antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 14 comments

АН үнэхээр оффшорчид, олигархиудаас салж чадсан уу,  С.Эрдэнэ даргаа?

нийтлэсэн Admin

114820

Ардчилсан намын төлөөллүүд “Улаанбаатар палас”-т чуулж, С.Эрдэнийг намын даргаараа батламжилж, намын дүрмийн төслөө  хэлэлцэж баталлаа. Өчигдрийн хурлын анхаарал татсан гол асуудал С.Эрдэнийн гал тогоог барих хүн хэн бэ гэдэг байв. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томиллоо. Хуралдааны төгсгөлд түүнийг томилсон юм.   Ц.Туваан  АН-ын энэ удаагийн их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалсан,  өмнө нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан хүн  тул генсекээр асуудалгүй томилогдоно гэх бор шувуу ийн биеллээ оллоо.

Сануулахад, С.Эрдэнэ Ц.Тувааныг, З.Энхболд Г.Байгалмааг,  Ж.Батзандан О.Магнайг гэхчлэн нэр дэвшүүлж буй тул ойлголцол тохирооны асуудал зайлшгүй гарахаар байсан. Г.Байгалмаагийн хувьд Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан.  З.Энхболдыг УИХ-ын дарга байхад Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байв. О.Магнайгийн тухайд ШӨХТГ-ын даргаар ажиллахдаа байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, олон хүнтэй дайн зарлаад амжсан нэгэн. Ямарч байсан эдгээр гурван хүний нэгийг генсекээр тодруулахын тулд нөхдүүд хэлэлцэж шийдвэрлэсэн байж таарна.

С.Эрдэнэд тамга гардуулсан З.Энхболд “Нэгдэж, Шинэчилж чаддаг, Оффшорчид, олигархиудаас салж чадсан гишүүддээ баяр хүргье”  хэмээн хэлнэ лээ. Тэрбээр “Ардчилсан нам түүхэндээ анх удаа Намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо. Энэ сонголт нь Монгол Улсын улс төрийн намуудын түүхэнд шинэчлэлийг авч ирлээ. АН-ын даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж намын төлөвшил, бэхжилтэд хувь нэмрээ оруулж гишүүдийн итгэлийг сэргээж, хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нартаа талархал илэрхийлье… Ардчилсан нам фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа. Бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, хүний нөөцийн томилгоо хийхээс эхлээд намынхаа хурлыг хийхэд хүртэл фракцитай зөвшилцөж тэдний эрх ашигт нийцүүлэхээс өөр аргагүй байдалд ордог, Тэдний эрх ашигт нийцэхгүй бол асуудлыг шийдвэрлэх ирц хүрэхгүйд хүрдэг байдлаас Ардчилсан нам салж чадлаа.Энэ удаагийн Их хурлын зардлыг фракц бүлэглэл, олигархиуд, оффшорчдоос авахгүйгээр, нийт жирийн гишүүдийн хандиваар бүрдүүлсэн гэдгээ хэлэхэд таатай байна.Ардчилсан нам үүд хаалгаа нээж чадлаа.Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллийн хэдхэн хүнээр бэхжүүлж, үүд хаалгаа хаадаг тогтолцоо  өнөөдрөөс эхлэн нуран унаж байна. Ардчилсан нам шинэчлэлийг ингэж эхлүүлж, ардчилал шинэчлэлийн  үлгэр дуурайлал болж ирсэн урьдын ололт, гайхамшигтай  туршлагаа дахин давтлаа.” гэсэн юм.

Яахав тэгээд хэлэх бол нэг хэрэг. Харин хийх тэс өөр хэрэг. АН үнэхээр Оффшорчид, олигархиудаас салж чадсан уу гэдгийг С.Эрдэнэ л харуулах биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (February 13, 2017 10:04:41 am )

    эрдэнэ өөрөө олигарх биш болохоо баталж нэд тэндгүй байгаа хөрөнгийнхээ санхүүжүүлсэн эх үүсвэрээ онон нийтэд тайларлаж ил болгож чадвал АН-г олигарх, оффширчдоос салгаж чадна шүү.

