов. Хэлэлцээр нэгдэн орсоноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд хөгжлийн түншүүдээс дэмжлэг авах, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдааны зардлыг бууруулах, экспортыг дэмжих, дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, гааль хяналтын байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэнэ. Хэлэлцээрт ДХБ-ын 110 гишүүн нэгдэн орсноор хүчин төгөлдөр болно. “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Үндэсний хороог байгуулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
  1. Мөн “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой болсон.
  1. Монгол Улсын “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-д гарал үүслийн нотолгоогүй барааг ердийн тарифт хамруулан 10 хувийн татвар ногдуулах болсон нь ДХБ-ын “Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр” болон “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-ийн Нэн тааламжтай үндэсний нөхцөл олгох тухай заалттай зөрчилдөж, импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нэлээд хүндрэл, дарамтыг учруулж байсан. Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, дотоодын хууль, тогтоомжийг ДХБ-ын холбогдох хэлэлцээрүүдтэй уялдуулах, худалдаа эрхлэгчдэд тулгараад буй бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор дээрх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулав. Мөн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг шинэчилж Засгийн газрын 2009 оны 87, 2015 оны 101 дүгээр тогтоолд тус тус өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн. Цаашид Хууль тогтоомжийг боловсронгуй болгох 2020 он хүртэлх хөтөлбөрийн туссан дагуу Худалдааны тухай хууль, Дэмпингийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах, ЗГ, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох яамд, төрийн бус байгууллага, судлаачдыг оролцуулан байгуулаад ажиллаж байна.

 3.2 Гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар:

  1. 1. 2016 оны 6 дугаар сард “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын Хэлэлцээр” хүчин төгөлдөр болж, хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсан. 2016 оны 8 дугаар сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хороо, 13 дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хоёр талын байнгын зөвлөлдөх механизмыг бүрдүүлсэн. Хэлэлцээрээс хүртэх үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хамтарсан хороо, дэд хороодын үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, хуралдааныг зохион байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
  1. Цаашид БНСУ болон ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сард Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах Хамтарсан судалгааны багийн ажлын даалгаварт хоёр тал гарын үсэг зурж, хамтарсан судалгааны ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг /12 дугаар сар/ амжилттай зохион байгуулсан.

 Түүнчлэн монголын экспортын бүтээгдэхүүн уламжлалт зах зээл болох ОХУ, Беларусь, Казакстан, Кыргиз, Армений зах зээлийн тариф, тарифын хориг саадыг бууруулах, арилгах үүднээс ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцоод байна. Эдгээр ажлуудыг урагшлуулж, хоёр талын яриа хэлэлцээг амжилттай өрнүүлж, тодорхой үр дүнтэй ажиллахад онцгой анхаарч байна. Гадаад харилцааны сайдын урилгаар Евразийн эдийн засгийн холбооны Интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Т.Д.ВаловаяМонгол Улсад айлчилж талууд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ажлын хэсгийн 2 дугаар хуралдааны Протокол болон 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

Дээрх баримт бичигт зам тээвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн салбар хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, туршлага солилцох, дугуй ширээний уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг тусгасан байна.

3.3 Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр

 Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гурван талын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг Монгол Улсад байгуулах саналыг Орос, Хятадын талд хүргүүлж, хоёр талтай идэвхитэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Уг асуудлаар монголын талын ажлын хэсгийг байгуулж, миний бие ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийн концепцийн монголын талын төслийг боловсруулаад байна. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой асуудлаар гурван талын экспертүүдийн түвшний уулзалтыг 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт тусгасан 32 төслийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр талтай тохиролцож, ТЭЗҮ-г боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.

3.4 Бусад хамтын ажиллагааны талаар:

 Өнгөрсөн оны 12 дугаар сард АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалтыг Монгол Улс, БНСУ, БНХАУ хамтран Сөүл хотноо амжилттай зохион байгуулж, 10 гаруй жил хойшлогдсон АСЕМ-ын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээж, энэ онд БНСУ-д зохион байгуулахаар тохиролцсон чухал ач холбогдолтой болсон.

  1. 2. Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI улс төрийн зөвлөлдөх уулзалтын үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Хойд Америк, Монголын Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалтыг 2017 оны 9 дүгээр зохион байгуулахаар тохиролцсон.

Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан.Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурсанаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ. Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болно.

  1. ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ТАЛААР:
  1. Цаашид холбогдох экспортод чиглэсэн үйдвэрлэлийг хөгжүүлэх, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн зонхилсон экспортын өрөөсгөл бүтцийг сайжруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хоёр болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах замаар худалдааны түнш орнуудын зах зээлд нэвтрэхэд учирч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, хилийн чанадад Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин болон бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, “Монгол брэнд” бий болгох зэргээр экспортыг дэмжихэд чиглэсэн бодлого, стратегийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.

Энэхүү зорилтийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоо бүхий Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн “Монгол экспорт” хөтөлбөрийг энэ жилээс боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр экспортыг төрөлжүүлж, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн бүрэн боловсруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

  1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.2.6-т “Монгол Улсаас гадаад улстай байгуулсан худалдаа, хөрөнгө оруулалт, давхар татварын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн монголын талын загвар төсөл боловсруулах ажлыг хэсгийг байгуулж, миний бие удирдан ажиллаж байна.

Цаашид Монгол Улсаас бусад улстай ийм төрлийн хэлэлцээр байгуулахдаа хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын эрх ашгийг хамгаалсан, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн, хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг бий болгох гол заалтыг тусгах, маргаан шийдвэрлэх механизмыг шинэчлэх, хөрөнгө оруулагч болон хүлээн авагчийн эрх үүргийг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа тул юун түрүүнд хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн монголын талын загварыг боловсруулах шаардлага үүсч байна.

  1. Мөн худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж “Худалдааны тухай хууль”, “Дэмпингийн тухай хууль”-ийг тус тус УИХ-аар соёрхон батлуулах чиглэлээр ажиллана.

Товчхон дүгнэж хэлэхэд:

– Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийн “хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах,

– Монгол Улс, БНХАУ-ын “Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс” байгуулах асуудлыг урагшлуулах,

– Монгол Улсын бүс нутгийн интеграцид нэгдэх,

– Хөрш орнуудын зах зээлд дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА)-т нэгдэн орох,

-Худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах,

-Гуравдагч хөрш орнуудтай болон эдийн засгийн нэгдэлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах,

– Хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

– ДХБ болон АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад оролцох,

-Төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах

– эдийн засгийн гадаад сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах зэрэг нь ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн чиглэлээр 2017 онд хийж гүйцэтгэх онцлох ажлууд байх болно



 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 15, 2017 12:13:05 pm )

    юугаа хуцацгаагаад байнаа

antalya rent a car