antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 5 comments

“Хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна”

нийтлэсэн Admin

DSC_0196_862099677

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн асуудлаар эцсийн шийд гараагүй байна хэмээн хэлж буй юм. Тэрбээр  “УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар үгүй  гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тоцох тухай заалт байхгүй. Хоёрдугаарт, нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ний УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр.” гэлээ.

Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж байна.

Мөн Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар болж байгаа гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • igren (February 14, 2017 3:38:04 pm )

    ene durvud shal hudlaa buurunhii gar bnalee. negnt l huuliudig zurchij avsan ni todorhoi bhad yam yumnii chin olon talaas ni harah ve uhaantan guai! hudlaa uhaantai tsarailah hereggyu . odoo chini uhaan ogt hereggui .

  • Зочин (February 14, 2017 4:41:07 pm )

    Хариуцлага тооцох хүн нь алга гэж юу яриад байгаа нөхөр вэ? Сбилэг,Эрдэнэбат гээд нөхдүүд байгаа биздээ. Тодорхой л асуудал шүү дээ. 20 мянган хувьсагчтай тоо бодох гэж байгаа биш.

  • 456 (February 14, 2017 7:12:27 pm )

    энэ баярын бууны нохой гэпгийг хүн болгон мэднэ шдээ тэгээд л наадах чинь элбэгээг өмөөрөөд гүйгээд байгаан

  • zochin (February 14, 2017 7:15:29 pm )

    Tootsoh heregtei shde.Malnuudaa.

  • irgen (February 15, 2017 10:15:18 am )

    BUSAD GISHUUD CHIN HEND HARIUTSLAGA TOOTSOHOO OILGOOD NERLEED BAIHAD HURELBAATAR GUAI TA ARAI HARI GAIGAAS BURUUTNIIG HAILGAH GEED SHAARDAAD BAIGAA YUM BISH BIZ,

antalya rent a car