  • баабар (February 13, 2017 10:06:19 am )

    батүүл с.эрдэнэ д.эрдэнэбат з.энхболд гээд өөрсдөө олигархи байдаг. яадаг юм билээ

  • Anonymous (February 13, 2017 10:23:50 am )

    АН нэг их шинэчлэгдээд хөгжөөд явж чадахгүй д болвуу оырын 10 жилдээ. Дотроо ямарч эмх цэгцгүй атаа жөтөө хорлон сүйтгэхдээ л гарамгай ардчилсан бхдаа. Боловсон хүчин муу МАН ын хаана нь ч хүрэхгүй. Жоохон өндөр боловсролтой залуучуудаар хүчээ сэлбэ айн!!!

  • Anonymous (February 13, 2017 10:25:35 am )

    АН ШАЛИХГҮЙ ДЭЭ, УГААСАА ОЛИГТОЙ ГИШҮҮНГҮЙ НАМ ШҮҮ ДЭЭ. АМАРЖАРГАЛ ШИГ ХЭДЭН НӨХӨД ЯДАЖ НЭМЭГДЭХ ХЭРЭГТЭЙ. ЮМ ЮМААРАА ДУТМАГ. НҮДЭНД ДУЛААХАН ХҮН Ч ХОВОР.

  • Anonymous (February 13, 2017 11:02:35 am )

    Нэмэгдэхүүний байрыг соиход нийлбэр хэвээрээ биз дээ. С.Эрдэнээг даргаар сонгосон явдал бол АН-ыг үхлийн ангалд хийсэнтэй адил зүйл боллоо. Эрдэнэ дарга өөрөө жинхэнэ олигархи биз дээ. Харин ч олигархуудаас салаагүй гэдгээ баталсан явдал болсонд хамрасаж эмгэнэл илэрхийлэх нь зөв байх. Уг нь АН-д дарга хийхээр шударга, боловсролтой залуучууд зөндөө байгаа. С.Эрдэнэ дарга болсоноор АН улс төрөөс бүр мөсөн арчигдлаа.

  • учир мэдэх хүн. (February 13, 2017 11:34:37 am )

    ЖИНХЭНЭ ОЛИГАРХИ ДАРГАТАЙ БОЛСОН БАЙЖ ЮУ ЯРИНА ВЭ? МУУХАЙ ХҮН ДАРГА БОЛОВ УУ ДАА ГЭЖ БОДОХ ЮМ.

  • найз (February 13, 2017 12:00:00 pm )

    Ардчилсан намыхан жинхэнэ олигархи хүнээ сонгочлоо доо хөөрхий Эрдэнэ бол жинхэнэ луйварчин идээд ханаддаггүй хулгайч алуурчин хүн шүү дээ яан даа мөн шинэчилэв ээ юу гэж хэлэхэв дээ

  • иргэн (February 13, 2017 12:29:19 pm )

    рекетчин, рецидив, олигарх даргатай болчихоод мөн хуцав аа тэгээд шинэчлэгдэнэ гэнэ шүү горьдов оо

  • з (February 13, 2017 3:03:21 pm )

    За даа , Ардчилсан нам энэ байдлаараа Шинжлэгдэж сүйд болох нь юу л бол доо, Ярих сайхаан, хэрэгжүүлэхэд хэцүү дээ, хөөрхий

  • зочин (February 13, 2017 3:12:04 pm )

    Шинэчлэгдэж байна ш дээ, энэ нам ха ха ха, шоронд орж байсан улсын мөнгөөр хувьдаа байшин барьдаг нөхөр дарга нь гээд боддоо

  • Зочин (February 13, 2017 3:13:58 pm )

    З.Энхболд”Нэгдэж шинэчилж чаддаг,оффшорчид олигархуудаас салж чадсан гишууддээбаяр хургэе!” гэж хэлсэн бол тэр оффшорчид, олигархууд нь З.энхболд,С.Баярцогт,Ч.Сайханбалаг нар болж таарахнээ! Энэ ч гарцаагуй унэн бололтойдоо!!!

