Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн НДШ төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жил нь нэмэгдэнэ. Ингэснээр ажил хийж, НДШ төлсөн хугацаа уртсаж, тэтгэвэр өндөр тогтоолгох боломж бүрдэх юм. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан олон асуулт иргэдээс ирэх болсон. Ээжүүдийн хамгийн их асууж буй асуултад дээрх хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригоос хариулт авснаа хүргэж байна.
-Хэдэн хүүхэд төрүүлсэн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж тооцуулах боломж эдлэх вэ. Нэг хүүхэд төрүүлсэн ээж ч НДШ төлсөн хугацаагаа нэмж тооцуулж болох уу? –Хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан хүүхдийнх нь тоогоор тухайн ээжийн НДШ-ийг нь 1.5 жилээр нэмж тооцно. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд төрүүлсэн бол 1.5 жил, хоёр хүүхэд төрүүлсэн бол 3 жил гэхчлэн.
-Бүх ээжүүдийг хамруулах уу? –Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэтгэвэрт гарах ээжүүдэд энэ хууль үйлчилнэ.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэзээнээс хэрэгжих вэ? -Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хууль батлагдсанаар төсөв дээр нэмэлт ачаалал ирнэ. Гэтэл энэ оны төсөв нэгэнт батлагдчихсан байгаа. Тиймээс хэрэгжих хугацааг нь ирэх оноос гэж шийдсэн.
-Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүд хамрагдах боломжтой юу?-Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нөхөн тооцохгүй.
-Жишээ нь, улсад 20 жил ажилласан гурван хүүхэдтэй ээж 55 нас хүрч байж тэтгэвэрт гарна. Тэгвэл 51-52 насандаа гурван хүүхэд төрүүлсэн 4.5 жилийн нэмэгдлээ тооцуулаад тэтгэвэрт гарч болох уу? -Болохгүй. Хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн шимтгэл төлсөн хугацаа нь илүү тооцогдоод, тэтгэвэр бодох хувь нь л өндөр тогтоогдох юм.
Тэтгэвэрт гарах насыг наашлуулсан асуудал байхгүй. Дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлсэн бол 50 настай тэтгэвэрт гарна, бусад нь 55 насандаа тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт хэвээрээ байгаа.
Холбоотой мэдээ
-
зочин (February 13, 2017 1:37:41 pm )
хууль гарахаас өмнө тэтгэвэрт гарсан ээжүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа нь буруу байна
-
Зочин (February 14, 2017 10:51:10 am )
Хууль гарахаас өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс нийгэм ЭЗ-ийн хамгийн хүнд үед үр хүүхэд төрүүлж өсгөсөн хүмүүс….тэд яагаад авах эрхгүй гэж???? Дарга нар тэдний төлсөн шимтгэлийг банкинд бага хүүгээр хадгалуулаад хүүгийн зөрүүг хувааж халааслах ч юм уу эсвэл тухайн банкийг сонгосны төлөө шагналын хувь хүртэх гэх мэтээр шимэгчилж байхад . 90-ээд онд 3-5 насны 3-5 хүхэдтэй эхчүүд яаж ядарч явсныг нийгэм мартлаа гэж үү????
-
-
Zochin (February 13, 2017 2:21:50 pm )
Ene bol denduu shudraga bus huuli bn. Olon huuhed gargasan, mash baga tetgever avdag eejuud ih l gomdoj bn daa MAN nuhduudee
-
naran (February 13, 2017 2:22:47 pm )
yagaad eejuudiig yalgavarlan gaduurhah huuli gargaad bgaan be. huulia dahij hardaa .
-
Anonymous (February 13, 2017 2:32:27 pm )
Зочин Ийм ялгавартай хууль хэнд хэрэгтэй юм бэ ард түмэн гэж сүржин нэрлэчихээд хэдхэн хүнд нь үйлчлэх юм бол яах гэж хууль гэж сүржгэнэдэг юм нэр сүр олох гэжүү инээдтэй юм бэ адилхан эх хүн биз дэ
-
ввв (February 13, 2017 2:34:31 pm )
,,
-
Anonymous (February 13, 2017 2:49:20 pm )
хэрэгтэй шүү дээ, ялангуяа сүүлийн үеийн залуучууд улсад ажилласан жил нь бага учраас, бид заавал өмнө гарсан гэж хойч үеийн залуустай барьцалдах хэрэггүй шүү дээ
-
жирий иргүн (February 13, 2017 3:56:33 pm )
Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдээ яагаад энэ нөхөн тооцох хугацаанд оруулдаггүй юм бэ? Зөвхөн сонгуулиар санал авах гэж худлаа амалдаг амлалтаа хэзээ болих юм бэ Сонгуулиар та нарын тараасан мөрийн хөтөлбөрт зааг ялгаатай тогтооно гэж байгаагүй шүү МАныхаан
-
жирий иргүн (February 13, 2017 3:56:38 pm )
Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдээ яагаад энэ нөхөн тооцох хугацаанд оруулдаггүй юм бэ? Зөвхөн сонгуулиар санал авах гэж худлаа амалдаг амлалтаа хэзээ болих юм бэ Сонгуулиар та нарын тараасан мөрийн хөтөлбөрт зааг ялгаатай тогтооно гэж байгаагүй шүү МАныхаан
-
Зочин (February 13, 2017 8:49:56 pm )
Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүд хүүхдээрээ гараад төр засагт хавчигдан тэтгэвэр гэж хөгийн юм авч байгааш дээ үүн дээр харж үзэж нөхөн тооцох хугацаанд оруулдаггүй юм бэ битгий ард түмнээр шоу хийж хууль санаачилсан болж 20 сая авлагаа болиоч Чин зориг Цогзолмаа 2 оо та 2 т өөр чөдөр зүйл байхгүй ш дээ
-
До.Баяр (February 14, 2017 2:19:33 am )
Залуустай барьцалдах гэнэ үү? Ямар өчүүхэн бодол, яасан бэртэгчин сэтгэлгээ вэ? Би ээж, харин миний ээж бол эх биш учир хүүхэд төрүүлсэн хугацааг тооцохгүй гэж л уншигдаж байна даа. Anonymous минь.
-
суурь (February 14, 2017 10:55:27 am )
Хөөрхий муусайн аавуудын талаар нааштай мэдээ мэдээлэл байна уу
-
tsetsegee (February 14, 2017 11:32:28 am )
buh yum havtgairuulj bolohgui sh dee zuv l yum hiij bna sh dee
13 Comments