antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 3 comments

Н.Алтанхуяг хуралдаа суусангүй

нийтлэсэн Admin

604bfa69739357edgreat

АН-ын 7 дугаар их хурал болж, чамгүй олон гишүүд, төлөөлөгчид нь чууллаа. За харин өнгөрсөн жилүүдэд намынхаа гишүүдийн өмнөөс эрх мэдэл эдэлсэн олон гишүүд бараа сүрээ харуулсангүй. Тухайлбал, Н.Алтанхуяг ирээгүй юм. Түүний хувьд намын даргын сонгуульд үзээд гарч чадаагүй ч, С.Эрдэнийн урилгыг хүлээн авч хамтдаа хоолонд орж харагдсан. Харин намын их хуралдаа бол суусангүй. Н.Алтанхуягийн тухайд өндөр эрх мэдэлтэй байх хугацаандаа хууль бус зүйл цөөнгүй хийсэн гэх асуудалд холбогддог. Олон нийтийн зүээс ч түүнийг буруутгах хандлага нэлээн бий.

МУНН-ын дарга Б.Батболд хэлэхдээ  “Алтанхуяг 34 тэрбум төгрөгийн асуудалгүй юм бол шалгуулаад нэрээ цэвэрлээд л авна биз дээ,улс төржүүлээд байх шаардлага байхгүй. Ямарч асуудалгүй хүнийг юу гэж суулгав гэж дээ,өөрөө хууль мэддэггүй юм гэхэд мэргэжлийн өмгөөлөгч авсан л байгаа байлгүй дээ, хэдэн он билээ дээ өнөөдөр чинь….Дарга нар баахан хүн цуглуулж хэлмэгдсэн омгийн ахлагчийн дүр бүтээх гэдэг боллоо, үүнийгээ болих хэрэгтэй,тэгээд энгийн хүнийг ийм араншин гаргавал хэрэг бүртгэлт ,мөрдөн байцаалтын ажиллагаанд саад боллоо хэмээн үзэж дор нь бариад хорьчихдог,даргыг яаж ч чаддаггүй нь хууль хяналтынхны өөрсдийнх нь хамгийн том алдаа, хууль ёс завхарч, төрд итгэх ардын сэтгэл сэвтдэг хамгийн муу үзэгдэл болоод байгаа шүү…МУ- ын ҮХ нд хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж заасан заалт байдгийг хууль хяналтынхан санаж ,ажил үүрэгтэй хариуцлагатай хандах хэрэгтэй бна даа …” гэсэн байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Нэг ангийн нь хүүхэд (February 13, 2017 12:30:40 pm )

    Энэ Алтанхуяг хүүхэд байхаасаа л хувь хүнийхээ хувьд их шамбигнуур, гомдомтгой, нялцгануур хүүхэд байсан. Одоо ч түүнийгээ тавиагүй байна лээ.

  • САНАЛ (February 13, 2017 1:04:12 pm )

    БИ БОЛБООС ЭРДЭНЭ БОЛ ХУЯГААС ХЭДЭН ХУВЬ ЭР ХҮНИЙ ХУВЬД ИЛҮҮ ИЛҮҮ АДГАЛААД НЯЛЦАГНААД УЛЦАГНААД БАЙХГҮЙ ЗА ГЭВЭЛ ЁООГҮЙ БАС ЗАНГАРАГТАЙ ТУУШТАЙ УЛС ТӨРЧ ОЛДМОЛ БОЛОВСРОЛ БОЛ ХАМААГЕЭЭЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА

  • зочин (February 13, 2017 3:28:56 pm )

    БОЕВИК ЗАН одоо үед хэрэгтэй. Тиймээс ЭРДЭНЭ зөв сонголт.

antalya rent a car