  • Улс тор судлаач/АН-ын ахмад гишуун/. (February 13, 2017 9:29:39 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хулгай хийж авсан нохдуудээс тор омч оо буцааж авсан нь МАШ ЗОВ ШИЙДВЭР тул УИХ-ын эрхэм гишуудэд, тэр дундаа МАН-аас УИХ-д сонгогдсон УИХ-ын 65 гишуунд талархал илэрхийлье. Харин АН-ын нохдууд ээ. Та нар чинь НЭГ ХУНД Эрдэнэтийнхээ 49 хувийг авч огохийн тулд УЛАЙРАН ЗУТГЭЭД Л, УЛМААР ЭНЭ ОЛОН АРВАН ЖУРАМЫН НОХДИЙНХОО, ОЛОН ЖИЛИЙН ХУЧ ХОДОЛМОРООР БИЙ БОЛСОН “ШУДАРГА ЕС, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ УЗЭЛ, УНЭТ ЗУЙЛЭЭ УСТГАЖ” АРДЧИЛСАН НАМАА ЗОЛИОСЛОХ АЖИЛ ХИЙГЭЭД Л БАЙНА УУ? ДААНА Ч ДЭЭ. Наад АН-ыг чинь торийн эрхийг барих хэмжээнд очих хуртэл нь миний бие хувь нэмэр ээ оруулж байсан юм шуу. Энэ бусармаг уйлдлийг АН-аар дамжиж ТОРИЙН ОНДОРЛОГТ ХУРСЭН ХЭДХЭН ХУН Л ХИЙГЭЭД БАЙГААГ МОНГОЛЧУУД БУГД МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ШУУ. Ер нь АН нь одоогийн НАМЫН ТОЛГОЙД БАЙГАА ХЭДХЭН ХУНИЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХАМГААЛДАГ ХЭРЭГСЭЛ НЬ БОЛЖ ХУВИРСАН ЮМ УУ? АРАЙ Ч УГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ ДУУ НАР МИНЬ. Унэнийг хэлэхэд манай АН-аас Еронхийлогчоос сонгогдсон Ц.Элбэгдорж, Еронхий сайд болсон Ч.Сайханбилэг тэргуутэй хэдхэн нохдууд зохион байгуулалттайгаар “Хулгай хийсэн” л юм байна шуу дээ. Тэгээд энэ хулгайчуудыг АН-ын гишуун бид нар хамгаалах естой юм уу? Хэрэв тэр хулгайчуудыг УЛС ТОРЖУУЛЖ, ХУУЛЬ ЖУРМЫГ ЗОРЧИЖ ХАМГААЛАХ ЮМ БОЛ АРДЧИЛСАН НАМ ОЛНЫ ИТГЭЛ АЛДАЖ, БУХЭЛ БУТЭН НАМААРАА ХУЛГАЙЧ БОЛЖ ХУВИРНА БИЗДЭЭ. Энэ уед АН нь унэн чанартаа байхгуй болно шуу дээ. АН-ын анхны гишууд, дэмжигчид бид уунийг хэзээ ч хусэхгуй байгаа шуу дээ. Хулгай хийж, гэмт хэрэг хийсэн нохдууд хуулийн хариуцлага хулээх нь жам есны асуудал шуудээ. ОДОО БОЛЬЕ ДОО, ЖУРМЫН НОХОД МИНЬ. Энэ янзаар бол манай АН нь ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАХГУЙ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА. Та бухнийг ихээхэн СОЛИОРООД БАЙВАЛ, ТА БУХНИЙ ХУСЭЛТИЙН ДАГУУ АН-ыг ТАРЖ, БУТАРТАЛ НЬ УЛС ТОР ХИЙГЭЭД НУРААГААД ХАЯСАН Ч ЯАДАГ ЮМ. Та бухэн уунийг хусээд байгаа биз дээ? ЯАХАВ БУГДЭЭРЭЙ ТАРЖ БУТРААД, ХООРОНДОО БУЛААЦАЛДАХ ЮМГУЙ, САЙХАН БОЛОХ БАЙЛГУЙ ДЭЭ.

  • Nam bus (February 13, 2017 11:18:38 pm )

    ende lvege s.erdene saihanbileg lu.bold batuul battulga bathuu metiin avilgalchid oligarhudaasaa salj chadaad daraa n ooruu namaasaa garaad muu muuhaigaasaa salj chadlaa chadlaa gej yri hudlaa yrih muuhaishdee enhboldoo erdne !!!

  • MAH (February 14, 2017 8:13:25 am )

    Ardin namin hajuud bolohgui negnee namnaad bga ym ene shinechlegdexiin doxio shu manai ardin nam bdaggui shu edee beer ni hezee hagarax ym buu med Ayursaihan shig heden zaluus niileed dairbal ch bolno do daanch chadaxgui yndaa mongolchuud mini bosoocheeee

antalya rent a car