antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 1 comment

“Суман гүн” үйлдвэрийн “Маахуур” нэрийн боов 185 грамм дутуу савлагджээ

нийтлэсэн Admin

suman

Бид бүхэн савлагаатай гурилан бүтээгдэхүүн буюу боорцог авахдаа гаднах тайлбарыг нь хараад л худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, хэдэн грамм байгааг төдийлөн анзаараад байдаггүй гэсэн үг. Анзаарлаа ч худалдан авсан даруйдаа шалгаж үзэх боломж ч, цаг зав ч хомс.Тэгвэл, сүүлийн үед хүнсний үйлдвэрүүд гурилан бүтээгдэхүүнээ дутуу савлаж иргэдийг хуурдаг гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, ““Хүнсний манлай” гэх тодотголтой “Өгөөж” компанийн савхан боорцог уутан дээрээ 900 грамм гэж бичсэн хэрнээ жинг нь үзэхэд, 730 грамм буюу 170 грамм дутуу байна” гэх нэгэн иргэний пост цахим ертөнцөд багагүй тархсан.Тиймээс бид , нэгэн дэлгүүрээр орж лангуун дээрх гурилан бүтээгдэхүүнийг нь жинлэж үзсэн юм. Хамгийн эхлээд олон нийтийн дунд манлайлагч биш мангартуулан хуурагч хэмээн цоллогдоод байгаа “Хүнсний манлай” “Өгөөж” компанийн “Цайны боов”-ыг жинлэж үзсэн юм. Уутан дээрээ 900 грамм гэж бичсэн тус боорцогны бодит жин нь 790 грамм буюу 110 грамм дутуу савласан байв. Харин “Стимо”-гийн еэвэн уутан дээрээ 900 грамм, бодит жин 890 грамм, “Бамбууш” үндэсний хүнсний үйлдвэрийн “давхраат” нэрийн боов уутан дээрээ 400 грамм, бодит жин 390 грамм, “Суман гүн” хүнсний үйлдвэрийн “Маахуур” нэрийн боорцог савалгаан дээрээ 800 грамм, бодит жин нь 615 грамм буюу 185 грамм дутуу савалсан байсан юм.Бид хэзээ ч боорцог авахдаа граммдаа хүрч байна уу гэж шалгаж үздээггүй. 900 грамм гээд биччихсэн зүйлийг тийм л гэж ойлгодог. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гурилан бүтээгдэхүүнүүд 5-185 грамм дутуу савлагдсан байна.Дээр жинлэж үзсэн боовгууд бүгд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд. Үүнээс гадна хувийн жижиг үйлдвэрүүд тоогоо алдсан.Олон нийтийн итгэлийг олж, танигдсан үйлдвэрүүд маань энэ мэтээр хэнэг ч үгүй иргэдээ залилж нэг уутнаас доод тал нь 5, дээд тал 185 граммыг дутуу савлахаар, нэр нь үл мэдэгдэх хувийн үйлдвэрүүд нэг уутнаас хэдэн граммыг залилж байгааг таашгүй юм.Үүнд мэргэжлийн хяналт хийгээд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулвал зохилтой. Худал тайлбартай, хэрэглэгчдийг хуурсан ийм төрлийн бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хариуцлага тооцох хэрэгтэй байна.

su1

su2

su3

su4

эх сурвалж:zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mongol (February 14, 2017 2:02:00 am )

    Стимо тэнгэрийн хишиг 2 нь зүгээр л байна ш дээ нэмэх хасах 20 с 36гр. Хэлбэлзэнэ гэсэн байгаа биздээ харин нөгөө 2 нь ч ерөнхийдөө жиндээ хүрдэггүй үйлдвэрүүдэд нь арга хэмжээ авмаар юм

antalya rent a car