АН-ын шинэ дарга С.Эрдэнэ намын тамга атгасан даргын хувиар байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэрбээр намын генсекийн үүрэг гүйтэтгэгчээр томилогдсон Ц.Тувааны талаар хэлэхдээ “Ц.Туваан бид хоёрт “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна. Өнөөдөр Ардчилсан нам фракц байхгүй болгоно гээд үүнийхээ эсрэг алхам хийгээд байвал фракц арилахгүй. Би яах юм, фракцуудад албан тушаалыг тэгш хуваарилах ёстой юу. Одоо бол тийм зарчим барихгүй. Фракцаар эрх мэдлийн хуваарилалт хийдэг бодлогоос татгалзаж байгаа. Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн санал асуулгаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах, барьцаалагдах шаардлага байхгүй.” гэв. За харин намын 7 дугаар их хуралд өнгөрсөн жилүүдэд эрх мэдэлтэй байсан лидерүүд ирээгүй нь С.Эрдэнийг эсэргүүцэж байгаа дүр зураг гэгдэж буй бол тэрбээр энэ талаар хэлэхдээ “Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь, чөлөө авахыг хүсч байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг шүү дээ. Манай намд зөвхөн Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй.” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (February 14, 2017 12:02:27 pm )
вөө яг ш дээ
-
ой гутагч (February 14, 2017 2:03:11 pm )
ЭРДЭНЭЭ ЧАМАЙГ ОЛГОРОХУУДТАЙ НЯЛЦАГНВАЛ ОГЦОРНО ШҮҮ? БАЯРЦОГТ сайханбилэг мэтийн хулгайчуудыг тэр чигт нь хөөнөшүү?
-
Anonymous (February 14, 2017 4:24:55 pm )
олгорох гэж хэн бэ. нялцагнвал гэж юу гэсэн үг вэ. орчуулаач
-
ой гутагч аа (February 14, 2017 4:25:39 pm )
олгорох гэж хэн бэ. нялцагнвал гэж юу гэсэн үг вэ. орчуулаач
-
зочин (February 14, 2017 4:42:49 pm )
Сайханбилэг дурак хариуцлага хүлээлгэж магадгүй гээд худлаа НОХОЙТОЖ байгаа л даа, Албан тушаалаа ашиглаж Хуйвалдаан , хулгай ,луйвар хийж явахдаа бие эрүүл мэнд, ухаан санаа нь гайгүй сайн байсан биз дээ, Нөгөө 2 нь аль хэдийнээ оргон зайлаа байлгүй дээ, Хэрвээ үнэхээр бие хаа эрүүл мэнд нь муудсан бол хөөрхий Бурхан түүнийг гэсгээж байгаа юм, Улс орондоо Сайханбилэг, Баярцогт, С,Баяр Сү,Батболд гэхчилэн гай чирсэн нөхдүүдэд их бий дээ,
-
зочин (February 14, 2017 10:07:19 pm )
Шонхор фракцын лобби, мөнгө, хувилдаан ороогүй л байгаа байгаасай.
6 Comments