antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 1 comment

Калифорнид далан нурах аюулын улмаас хотыг нүүлгэн шилжүүлж байна

нийтлэсэн Admin

dalan_011АНУ-ын хамгийн өндөр далан нурж, ус цутган орж ирэх аюул нүүрлэсэн тул Оровилл хотынхныг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд 90 мянгаад хүн амтай суурин орсон байна. Ус хуримтлуулах даланд осол гарсан тохиолдолд Оровилл нуурын ус хяналтгүйгээр цутган орж ирэх аюултай юм. Нуурын усны хэмжээ 4.3 тэрбум шоо метрээр үнэлэгддэг.
Даланг нурахаас сэргийлэх зорилгоор усны хаялгыг минутад 2.8 мянган шоо метр болгож нэмэгдүүлсэн байна. Тус далангийн усны үндсэн хаялга эвдэрсэн тул далангийн нөөц хаялгыг ашиглаж байна. Гэвч нөөц хаялга хэдхэн цагийн дараа эвдэрч, Калифорни мужийн хойд хэсэгт Оровилл нуураас ус хяналтгүйгээр тархах аюултай болох юм.
“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар Оровилл хот 16 орчим мянган хүн амтай. Тэднийг Оровиллоос хойш Чико хотод болон бусад газруудад нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Оровилл хотоос гадна Фетер голын дагуух суурингууд нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд орж байна. Тухайлбал, 6000 хүн амтай Гридли, 1700 хүн амтай Биггс, 65 мянган хүн амтай Юба-сити, 2000 хүн амтай Лома Рика зэрэг газрууд эрсдэлтэй бүсэд байна.
Далангийн ус бямба гарагт орсон борооны дараахан нөөц хаялгаасаа хальж эхэлжээ. Энэ үйл явц хэд хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тухай засаг захиргаанаас мэдээлсэн байна.
Түүнчлэн эвдэрч, нурсан үндсэн хаялгаас ч ус алдагдаж эхэлжээ. Калифорнийн засаг захиргаа хохирлыг удахгүй үнэлж гаргах юм байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (February 14, 2017 12:13:09 pm )

    Еэ бурхан минь.Бид чинь Улаанбаатар хотынхоо дээр далан байгуулах тухай яриад байгаа биз дээ.Ийм л аюултай байдаг юм байна.

antalya rent a car